Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдал, засварын ажлын хүрээнд:

1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн бүртгэлийг холбогдох журмын дагуу зохион байгуулах

2. Хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих

3.Тэмдэг, тэмдэглэгээ засварлах, шинэчлэх, хурд сааруулагч стандартын дагуу байршуулах.

4. “School police” ажиллуулах бэлтгэлийг хангах.

5. Сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажлуудыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны дотор дуусгах.

Хичээлийн шинэ жилийг угтан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан:

6. Нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх, үйлчилгээний цагийн хуваарьт тогтмол хяналт тавьж ажиллах.

7. Сурагчдын автобусны аюулгүй байдалд хяналт тавих Орон нутгаас их дээд, сургуульд суралцах оюутны хөдөлгөөн нэмэгдэхтэй холбогдуулан:

8. Нийгмийн дэг журмыг сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх.

9. Архи, согтууруулах ундаа худалдаалдаг, үйлчилдэг газруудад хяналт тавьж ажиллах.

10. Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах.

ТНААХ, МХХ, НХХ,ЗЦХ, ХХҮХ, ЦХ-1,2,3

Хороодын Засаг дарга нар

2

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих,

2. Гэр хорооллын айл өрхийн амьдрах орчны судалгааг гаргаж дуусгах,

3. Орон тооны бус ажилтнуудын судалгааг хийх, Түүхий нүүрстэй холбоотой зөрчлийг мэдээлэх, үйл ажиллагаанд хяналт тавих,

4. Агаар, орчны бохирдлыг бууруулах хууль, бодлого шийдвэрийг сурталчлахад дэмжиж ажиллах,

5. Иргэд, олон нийтэд түлшний борлуулах цэгүүдийн талаарх мэдээлэл, зөвлөмжийг хүргүүлэх.

6. Сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалттай холбоотой ажлуудыг 08 дугаар сарын 15 гэхэд жигдрүүлэх.

7. Халаалтын зуух ашиглаж буй байгууллагуудыг цахилгаан, төвлөрсөн дулаан хангамжид холбогдох, шүүлтүүр тавих, байгаль орчны үнэлгээ хийлгэх, сайжруулсан хатуу түлш хэрэглэхэд хамтарч ажиллах.

ТНААХ, МХХ, ХХҮХ, Хороодын Засаг дарга нар

3

1. Хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт тавих батлагдсан хуваарийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогч, төслүүдийн удирдагч нар хариуцсан дүүрэг, дүүрэг дээр очиж ажилласан тухай танилцуулах.

2. Хөрөнгө оруулалтын ажлын явц, чанар, гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүнг энэ долоо хоногийн Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Эрх шилжүүлсэн байгууллагууд/

ТГХШХ

4

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдах сургууль, цэцэрлэгийн барилгын үлдсэн 2 байршлын газрыг чөлөөлөх, энэ долоо хоногт багтаан бусад сургууль, цэцэрлэгийн барилга барих худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллах. /Газар зохион байгуулалтын алба, Боловсролын газар, Худалдан авах ажиллагааны газар, Дүүргийн Засаг дарга нар/

ТГХШХ, НХХ

5

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг салбар бүрээр нь хангаж ажиллах.

 1. Авто замын засвар болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг 08 дугаар сарын 15-ны дотор дуусгаж, авто замын хөдөлгөөний зорчих хэсгийг жигдрүүлж ажиллах.

 2. Нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын бодис, давс нөөцлөх, зам дээр бодис, давс цацдаг зориулалтын машин тоног, төхөөрөмжийн судалгааг гаргаж танилцуулах.

3. Гэр, амины орон сууцны байшингийн дулааны алдагдалыг бууруулах талаар сургалт, суртачилгааны ажлыг үе шаттай зохион байгуулах.

4. Засгийн газрын 2019 оны Төв, суурин газрын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 270 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах. /Захирагчийн ажлын алба,нийт байгууллагуудын удирдлагууд/

ТНААХ

6

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ байгаа зөвшөөрөлгүй, ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх, түргэн үйлчилгээний цэгүүдээр худалдаалж байгаа бүтээгдэхүүнд эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанарт хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Дүүрэг, Хорооны Засаг дарга нар/

МХХ, ХХҮХ, Хорооны Засаг дарга нар

7

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, авто зам болон үерийн далан суваг, ус зайлуулах шугамын цэвэрлэгээ зэргийг тогтмол зохион байгуулах, цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллах. /Хот тохижилтын газар, Дүүрэг, Хорооны Засаг дарга нар, бусад/

ТНААХ, Хорооны Засаг дарга нар

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС