2019 ОНЫ 03-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН
НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН
ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР
№ |
Товчагуулга |
Хариуцах байгууллага, албан тушаалтан |
1 |
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 3 дугаар сардаа багтаан хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмблэж эрх шилжүүлж дуусгах, тендер зарлах ажлыг хуулийн хугацаанд зохион байгуулж ажиллах. /НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Эрх шилжүүлсэн байгууллагууд/ |
ТГХШХ |
2 |
Нийтийн зориулалтаар баригдсан орон сууцны барилга, байгууламжийг паспортжуулах, эрсдлийн үнэлгээг тогтоох ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу судалж танилцуулах |
ТНААХ |
3 |
Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд эвдэрч гэмтсэн авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлагыг засварлах, өнгө үзэмжийг сэргээх ажлыг зохион байгуулах. |
ТНААХ, ЗЦХ |
4 |
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААНБ-ын орчны тохижилт болон хаяг, рекламны самбарын өнгө үзэмжийг сэргээх, рекламны самбарын орчны аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих |
ТНААХ, МХХ, Хороодын Засаг дарга нар |
5 |
Барилга, бүтээн байгуулалтын улирал эхлэж байгаатай холбогдуулан гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангуулах, хуулийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулах. |
МХХ |
6 |
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг сайтар хангуулах, хяналт тавьж ажиллах. |
МХХ |
7 |
Цагаар дулаарч байгаатай холбогдуулан шар усны үерээс урьдчилан сэргийлэх үүднээс үерийн далан, суваг шуудуун хогийг цэвэрлэх, ойролцоо буусан айл өрхүүдэд анхааруулах мэдэгдэл хуудас хүргүүлэх, урьдчилан сэргийлэх |
ТНААХ, ОБХ, Хороодын Засаг дарга нар |
8 |
Нийслэлээс зарласан хурал, зөвлөгөөн, олон нийтийн арга хэмжээнүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорч, таслахгүй байх, нийтээр тэмдэглэх баяр ёслол болон амралтын өдрүүдэд гар утсаа нээлттэй байлгаж, онцгой тохиолдолд ажиллахад бэлэн байх. |
/Нийт байгууллагын удирдлагууд/ |
9 |
Дараагийн шуурхай зөвлөгөөн дээр Сонгинохайрхан дүүрэг мэдээлэл бэлтгэж танилцуулах. |
ТЗУХ |
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС