Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулж ажиллах.

ТЗУХ

2

Сайжруулсан түлшний хангамж болон дундын баазад нөөцийг сайтар бүрдүүлж, сайжруулсан түлш тээвэрлэлтийн үйл ажиллагаа сайжруулж ажиллах.

АБТТ

3

/КОВИД-19/-ын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах арга хэмжээг бүх түвшинд чангатгах.  

НХХ

ОБХ

МХХ

4

Коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах чиглэлээр мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг, ухуулах хуудас зэргийг бэлтгэн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, нийтийн тээвэр болон олон нийтийн үйлчилгээний газраар зорчих иргэдэд түгээж, байрлуулан, зарлан мэдээллийн давтамжийг нэмэгдүүлэх.

НХХ

ОБХ

ХМОНХТ

5

Худалдаа үйлчилгээний байгууллагуудын халдвар хамгааллын дэглэм сайтар мөрдүүлж, хариуцлагыг нэмэгдүүлэх, олон нийтийн газарт иргэд хоорондын зай барьж зорчих /1.5-2 метр/ тэмдэг, тэмдэглэгээг байршуулж, амны хаалт зүүх, халдвар хамгааллын дэглэм мөрдөж үйлчлүүлэхийг шаардаж, заавар, зөвлөмжөөр хангах.

МХХ

ХХҮХ

6

Гудамж талбай, нийтийн орон сууц, худалдаа үйлчилгээний барилга байгууламжийг тогтмол халдваргүйжүүлэх, хяналт тавьж ажиллах.

 

ХХҮХ

НХХ

МХХ

7

Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах.

СТСХ

8

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах, Нийслэлийн Удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах.

ТЗУХ


 
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС