1.  Дээд шатны байгууллагад хүргүүлэх мэдээ, тайланг хугацаа хожимдуулсан болон явуулаагүй нутгийн захиргааны  байгууллагуудын дарга нарт үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн хуулийн заалтад нийцүүлэн арга хэмжээ авч хариуцлага тооцох.

/Холбогдох бүх байгууллагууд/

2. Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр төр, захиргааны байгууллагуудаас үзүүлдэг төрийн үйлчилгээний байдал, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс тавьсан санал, гомдлын барагдуулалт, цаг үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх, нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудын мэдээллийг сонсох.

 

/Холбогдох бүх байгууллагууд/

3.  Улаанбаатар хотын улсын дугаартай мөртлөө эзэмшигч нь нийслэлд хаягийн бүртгэлгүй авто машинуудын улсын дугаарыг хурааж, хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах.

/Замын цагдаагийн тасаг/ 

4. Хотын чанартай авто замыг хот, орон сууцны хорооллын доторхи замуудыг дүүрэг хариуцахаар 2014 оны төсөвт зардлыг төлөвлөх.

/Санхүү, төрийн сангийн хэлтэс, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Дэд бүтэц  тохижилтын хэлтэс/

5.  Нийслэлийн хэмжээний гэрэлтүүлэг, тохижилт, авто болон явган хүний замын арчилгааг хариуцсан корпораци байгуулах асуудалд саналаа хүргүүлэх.

/ Дэд бүтэц тохижилтын хэлтэс/

            Цаг үеийн тулгамдсан асуудлуудтай холбоотой Дүүргийн Засаг даргаас өгөх үүрэг:

6. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг байгууллага нэг бүр дээр эрчимжүүлж, дүүргийн  өвөлжилтийн комиссыг хуралдуулж, бэлтгэл ажлын явцыг танилцуулах.

/Дэд бүтэц тохижилтын хэлтэс, Холбогдох бүх байгууллагууд/

7. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сургууль цэцэрлэгийн урсгал засварын ажлыг дуусгаж хичээл эхлэхэд бэлэн болгох.

/Засаг даргын орлогч Н.Ганаа, нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс/

8.  Нийслэл хотын сууршлын малгүй байх бүсээс малыг гаргах ажил дээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ сулруулахгүйгээр анхаарч ажиллах.

/ Худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс/

9.  Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/724 тоот захирамжийн биелэлтийг  хангаж ажиллах, байгууллага бүр анхаарах.

Холбогдох бүх байгууллагууд

10. Тохижилт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцыг эрчимжүүлэх, 2014 оны хөрөнгө оруулалтын ажлын саналыг авч нэгтгэх  чиглэлээр удаа дараа өгөгдсөн үүрэг даалгавар төлөвлөсөн хэмжээнд хэрэгжихгүй байгаад онцгой анхаарч  ажиллах.  

/Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба/

11. Нийслэл, дүүргийн Засаг даргаас өгч байгаа үүргийн биелэлтээ дор бүрнээ анхаараарай. Нийслэлээс шуурхайн асуудлаа өөрчилж, иргэдэд төрийн үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаа талаараа мэдээлэлээ өгч, иргэд рүү хандсан чиглэлтэй байхаар өөрчлөх санал явж байгаа. Тиймээс танай байгууллага иргэдэд ямар чиглэлээр төрийн үйлчилгээг хэрхэн хүргэж байгаагаас хамаарах болж байгааг анхаарч ажиллах.

/Холбогдох бүх байгууллагууд/

12. Дүүргийн ажил урагштай байхын нэг гол үзүүлэлт нь дотоод хэлтсүүдийн  ойлголцлын асуудал гарч байна. Тиймээс хэлтсүүд уялдаа холбоогоо сайжруулж, хамтарч ажиллах.

Холбогдох бүх байгууллагууд

13. МХХ, ХҮХ  хоёр айрагны гэрүүд ажиллуулах  зөвшөөрөлөө цэгцэлж дуусгаач.

/МХХ, ХҮХ/

14. ТҮЦ нүүлгэх ажил яагаад удаашраад байгаа юм бэ. Энэ арга хэмжээг яаралтай хийж дуусгаач. Үүнээс болоод 1 дүгээр хорооллын явган хүний замын ажил хойшлогдоод байна.

Өмч газрын харилцааны алба

Засаг даргын орлогч Төрхүүгээс өгсөн үүрэг:

15. Худалдан авах ажиллагааны алба дараагийн шуурхайд хийгдэж байгаа ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй тайлангаа тавиарай.

/Худалдан авах ажиллагааны алба/

16. Дүүргийн Засаг даргын шуурхай хийх талаар мэдээлэлээ эртхэн өгч, ирц дээр онцгой анхаарч, ирэхгүй байгаа ажилтнуудад ямар хариуцлага тооцох ёстойг анхаарч ажиллах.

/ЗХХ/