НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2013 ОНЫ 3 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ Н.БАТААГИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

2013.04.05                                                                                                                                            Сонгинохайрхан дүүрэг

 

 

 

Д/д

Үүрэг , даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа

Хүрсэн бодит үр дүн
/түүнийг нотлох нотолгоо/

Үүрэг, даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

0

1

2

3

4

Үүрэг, даалгавар:1 Дүүрэг  харъяа  газрын  хэмжээнд  энэ онд  хийгдэх тохижилт,  хөрөнгө оруулалт, бүтээн  байгуулалтын ажлын  нээлтийг  2013 оны 4 дүгээр  сарын    01-15-ны  хооронд   зохион байгуулахаар  бэлтгэлийг  хангуулах  

1

1. Улсын Их хурлын Сонгуулийн 26 дугаар тойрог дээр дахин сонгууль явуулах шийдвэр гарсантай холбогдуулан дүүргийн хэмжээнд  нэгдсэн уулзалт, хурал цуглаан зохион байгуулахыг хориглосон.
Иймээс  2013 оны 04 дүгээр  сарын 10 нд  хөрөнгө  оруулалт, бүтээн  байгуулалтын  ажлын  нээлтийг  хийхээр  төлөвлөсөн  боловч хойшуулж 4 дүгээр сарын 15-ны өдөр  болгосон.

2.Санхүү, төрийн сангийн тохижилт, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн н.Нямбаяртай хамтран боловсролын байгууллагуудад хийгдэх ажлын жагсаалтыг гарган ажиллаж байна.

 

 

Боловсролын байгууллагуудын хөрөнгө оруулалтыг нэгдсэн дараалалд оруулж системтэй хийх

Үүрэг, даалгавар:2 Нийслэлийн Агаарын  чанарын алба агаарын  чанарыг сайжруулах хязгаарлалтын  бүсэд байгаа  айл өрхүүдэд түлшний хөнгөлөлт үзүүлэх,  цахилгаан  эрчим  хүчний үнийн урамшуулал  олгох талаар  холбогдох  газруудад хандах  4 дүгээр  сард багтаан тооцоог  дуусгах,  түлш  бэлтгэн нийлүүлэгч аж  ахуй нэгжүүдийн  гэрээг дүгнэх, агаарын бохирдлыг буруулах   талаар  зохион  байгуулсан  ажлын  үр  дүнг  танилцуулах

2

188, 38  дугаар цэцэрлэгүүд нь цахилгаан халалтыг ашиглаж байгаа бөгөөд түлш халаалтын зардал өндөр гарч төсөвт хүндрэл гарч байгаатай холбогдуулан агаарын чанарын албаны төсөл хариуцсан мэргэжилтэнтэй зөвшилцөн нэгж байгууллагын цахилгааны төлбөрийн хөнгөлөлтөнд анхаарал хандуулах, байгууллагыг цахилгаан эрчим хүчний хөнглөлтөнд хамрагдах хүсэлтийг албан бичгээр албажуулан холбогдох байгууллагад хандахыг үүрэгжүүлсэн.

Дүүргийн хэмжээнд усан халаалтын зуухны төсөлд 3158 айл өрх хамрагдсанаас одоогийн байдлаар 233  өрхөд суурилуулаад байна. Сэлэнгэ констракшн ХХК-ийн нийлүүлж буй Хас,  Royal  ocean ХХК-ын үйлдвэрлэсэн Дөл, зуухыг 04 сарын 04-ны өдрийн байдлаар 295  айл өрхөд борлуулаад байна. Цахилгааны үнийн хөнгөлөлтөнд нийт 13410 айл өрх  хамрагдаад байна.

Мэргэжилтэн н.Мөнхцэцэгт мэдэгдэн хандах газрыг тодруулан цэцэрлэгүүдэд мэдээлэл өгсөн.

