НЭГ. Олон улсын ахмадын өдрөөр байгууллага, аж ахуйн нэгжүүд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, харъяалалгүй ахмадуудыг дүүргийнхээ нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгжүүдэд хувиарлан харъяалалтай болгох.


                           Ахмадын хороо, холбогдох байгууллагууд  

ХОЁР. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоолоор батлагдаж, 2012 оны 61 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон “Хот тохижилт цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ыг сурталчилах, айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж тус бүрийн хариуцах талбайн заагийг тодотгож, хэрэгжилтийг хангуулах ажлыг эрчимжүүлэх.

 

Дэд бүтэц тохижилтын хэлтэс

 
 
ГУРАВ. Байгаль хамгаалах сарын аяны хүрээнд 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мод тарих, /Авто замын голын буюу бульворын хэсэгт/, мэргэжлийн байгууллагыг хэрхэн оролцуулах  зураглал, төлөвлөгөө гаргаж ажиллах.
                                     

                                                    Дэд бүтэц тохижилтын хэлтэс

ДӨРӨВ. Орон сууцны дулааны суурь хураамжийн үнэ нэмэгдсэн болон халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан Орон сууц, нийтийн аж ахуйн конторууд, СӨХ-үүд мэргэжлийн байгууллагууд тоног төхөөрөмжийн тохируулга хийх, дулааны алдагдал гаргахгүй байх, иргэд ая тухтай өвөлжих бүхий л арга хэмжээг авах.                                     

                                                 Дэд бүтэц тохижилтын хэлтэс

ТАВ. Нийслэлийн суурин иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэхээр батлагдсан 52 байршилд зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэж газар чөлөөлөн, хамгаалалтад авах асуудлыг 2013 оны 10 дугаар сарын 01-нээс өмнө гүйцэтгэсэн байх. Газар зохион байгуулалтын 2013 оны төлөвлөгөөнд батлагдсан суурьшлын бүсэд иргэнд газар өмчлүүлэх ажлыг энэ онд багтаан хийх.
                                                 Өмч газрын харилцааны алба