Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх он дамжин хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний захиалагчийн хяналтыг сайтар тавьж ажиллах.

ТГХШХ

2

2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийтийн эзэмшлийн зам талбайд эвдэрч гэмтсэн авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлагыг засварлах ажлыг зохион байгуулах.

ЗЦХ

ТНААХ

3

2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Халтиргаа гулгаанаас сэргийлж аж ахуй нэгж, байгууллага орчныхоо 50м хүртлэх цас мөс, хог хаягдлыг цэвэрлэх, орчны аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулах.

АБТТ

4

2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу дулаан, цахилгаан, хог, усны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ээс 2021 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд тэглэсэнтэй холбогдуулан хог хаягдлын төлбөр хураамж, санхүүгийн тооцоо судалгааг нарийвчлан гаргаж танилцуулах.

СТСТ

5

Нийслэл хотын гудамж замд тээврийн хэрэгслийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрэм, журмыг сайтар мөрдүүлж, хяналт тавьж ажиллах.

ЗЦХ

6

Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны иргэдийн бүртгэл жагсаалтыг гаргаж QR код олгох болон авто тээврийн шалган бүртгэх товчоог шилжүүлж байршуулах талаар санал, боловсруулж танилцуулах.

ЗЦХ

7

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/06 дугаар захирамжийг заалт тус бүрээр хэрэгжилтийг хангаж ажиллах.

НХХ

ОБХ

8

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД:Төрийн үйлчилгээ хүссэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын халдвар хамгааллын дэглэм, иргэдийн хөдөлгөөнийг хянах бүртгэлийг сайтар хөтөлж, коронавируст /Ковид-19/-ын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөөг бэлэн байлгаж ажиллах

НХХ

9

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан амралтын өдрүүдэд иргэд, гэр бүлээрээ цэцэрлэгт хүрээлэн, зуслан болон ууланд гарах хөдөлгөөн нэмэгдэх тул хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлж, орчны халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах.

НХХ

ЗЦХ

ЦГ

МХХ

ОБХ

10

АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Ажилтан, албан хаагчдын ажлын бүтээмжийг сайжруулж, төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, төрийн албаны стандартыг мөрдөж ажиллах;

ТЗУХ

11

АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Төрийн албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ 02 дугаар сарын 10-ны дотор өгч дуусгах.

ТЗУХ

12

АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлаг болон нийслэлийн өмчит, төсөвт байгууллагуудын 2020 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлыг өмнөх онуудаас онцлог цахим системийг ашиглан, байгууллагуудын ирүүлсэн тайлангийн хүрээнд зохион байгуулах тул бэлтгэлийг сайтар хангаж ажиллах.

Нийт

байгууллагууд

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС