2018 ОНЫ 10-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Энэ онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа ажлуудын гүйцэтгэл, үр дүнг салбар бүрээр гаргаж танилцуулах, хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж ажиллах.

ТГХШХ, ТНААХ, ХААА

2

Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр гаргасан Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлын 25 дугаар хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах.

ТНААХ

3

Нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах арга хэмжээг зохион байгуулж ажиллах.

НХХ

4

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт тавих

НХХ, МХХ

5

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын дагуу төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж, санхүүгийн тайланд тусгах, төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг шуурхай зохион байгуулж, дахин үнэлгээний ажлын явц, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах

СТСХ, Газрын алба

6

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд мэдээллийн ил тод байдлын тухай хууль, холбогдох журмын дагуу цахим хуудсандаа мэдээллээ тогтмол байршуулах, мөн энэ онд хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд, ил тод нээлттэй мэдээлж хэвших

Бүх байгууллагууд