УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

         2013.10.04                                                                                                                                                                         УЛААНБААТАР ХОТ

 

 

 

  1. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллах /Цас орсон үед ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарь гаргаж ирүүлэх, цас, мөс хайлуулах бодис, давс нөөцлөх, цэвэрлэгээний багаж хэрэгслээр хангах, нормын хувцасны хангалтыг эхлүүлэх/“/Нийтлэг үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, Дүүргүүд/
  1. 2013 онд Нийслэл дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тохижилтын ажлын тайланг 2013.10.07-ны дотор ЗАА-ны ТХХУХ-т ирүүлэх. Дахин хугацаа хоцорсон дүүргүүдэд хариуцлага тооцно.  
  1. Өвлийн тохижилтын ажлын төлөвлөгөөг гаргаж ирүүлэх /Цас, мөсөн урлагийг гэрлэн чимэглэлтэй хослуулан төрөл бүрээр нэвтрүүлэх ажлын төлөвлөгөөг 2013 оны 10.07-ны дотор ирүүлэх/
    /Дүүргүүд/
  1. Нийслэлийн нийт айл өрхүүдэд хогны уут тараах ажлыг эхлүүлсэнтэй  холбогдуулан дүүргийн түвшинд зохион байгуулж мэдээ тайланг 14 хоног тутамд ЗАА-ны ТХХУХ-т ирүүлэх
    /Дүүргүүд/
  1. “Хоггүй гудамж, хоггүй хороо” болзолт уралдааны дүн, холбогдох материалыг 2013 оны 10.07-ны дотор ирүүлэх /ТХХУХ-т эцсийн байдлаар ирүүлэх.
    /Дүүргүүд/
  1. Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 374 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх чимэглэлийн ажлын төлөвлөгөөг 2013 оны 10.10-ны дотор ирүүлэх
    /Дүүргүүд/
  1. Тохижилтын ажлын статистикийн мэдээг 10-р сарын 07-ны дотор ирүүлэх. Ирүүлээгүй дүүргийн холбогдох албан тушаалтанд арга хэмжээ авах
    /Дүүргүүд/
  1. Шилдэг тохижилттой байгууллага аж ахуйн нэгжийн судалгааг 2013 оны 10-р сарын 08-ны дотор ирүүлэх
    /Дүүргүүд/
  1. Нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрэлтүүлгийн асалтын байдалд манай байгууллагын зүгээс хийсэн үзлэг шалгалтын мэдээнээс үзэхэд СХД-85%, СБД-71,8%, ХУД-70,48%, БГД-80,4%, БЗД-63,5%, ЧД-83%-тай байна. Иймд гэрэлтүүлгийн асалтыг Нийслэлийн засаг даргын 2010 оны 10-р сарын 19-ний өдрийн №724 дүгээр захирамжийн дагуу 95% хүргэх арга хэмжээ авч ажиллахыг дүүргүүдийн удирдлагууд анхаарч ажиллах.
    /Дүүргүүд/
  1. Нийслэлийн авто замын газар замын өргөтгөл шинэчлэлтэй уялдуулан хийгдэж байгаа гэрэлтүүлгийн ажлыг хурдан чанартай хийж дуусгах тал дээр анхаарах.
    /Нийслэлийн авто замын газар/
  1.   Хотын хэмжээнд дулаан бүрэн тавьсантай холбогдуулан үзлэг шалгалтыг хийж дулааныг 10-р сарын 20 гэхэд бүрэн жигдрүүлэх арга хэмжээ авч, мэдээг ирүүлэх
    /ОСНААУГ/

Ерөнхий менежерийн 2013 оны 10-р сарын 04-ний өдрийн шуурхайн үүргийг    /www.ubservice.mn/ цахим хуудаснаас авч, биелэлтийг 2013 оны 10 сарын 15-ны дотор ЗАА-ны Үйл ажиллагааны Мониторингийн хэлтсийн Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.">/Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.; Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй./">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй./ хаягаар Power point-оор бэлтгэн ирүүлэх /Нийт байгууллагууд/                            

                         УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

                            ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МОНИТОРИНГИЙН ХЭЛТЭС