 

Холбогдох байгууллагуудад яриа таниулга хийж ажиллана

Үүрэг, даалгавар:3 Захирагчийн  ажлын  албанаас  баталсан  засварын  ажлын графиктай хот   тохижилт,  хөрөнгө оруулалт, бүтээн  байгуулалт  ажлыг сайтар уялдуулах

3

 

Захирагчийн ажлын албанаас баталсан  засварын ажлын графиктай хот тохижилт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг  уялдуулахаар төлөвлөж байна. 

 

 

Үүрэг, даалгавар:4 2013 оны эхний улирал дуусахад цөөн хоног үлдэж байгаа учир тухай улиралд төлөвлөсөн ажлуудын гүйцэтгэлээ байгууллагын удирдлагууд хянаж, бүрэн биелүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах

4

 2013 оны 1-р улиралын ажлыг үнэлэн ажлын гүйцэтгэлийг хянаж тайлан мэдээ гаргасан.

1. Óлирлын тайланг НБГ-т хүргүүлсэн.

 

Ажлын гүйцэтгэлийг сар бүр нягтлан гүйцэлдүүлэх

Үүрэг, даалгавар:5 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд бүх ажиллагсдаа энэ долоо хоногт гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтанд хамруулах.

5

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 399, 340 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт байгаа дуут дохиог шалгахаар удирдамж боловсруулан Онцгой байдлын хэлтсийн даргаар батлуулж 2013 оны 03 дугаар сарын 26-27-ний өдрүүдэд Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Бодь цамхаг, Төв цэвэрлэх байгууламж, Аврах гал унтраах 26, 29 дүгээр анги дээр байрлах 5 цэгийн  дуут дохиог  шалгасан. Үүнээс Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Бодь цамхаг дээр байрлах Цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2 дуут дохио ажиллах боломжгүй улирлын  чанартай ажилладаг дуут дохио байсан. 

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг зохион байгуулах  талаар дүүргийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/517 дугаар албан бичиг, дадлага сургалт явуулах дарааллын хамт дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Өмч газрын алба, Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлэг, Эрчим хүчний салбар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, дүүргийн сургууль, цэцэрлэг, Төв цэвэрлэх байгууламж, Ач анагаах ухааны дээд сургууль, Мандах дээд сургууль зэрэг газруудад хүргүүлж ажилласан.

2013 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 16:00 цагт Цагдаагийн I хэлтсийн барилга дээр байрлах Цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэнгийн “Дуут дохио” дуугарснаар дадлага сургуулийг эхэллээ. Сургалтанд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Тамгын хэлтсийн дарга нар оролцлоо. Тус хэлтсээс 3 офицер сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд дүүргийн Засаг даргын тамгын газар, дэргэдэх хэлтэс албад, ерөнхий боловсролын 19 сургууль, 32 цэцэрлэг болон төрийн болон төрийн бус 10 байгууллага, нийт 69 байгууллагын 3121 ажилтан албан хаагчид, 24387 оюутан, сурагчид, 27508 хүн хамрагдлаа.

Нийт 19-н сургууль

Оролцсон сурагчид 14984

Оролцсон багш ажилчид 1294

Нийт оролцсон хүний тоо 16278

Нийт 35-н цэцэрлэг

Хүүхдүүд 9053

Багш 1119Нийт оролцсон хүний тоо 10173Эхний дохио дуугарахад албан хаагчид, сурагчид ширээн доогуур орж, даацын хананд зогслоо. Мөн цагт 2 дах дохио өгөхөд гамшгийн голомтоос нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг аврах гарц схемд заагдсаны дагуу 7 минутанд гарч гадна  талбайд  жагсан штабын орлогчид ирцийн мэдээ өглөө.

Улаан загалмайн хорооны сайн дурын ажилчид албан хаагчдыг аюулгүйн талбайд гаргах ажиллагааг зохион байгуулж өөрийн хариуцсан ажлыг амжилттай хийж гүйцэтгэв.