Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний эрхийг шилжүүлсэн тул худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулах бэлтгэл хангаж ажиллах.

ТГХШХ

2

Худалдааны төв, захуудад үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид коронавирусийн халдвараас сайтар урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх, үйлчилгээнд тавих тусгай шаардлагыг нарийвчлан тодорхой болгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

ХХҮХ

МХХ

ЦГ

ОБХ

3

Нийслэлийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээний /аян, уралдаан/ зохион байгуулж, хог тээвэрлэлтийг эрчимжүүлж ажиллах.

АБТТ

ТЦҮ-ОНӨААТҮГ

ТҮТ-ОНӨААТҮГ

4

Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-дын коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээнд нь тогтмол хяналт тавьж ажиллах.

ТНААХ

АБТТ

МХХ

5

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлгээ энэ долоо хоногт багтаан дуусгах.

Нийт байгууллагын удирдлагууд

6

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаарх мэдээллийг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчид гаргаж ирүүлэх.

ТГХШХ

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС