2019 ОНЫ 11-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар бусад мэргэжлийн байгууллагууд гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч тараах, ашиглах заавар зөвлөмжийг бэлэн болгосоны дараа 72 цагийн дотор дүүрэг,  хороодыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж,  угаарын хий мэдрэгч тараах ажлыг сайтар зохион байгуулах. 

АБТТ, ОБХ, Хороодын Засаг дарга нар

2

Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, өр авлагыг барагдуулах, газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалыг Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулж, төсөвт төвлөрөх орлогын бүрдүүлэлтийг ханган ажиллах.

СТСХ, Татварын хэлтэс

3

Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулах, төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулж, төрийн албаны стандартыг мөрдөж ажиллах.

СТСХ, нийт байгууллагуудын удирдлагууд

4

Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж, төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг хувийн зорилгоор ашиглахгүй байх тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1212 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах.

ТЗУХ

5

Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ажлын чиг үүрэг нь давхцсан орон тоог цөөлөх, зарим газруудыг нэгтгэх зэрэг саналууд НЗДТГ-т ирүүлэх, ирүүлсэн саналыг нэгтгэн нийслэлийн Удирдлагуудад танилцуулах. 

ТЗУХ

6

2019 оны 11 дүгээр сарын 19-нөөс 12 дугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгуулагдах Байшин орон сууцны тооллого-ыг зохион байгуулах нэгдсэн заавар зөвлөмжийн дагуу цаг хугацаанд нь зохион байгуулах, тоологчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах.

Статистикийн хэлтэс, Хороодын Засаг дарга нар

7

“Сургуулийн автобус”-ны сурагчдын аюулгүй байдлыг сайтар хангах, сургуулийн автобусны маршрут, чиглэл, өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагуудад үйлчлэх цагийн хуваарь зэргийг эцэг, эхчүүдэд нь тогтмол мэдээлж ажиллах.

БХ, НХХ

8

Улаанбаатар хот үйл ажиллагаа явуулж байгаа хувийн бүх сургууль, цэцэрлэгүүд хүүхдийнхээ тоогоор 50-иас доошгүй хувийг сургуулийн автобусаар тээвэрлэх тогтолцоонд 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө оруулах ажлыг зохион байгуулах.

БХ

9

2019 оны 12 дугаар сарын 01-нээс эхлээд Ерөнхий боловсролын сургуулиудад “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгмийн хариуцлагатай иргэн болох, хотын соёлыг түгээх чиглэлээр өглөө болгон 10 миунтын хөтөлбөрийг мөрдүүлж, ажлыг эхлүүлэх.

БХ,НХХ

10

Ханиад томуу болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулах, хүүхдийн  эмнэлэгүүдийн орны тоог нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулах.

ЭМТ, НЭ

11

Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдал, агаар орчны чанар, цаг уурын мэдээллийн үзүүлэлт болон бусад тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ, хотын стандартыг мөрдүүлэх чиглэлээр 7 хоног бүр иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч ажиллах.

АБТТ, ХМОНХТ

12

Халитргаа, гулгаанаас сэргийлэх зорилгоор дүүргийн Засаг дарга нар, дүүргийн хот тохижилтын компаниуд, Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот тохижилтын газрууд хамтарч зохион байгуулалтын ажлаа сайжруулах, цэвэрлэгээний авто машин, техник хэрэгсэлийн бүрэн гаргаж ажлуулах, аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр хүртлэх талбайн цасыг цэвэрлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах.

АБТТ, Хороодын Засаг дарга нар

 

 ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС