НЭГ.Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нар зохицуулдаггүй гарцуудад /явган хүний гарц/ замын хэвтээ тэмдэглэгээг тодруулах, зарим хэсэгт шинээр хийлгэх. /Хэрэгжүүлэх байгууллагууд: Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, нийслэлийн Авто замын газар, Замын цагдаагийн газар/

 


 
ХОЁР. Замын цагдаагийн газрын дэд дарга бөгөөд нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан Энхтайваны өргөн чөлөө төдийгүй 3 ба түүнээс дээш эгнээгээр тээврийн хэрэгслэл зорчдог авто замуудын нэгдүгээр эгнээг шар өнгөөр тусгаарлуулах. /Гүйцэтгэгч байгууллагууд: Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, нийслэлийн Авто замын газар/
 
ГУРАВ. Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа дээрх ажлуудыг гүйцэтгэх зураг төсөв, зардлын тооцоог хянаж хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх. /Хэрэгжүүлэгч: Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс/
 
ДӨРӨВ. Нийслэлийн ЗДТГ нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулах журмыг /Нийслэлийн Засаг даргын 2009 оны 698 дугаар захирамжаар батлагдсан/ шинэчлэн энэ долоо хоногийн “Пүрэв” гарагт хуралдах нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулах. /Хэрэгжүүлэгч: Нийслэлийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс/

ТАВ. Нийслэлийн хэмжээнд газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөгөөр иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулахаар нийслэл, дүүргийн Засаг даргаас гаргасан шийдвэрийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолыг үндэслэн нийслэлд барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олголтын байдлыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдарж нар 14 хоног тутамд шуурхай зөвлөгөөн дээр мэдээлэх.
 
ЗУРГАА. Хотын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бодлогын зорилтыг сурталчилан таниулах ажлыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс байнга хийж байх.
   

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
                                      ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС