2019 ОНЫ 08 ДУГААР САРЫН 19Ы ӨДРИЙН НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт, шалгалт явуулах.

НХХ

2

Дүүрэг бүрт хөл бөмбөгийн талбай байгуулах болон нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжинд иргэд амарч зугаалахад зориулсан иж бүрэн тохижилтын ажлуудыг зохион байгуулах

ТНААХ

3

Орон сууцны хороолол дундах тохижуулах шаардлагатай тоглоомын талбайн байршил, одоогийн нөхцөл байдлын талаарх фото зураг бүхий нэгдсэн судалгааг дүүргүүд гаргаж, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт 2019 оны 08 дугаар сарын 23-ны дотор хүргүүлэх, судалгааг нэгтгэж, дараагийн шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах.

ТНААХ

  ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС