Дүүргийн Засаг даргын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 3 дугаар сарын 12-ны өдрийн 13.00 цагт хурлын танхимд боллоо. Ирц 65,7 хувьтайгаар явагдсан тус шуурхайн эхэнд Засаг даргын тамгын газрын дарга С.Мөнхчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.

 

Өмнөх III шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгавартай холбоотой мэдээллийг Цагдаагийн 2-р хэлтсийн Хэв журам хамгаалах тасгийн дарга Д.Отгонжаргал, дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Э.Болорчулуун, Бүртгэлийн хэлтсийн дарга Р.Салдатхан, Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Нямбаяр  нар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр шинээр томилогдсон Нийгмийн бодлого хариуцсан орлогч Н.Ганаа, Дэд бүтэц, нийтийн аж ахуй хариуцсан орлогч Ц.Төрхүү нарыг танилцуулж, цаашид дүүргийн засаг дарга 4 орлогчтойгоор үйл ажиллагаа явуулах болсныг хэлэв.

Зөвлөгөөний төгсгөлд Засаг дарга М.Чинболд өгөгдсөн үүрэг даалгаварууд хангалттай биелэгдэхгүй байгааг анхааруулаад энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр дараах үүрэг даалгавруудыг өгсөн юм.  

 

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2013 ОНЫ 03 ДУГААР САРЫН 12-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРЭГИЙН ЗАСАГ ДАРГА  М.ЧИНБОЛДЫН    ӨГСӨН  ҮҮРЭГ ДААЛГАВАР

 2012.03.12.

НЭГ : Дулааны улиралд халдварт өвчний дэгдэлт нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор золбин нохой устгалыг эрчимжүүлэх, ил задгай хог хаягдлыг цэвэрлэх ажлыг энэ сард дуусгах

Хэнд : ХҮХэлтэс, ДБТХэлтэс

ХОЁР:  Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураалт, үзлэг тооллого, оношлогооны ажлыг эхнээс нь жигд явуулах чиглэлээр дүүргийн   Татварын хэлтэс, Замын цагдаагийн тасаг,   ажлаа уялдуулах, үзлэг тооллогын явцад замын сангийн хөрөнгийг бүрдүүлэх.

Хэнд: Татварын хэлтэс, Замын цагдаагийн тасаг

ГУРАВ: Дүүргийн нутаг дэвсгэрт  байгаа ,бичвэрүүд нь энэ  цаг үетэйгээ нийцэхгүй болсон, өнгө үзэмж муутай зар сурталчилгааны самбар, рекламын байгууламжуудыг буулгах ажлыг зохион байгуулах .

Хэнд: ДБТХэлтэс

ДӨРӨВ: Хотын хөрөнгөөр хийгдсэн  тохижилт, орон сууцны байрын лифт шинэчлэх, дээврийн засварын ажил гүйцэтгэх эрхийг дүүргүүдийн Засаг дарга нарт шилжүүлэх  болсонтой холбогдуулан  энэ ажлыг зохион байгуулах.

Хэнд: ДБТХэлтэс

ТАВ:  Дүүргүүд хог тээвэрлэлт, ногоон байгууламжийн асуудлыг бие даан шийдвэрлэхтэй уялдаж төсвийн тодотголд тусгуулах.

Хэнд: ДБТХэлтэс

ЗУРГАА:  УИХ-ын 2012 оны 60 дугаар тогтоолын 4 дүгээр заалт, Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны 7 дугаар тэмдэглэлд заасныг хэрэгжүүлэх зорилгоор “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулахаар ирүүлсэн саналыг газар дээр нь очиж нягтлан эрэмбэлэх, барилга байгууламж, объектын талаархи бодит мэдээллийн сан бүрдүүлэх үүрэг бүхий ЭЗХЯ, ҮХААЯ, Хөдөлмөрийн яам, БХБЯ-ны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад байна. Энэ ажлын хэсгүүд дүүрэгт ажиллахад  хороон  Засаг дарга нар хэлтэс албадыг дарга  нар  анхааралдаа  авах хэрэгтай байна.

Хэнд: ДБТХэлтэс, Мэргэжлийн Хяналтын Хэлтэс

ДОЛОО:  Дүүргийн хэмжээнд хэлтэс албадууд , эрх шилжүүлэн ажил гүйцэтгэсэн байгууллагууд гүйцэтгэсэн ажлын тухай мэдээллээ ЗДТГазарт  тухай бүр ирүүлж  Тамгын газрын  мэдээллийн санд оруулдаг эргэх холбоотой ажиллах.

Хэнд: Аж ахуй, санхүү, төрийн сангийн хэлтэс

НАЙМ:  Дүүргийн ЗДТГ,  Онцгой байдлын хэлтэс,  Мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн  Усны барилга, байгууламж компани зэрэг газрууд  дүүргийн  эргэн тойронд тогтсон их хэмжээний цас хайлж шар усны аюул учрах, авто болон явган хүний зам, гүүрэн байгууламж эвдрэх,  дүүргийн нутаг дэвсгэрт  хөрсний усны халиа, үерийн ус халих магадлалтай газрын  дагуу суурьшсан өрхүүд үерт автахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг  авах.

Хэнд: Онцгой байдлын хэлтэс,  Мэргэжлийн хяналтын хэлтэс  

ЕС:  Дүүргийн  харьяа хэлтэс  албадууд  ажилтан албан хаагчидаа сэлгэн байршуулах.

Хэнд:Тамгын газар  бусад хэлтэс албадууд Халамжийн Үйлчилгээний Хэлтэс, Бүртгэлийн Хэлтэс

Үүрэг даалгаврын хүснэгт татах