Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/25 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах.

НХХ

МХХ

ОБХ

ЦГ

2

Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд байгууллагууд албан хаагчдаа үе шаттайгаар PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллах.

Нийт

байгууллагууд

3

Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөж, хэрэгжилтэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тогтмол хяналт тавьж ажиллах.

НХХ

МХХ

ЭМТ

НЭ

4

Томоохон захуудад болон худалдааны төвүүдэд үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллах.

МХХ

ХХҮХ

5

Орон сууцны хорооллуудын орц, шат, шатны бариул, лифт болон бусад цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

ТНААХ

МХХ

6

Хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах, шаардлагатай техник хэрэгсэлийн судалгааг гаргаж танилцуулах.

АБТТ

ТЦҮ-ОНӨААТҮГ

ТҮТ-ОНӨААТҮГ

7

Дүүргийн Засаг дарга нар нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн, Нийслэлийн Онцгой комисс, Шуурхай штабын хурлуудад тогтмол өөрийн биеэр оролцож байх. /Дүүргийн Засаг дарга нар/

Нийт байгууллагуудын удирдлагууд

  

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС