2018 ОНЫ 03 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан,

1

2018 онд хийгдэх тохижилт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг 2018 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлүүлэх бэлтгэлийг хангуулах.

ЗДТГ

2

Нийслэлд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын бүртгэл хяналтын “OPEN.ULAANBAATAR.MN” систем нэвтэрсэнтэй холбогдуулан хөрөнгө оруулалтын ажлын мэдээ, мэдээллээ 2018 оны 03 дугаар сарын 30-ны дотор оруулж дуусгах.

ЗДТГ

3

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/22 дугаар захирамжаар “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх” ажлыг эрчимжүүлж ажиллах.

ХХҮХ

4

Нийслэлийн хэмжээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсан тул хэрэгжилтийг хангаж ажиллах. Авлигатай тэмцэх газраас баталсан удирдамжийн дагуу хяналт-шалгалт хийгдэх тул байгууллага, албан тушаалтнууд ажлаа сайтар танилцуулж, зөрчил, дутагдал гаргахгүй ажиллах.

Бүх байгууллагын удирдлагууд

5

Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлыг зохион байгуулж, вакцинжуулалтыг хугацаанд хамруулах талаар холбогдох байгууллагуудад хандаж шийдвэрлүүлэн вакцинжуулах, урьдчилан сэргийлэх хяналт-шалгалтыг тогмол зохион байгуулах.

ХХҮХ

МХХ

ОБХ

6

Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах. Морин эргүүл, иргэдийн бүлэг ажиллуулах

ОБХ

7

Нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай болон цасан доор дарагдсан хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах.

ТНААХ

ТЦҮ, ТҮТ

8

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд үйл ажиллагаа явуулж байгаа Түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлж дуусгах.

ХХҮХ

МХХ

ГА

9

Дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгж байгууллага нь  тусгай зөвшөөрлөөр олгогдсон  талбайгаа зориулалтын дагуу ашигласан  эсэх,  Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн биелэлтийг хангуулах зорилгоор хяналт шалгалт явуулах. Зөвшөөрөлгүй олборлолт хийдэг асуудлыг таслан зогсоох.

ТНААХ

МХХ

10

Нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаа хяналтын камеруудын ашиглалт, норм, стандарт болон хэвийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт-шалгалтыг холбогдох газрууд хамтран зохион байгуулах.

Бүх газрууд