НЭГ. Хичээлийн шинэ жилд зориулж, хэд хэдэн байршилд хичээлийн шинэ жил хүүхдүүдэд зориулсан зүйлсийг худалдаалах цэг нээн ажиллуулах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэс

ХОЁР. Улсын болон  хувийн өмчийн бүх сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох дээд шатны болон нийслэл, дүүргийн удирдлагуудын хуваарийг гаргах, боловсролын салбарын энэ жилийн бодлого, тухайн сургууль, цэцэрлэг дээр тохижилт, хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын мэдээллээр  нээлтэд оролцох удирдлагуудыг хангах.

 

Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс

ГУРАВ. Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар гамшиг осол болсон объектод ажиллах үед шаардагдах багаж хэрэгслийн тооцоог гаргаж дүүргийн төсөвт суулгах асуудлыг шийдвэрлүүлэх, тохижилт үйлчилгээний ажил гүйцэтгэгч улсын өмчит үйлдвэрийн газруудыг гамшиг ослын уршгийг арилгахаар дайчлан гаргахад хүн хүч, багаж хэрэгслэлтэйгээр бэлэн байгаа байдлаа мэдээлэх

Дэд бүтэц тохижилтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

ДӨРӨВ. Захирагчийн ажлын албанаас “Хотын захын тухай” журам боловсруулж, батлан мөрдүүлэхтэй холбогдуулан явуулын нойль бүхий “Сайн өдөр”-ийн болон “Байнга”-ын зах бий болгох, ажиллуулах асуудлаар дээд шатны байгууллагуудад саналаа хүргүүлэн хамтарч ажиллах.

Худалдаа үйлчилгээний хэлтэс

ТАВ. Захууд болон худалдаа, үйлчилгээний томоохон төвүүдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдалд хамтарсан шалгалтыг ойрын үед хийж өнөөгийн нөхцөл байдлыг тогтоох, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх.                   

Худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

ЗУРГАА. Ил задгай талбайд машин угаадаг иргэдийн хаягдал ус авто машины зам даган урссанаас замд эвдрэл үүсгэдэг, явган хүний зам дээр бараа бүтээгдэхүүн худалдаалагчид замын хажуу хэсгийг сэтэлдэг, ховхолдог талаар иргэдийг бухимдуулалгүйгээр шийдвэрлэх.

Худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс,

ДОЛОО. Нийслэлийн суурин иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэхээр төлөвлөсөн газарт зөвшөөрөлгүйгээр айл бууж байгаа мэдээллийн мөрөөр ажиллаж зөрчлийг арилгах ажлыг зохион байгуулах.

Өмч газрын харилцааны алба

НАЙМ. Таксийг Энхтайваны өргөн чөлөөний авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явуулах, төрийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн авто машины зогсоол бий болгох асуудлыг холбогдох газрууд хамтран ажил хэрэг болгож нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх.

Худалдаа үйлчилгээний хэлтэс, Замын цагдаагийн тасаг

ЕС. Орон сууц, нийтийн аж ахуйн конторууд, СӨХ-д орон сууцанд суугчдын өвлийн бэлтгэл хангалт, халаалтын дотор шугамын бөглөрөл, угаалгын байдлыг газар дээр нь шалгаж шаардлагатай арга хэмжээ авах, өвөлжилт нь хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэгүүдийн судалгааг гаргаж шалтгаан нөхцөл, цаашид асуудлыг хэрхэн шийдвэрлэх саналын хамт нарийвчлан гаргаж холбогдох газруудад уламжлах.

Дэд бүтэц тохижилтын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Холбогдох бүх байгууллагууд

АРАВ. Аж ахуйн нэгж, албан байгууллагууд орчны 50 метр газрын цэвэрлэгээ /хог,цас, мөснөөс үүссэн хальтиргаа гулгаа/, тохижилтоор ЗДТГ-тай гэрээ байгуулах, гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байгааг нэг бүрчлэн гаргаж, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлээгүй байгууллагуудад хариуцлага тооцон ажилллах.

Дэд бүтэц тохижилтын хэлтэс, Холбогдох бүх байгууллагууд