Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг хуулийн дагуу олон нийтэд ил тод, шуурхай зохион байгуулах, хяналт тавьж ажиллах.

ТГХШХ

ХААА

2

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоол, Шадар сайдын 2021 оны 12 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/85, А/86, А/87 дугаар захирамж, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах.

НХХ

МХХ

ХХҮХ

ОБХ

ЦГ

3

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: 2021 оны 03 дугаар 01-нээс Ерөнхий боловсролын сургуулийн сургалт танхимаар хичээллүүлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамтай хамтран сургалтын үйл ажиллагаанд баримтлах стандарт, дагаж мөрдөх журам, зааврыг ойлгомжтой байдлаар гарын авлага, танилцуулгыг боловсруулах.

МХХ

НХХ

БХ

4

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: 2021 оны 02 дугаар сарын 11-нээс 23-ны хооронд хийгдэх “Нэг хаалга - Нэг шинжилгээ”-нд батлагдсан хуваарийн дагуу иргэдийг хамруулах ажлыг ЗДТГ-ын хэлтэс, тасгийн дарга нар, хороодын Засаг дарга нар сайтар зохион байгуулах, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нэгдсэн удирдлага, арга, зүйгээр хангаж ажиллах.

НХХ

ОБХ

МХХ

ЭМТ

НЭ

Хороодын Засаг дарга нар

5

Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд албан хаагчдынхаа харилцаа, хандлага, ёс зүйд анхаарч ажиллах.

Нийт

байгууллагууд

6

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын 1800-1200 дугаар утас, CallCenter-т иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлуудад холбогдох байгууллагууд дүн шинжилгээ хийж, хурдан шуурхай шийдвэрлэж ажиллах.

ТЗУХ

ОБХ

ЭМТ

НЭ

МХХ

   

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС