Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/10 дугаар захирамжийн дагуу 2021 оны нийслэлийн төсвийн орлогын сар, улирлын хуваарийг батласан, иймд төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөж ажиллах.

СТСХ

2

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 17 дугаар жарны цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байх Засгийн газрын 2021 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах.

Нийт

байгууллагууд

3

Иргэдийн зорчилт хөдөлгөөний бүртгэлийн QR системийн ашиглалтыг сайжруулах хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг  мэдээллээр сайтар хангах, хариуцлагыг нэмэгдүүлж, хяналт шалгалтыг бүх шатандаа эрчимжүүлэх.

МХХ

НХХ

ХХҮХ

ЗЦХ

ХМОНХТ

4

Түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаанд халдвар хамгаалалын дэглэм, ариутгал, халдваргүйтгэлийг хийлгэх, түүнд хяналт тавьж ажиллах.

МХХ

ХХҮХ

ОБХ

5

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ Коронавируст болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийг хийх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, зохион байгуулах. 

НХХ

ОБХ

ХХҮХ

МХХ

6

Нийтийн эзэмшлийн гудамж, автозам талбайн халтиргаа гулгааг тухай бүр цэвэрлэж арилгах,  хэвлэл мэдээлэлтэй хамтран хийж буй ажлаа тогтмол олон нийтэд мэдээлж ажиллах.

АБТТ

7

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн  гаралт өссөнтэй холбогдуулан хэргийг өмнөх оны мөн үетэй болон цаг үеийн нөхцөл байдалтай харьцуулсан дүн шинжилгээ хийж, дүнг танилцуулах. 

ХЭЗХ

ЦГ

  

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС