2019 ОНЫ 04-Р САРЫН 22Ы ӨДРИЙН

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Цаг агаарын хэт хуурайшилтын улмаас ой хээрийн түймэр гаргах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/329 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах

ОБХ

2

Нийслэлийн хэмжээнд 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосон тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/337 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах.

ХХҮХ, ХЗТ, МХХ

3

“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд иргэд түр цугларах талбайд гарч, дадлага сургуульд оролцохтой холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нийслэлийн төр, захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10.00-19.00 минут байхаар гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/339 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах.

ОБХ, ТЗУХ, нийт байгууллагууд

4

“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд иргэд түр аюулгүй талбайд түр цугларах дадлагыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өглөөний 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулахтай холбогдуулан Улаанбаатар хотын авто замын байгууламжийг хаасан тухай гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/338 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах.

ЗЦХ

5

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/333 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг 05 дугаар сарын 01-ны дотор дуусгаж, 05 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх.

ТГХШХ, ХААА

6

Орчны эрүүл аюулгүй, тав тухай байдлыг хангуулах, өнгө үзэмжтэй байлгах зорилгоор гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах.

ТНААХ, МХХ

7

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон гудамж замын тохижилтыг нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/322 дугаар захирамжийн хэрэгжилтийг дараагийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах.

ТНААХ, ЗЦХ бүх байгууллагууд

8

Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө тасалдаж байгаа тул орлого бүрдүүлэгч байгууллагууд ажлаа эрчимжүүлэх, орлогын тасалдлыг төрлөөр нь нөхөн төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах.

СТСХ

8

Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангуулах, камержуулах, ажилтан, албан хаагчдынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллах.

Бүх байгууллагууд

9

Нийслэлийн хэмжээнд мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.

ХХҮХ

10

Чуулганд оруулах материалаа албан ёсны байдлаар бэлтгэж ИТХ-ын ажлын албанд өргөн барих

Газрын алба, СТСХ

11

Чуулганы бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулах. Иргэний танхимын цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах

Аж ахуйн тасаг

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

 

 

 


 

 

Өр авлага үүссэн талаар нийслэлд яригдсантай холбоотойгоор дүүргийн орон нутгийн өмчит байгууллагуудын ТУЗ

 

 

-ыг хуралдуулж өнгөрсөн жилийн үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгч, өр авлагын нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн,үр ашигтай ажилласан байдал, хүний нөөцийн бодлого, жилийн үйл ажиллагааны гүйцэтгэлд дүгнэлт хийж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж болохоор санагдаад байх юм. Энэ ажлыг 14 хоногт багтааж удирдах зөвлөлүүдэд үүрэг өг. Гэхдээ Дотооод Аудитын алба заавал оролц.Зарим компаниуд хичээгээд өр авлагаа багасгаад зүтгээд байдаг, зарим нь өрөө нэмээд байдаг болохгүй шүү дээ. Намаас чиглэл өгсөн. Зарим нь машинаа эвдэлж өчнөөн саяар засуулж, нэг хэсэг нь жижиг сажиг зүйлсээр аргалж хэмнээд байж болохгүй ээ.Компаниудын хурлыг яаралтай хуралдуулж үнэлэлт, дүгнэлт өгөх ажлыг энэ 14 хоногт багтааж яаралтай хийн, дүгнэлтийг Засаг даргын зөвлөлд өгөх