2018 ОНЫ 8-Р САРЫН 06-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН

ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

2018 оны 8-р сарын 15

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан,

1

2018-2019 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд • Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах. • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг бүртгэлийг холбогдох журмын дагуу зохион байгуулах. • Сургуулийн сурагчдын автобусны аюулгүй байдалд хяналт тавих. • “School police” ажиллуулах бэлтгэлийг хангах. • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих. • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн авто замын уулзваруудын тэмдэг, тэмдэглэгээ засварлах, шинэчлэх, хурд сааруулагч стандартын дагуу байршуулах. • Хичээлийн шинэ жилийг угтан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд авто машиныг тэгш, сондгой тоогоор явуулах. • Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт тогтмол хяналт тавих. • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажлуудыг дуусгаж, хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах.

НХХ БХ ЗЦХ

 

2

2018-2019 оны Өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай Засгийн газрын 2018 оны 218, 220 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, дараагийн шуурхай зөвлөгөөн дээр өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тухай мэдээлэл танилцуулах.

ТНААХ

3

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2019 оны төсвийн төслийн саналаа сайтар боловсруулж НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст энэ долоо хоногтоо хүргүүлэх.

СТСХ, ТГХШХ

4

2018 оны төсвийн орлогын төлөвлөгөө тасалдаж байгаа тул Нийслэлийн Татварын газар болон бусад байгууллагууд орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, орлогын тасалдлыг энэ 8 сардаа багтаан нөхөн төвлөрүүлэх.

СТСХ, ТХ

5

Нийслэлийн Замын сангийн орлого бүрдүүлэлт хангалтгүй байгаа тул татвар төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдээс хуулийн дагуу албан татвар, авто зам ашигласаны төлбөрийг хураан нийслэлийн замын санд төвлөрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах.

СТСХ,

ТХ,

ЗЦХ

6

Нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хорооллын гудамж, орон сууцны айл өрхүүдийн цахилгааны утасны ил задгай, унжсан, газраар холболт хийгдсэн байдал таг болон түлхүүргүй цахилгааны шитнүүд, хазайж мурийсэн цахилгааны шонгууд, цахилгааны таг эвдэрснээс олноор утас нь ил гарсан, шон унасан эсвэл авсан зэргээс үүдэн газар болон явган хүний зам дээр ил байгаа цахилгааны утасны үзүүрүүд зэрэг ослын байдалтай байгаа газруудад хяналт тавьж, холбогдох байгууллагуудаас судалгаа гарган бүрэн бүтэн байдлыг хангуулах арга хэмжээ авах.

ТНААХ