2014.02.07                                                  Улаанбаатар хот

1. Дүүргүүдийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэс 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн дотор ТХХУХ-т албан бичгээр ирүүлэх

/дүүргүүд/

 

2. 2014 онд дүүргийн төсөв болон дүүргийн ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх ногоон байгууламжийн ажлын жагсаалтыг ирүүлэх

/дүүргүүд/

3. 3-р сард цэцэрлэгчин бэлтгэх сургалт явагдах тул дүүргүүд, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс энэ сургалтанд хүмүүсийг сургах, сургалтанд суух хүмүүсийн нэрсийг 2 дугаар сарын 25-ны дотор ТХХУХ-т ирүүлэх /дүүргүүд/

4. НИТХ-ын 63, 61-р тогтоолоор батлагдсан журмын дагуу орчны 50 м хүртэлх нийтийн эдэлбэр газрын цэвэрлэгээ, цас мөс арилгах болон бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцох зэрэг журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагуудын талаарх мэдээллийг 14 хоног тутамд ТХХУХ-т албан бичиг болон цахим хаягаар Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй./">/Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй./ ирүүлнэ үү.

/дүүргүүд/

5. Дүүргүүдээс НҮУБН-д хариуцуулахаар шилжүүлсэн гудамж талбайн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн тооллого хийж, хүлээлцэх ажлын хэсэг байгуулан 14 хоногийн дотор ажлыг зохион байгуулж, дараагийн шуурхай хуралдаанаар тайлагнах

/НҮУБН, дүүргүүд/

6. Жуулчны гудамжид байгаа хөшөө дурсгал, гэрлэн чимэглэлийг яаралтай шилжүүлэн байршуулах ажлыг ТХХУХ-тай хамтран зохион байгуулах.

/ЧД, НҮУБН/

7. НИТХТ-ийн 2014 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг сурталчлах сургалтуудыг 2 дугаар сард багтаан зохион байгуулах, журмыг хэрэгжүүлэн ажиллах /дүүргүүд/

8. 2014 онд нийслэлд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөө гарахтай холбогдуулан инженер хангамжийн болон дэд бүтцийн байгууллагууд энэ онд хийгдэх их болон урсгал засварын ажлын нэгдсэн төлөвлөгөөг хугацаа, шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ, байршлыг нь тодорхой зааж ЗАА-ны ИБХ-т ирүүлэх.

(УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК, УБ Дулааны сүлжээ ТӨХК, УСУГ, ОСНААУГ, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Нийслэлийн авто замын газар, УБ Нэгтгэл ОНӨААТҮГ, Дүүргүүд)

 

Ерөнхий менежерийн 2014 оны 02-р сарын 07  -ны өдрийн шуурхайн үүргийг  /www.ubservice.mn/ цахим хуудаснаас авч, биелэлтийг 2014 оны 02 сарын 19-ний дотор ЗАА-ны Үйл ажиллагааны Мониторингийн хэлтсийн Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.">/Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй./ хаягаар Power point-оор бэлтгэн ирүүлэх / Нийт байгууллагууд /

 

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МОНИТОРИНГИЙН ХЭЛТЭС