Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2013 оны 4 дүгээр сарын 19-ны шуурхай зөвөлгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт

 

 

 

Д/д

 

Үүрэг , даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа

Хүрсэн бодит үр дүн

/түүнийг нотлох нотолгоо/

Үүрэг, даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

0

1

2

3

4

Үүрэг даалгавар: Нэг. “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар бага хурал”-ын хүрээнд хийгдэж буй төлөвлөсөн  тохижилт, сэргээн засварлалт, авто замын нөхөөс хийх, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх , гэрэлтүүлэг болон чимэглэлийн ажлыг 2013 оны 04 сарын 25-ны өдрийн дотор бүрэн  дуусгах.

1

Энэ ажлын хүрээнд дүүргийн  нийтийн  эзэмшлийн  зам  талбайд  нийт 93 ширхэг   хогийн  сав байрлуулахаас  Москва, Залуус  гудамжны  зам  дагуу  иргэд  ихээр зорчдог  хэсэгт 50 ширхэг хогийн сав суурилуулсан. Гар  тавиуртай  30 ширхэг  сандал    хүлээн  авч  нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан.

 

 

 

Үүрэг даалгавар: Хоёр. Ерөнхий менежерийн тушаалаар дүүргүүдэд эрх шилжсэн тохижилт, цэвэрлэгээ, засвар үйлчилгээний ажилд хяналт тавьж, ажлыг яаралтай дуусгах.    

2

Ерөнхий  менежерийн тушаалаар  эрх нь шилжсэн тохижилт, цэвэрлэгээ, засвар  үйлчилгээний  ажил  байхгүй  болно. Энэ  өдрүүдэд  нийтийн  эзэмшлийн  зам  талбайн  гэрэлтүүлгийг  100 хувь  асаасан. Гэрэлтүүлгийн  шонд  байгаа  кабель утаснуудын  эзэн  холбогдогчийг  тогтоолгохоор Нийслэлийн  Мэдээлэл  технилогийн   газар,  Шуудан  харилцаа  холбооны  газарт албан  тоот  хүргүүлээд  байна.

2013 оны  04 дүгээр  сарын  25 нд  ТЦҮГ-ын  зам  талбайн  үйлчлэгчид  Москвагын гудамжны  хайс хашлагыг   угааж  цэвэрлэсэн. Дүүргийн  Засаг  даргын 2013  оны 149 дүгээр  захирамжаар  их  цэвэрлэгээ  хийх  ажлын  хэсэг  байгуулан    ажилласан.  Энэ  ажилд  нийт  1382 аж  ахуй  нэгж, байгууллага, 9843 хүн  оролцож 125 рейс буюу 540,7 куб метр  хог  ачиж тээвэрлэсэн. 

 

 

 

Үүрэг даалгавар: Гурав. “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар бага хурал”-ын үеэр ирэх зочид төлөөлөгчдийн байрлах зочид буудал, зоог барих хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад тавих хяналтанд анхаарах. 

3

Дүүргийн нутаг дэвсгэрт зочид төлөөлөгчдийн байрлах зочид буудал, зоог барих хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд байхгүй байсан.

 

 

.

Үүрэг даалгавар: Дөрөв. “Тамхины хяналтын тухай” хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд тамхи нууцаар  худалдаалж байгаа худалаа үйлчилгээний газруудад тавих хяналтыг чангатгах

4

Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн хангах ажлын хүрээнд:  Дүүргийн Засаг даргын 2013 оны 163 дугаар захирамжаар ЕБС-иас 500 м-ийн радиуст байрлах худалдааны газруудад тамхи худалдаалахыг хориглон, тамхи худалдаалах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсүүд, Мэргэжлийн хяналтын хэлтэст тус тус хүргүүлэн хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг үүрэг болгосон. Үүний дагуу “Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх” тухай 1 сарын аян зарлаж,  Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсүүдийн дарга нар хамтран аяны хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг батлан 2013 оны 04 дүгээр сарын 29-нээс  хяналт шалгалтын ажлыг эхлээд байна. 

 

 

Цаашид Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллах болно.