Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/01 дүгээр захирамжаар “2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил болгон зарлах тухай” жил болгосонтой холбогдуулан хэрэгжүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөг иргэн, төр хувийн хэвшлийн байгууллагуудын саналыг тусган боловсруулж, нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулах

ЗДТГ, харьяа байгууллагууд

2

Хөрөнгө оруулалтаар 2018 онд баригдаж ашиглалтад орсон барилга байгууламж, обьектуудыг нийслэлийн өмчид бүртгэж авах, ашиглалт хамгаалтыг сайжруулж ажиллах, 2019 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөх ажлын бэлтгэл ажлыг хангах

СТСХ, ТНААХ

3

Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлыг зохион байгуулах

ТЗУХ

4

Хүн ам, орон сууцны туршилтын тооллого 2019 оны 1 дүгээр сарын 10-наас 16-ны хооронд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдийн зарим хороодод зохион байгуулагдах тул нийслэлийн тооллогын коммисын гишүүд сонгогдсон хэсгийн өрх, хүн амыг тооллогод бүрэн хамруулахад онцгой анхаарч ажиллах

ТЗУХ, Статистикийн хэлтэс

5

Хүн ам, орон сууцны туршилтын тооллогыг нийслэлд зохион байгуулах, тооллогын бэлтгэл ажлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах

ТЗУХ, Статистикийн хэлтэс

6

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэл явуулах тухай” А/1107 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэлийг 2019 оны 01 дүгээр сарын 04-21-ний өдрүүдэд зохион байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах.

Цэргийн штаб

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС