2018 ОНЫ 6-Р САРЫН 11ИЙ ӨДРИЙН

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг улирлын шинж чанартай төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, удаашралтай байгаа ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.

ТГХШХ, ХААА

2

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах.

ТНААХ

3

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэр болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдэж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудаа эрчимжүүлж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар/

ТНААХ

4

Инженер, хангамжийн байгууллагууд энэ онд хөрөнгө оруулалт, болон урсгал засвараар хийгдэж байгаа барилга, зам, шугам, сүлжээний ажлуудаа графикт хугацаанд хийж гүйцэтгэх, засварын ажлуудын талаар иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. Захирагчийн ажлын албанаас гүйцэтгэлд тогтмол хяналт тавих. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Инженер, хангамжийн байгууллагууд/

ТНААХ

5

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2018 оны үйл ажиллагааны үр дүнгээ эхний хагас жилийн байдлаар дүгнэж, тайлан, мэдээгээ Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газарт болон дээд шатны байгууллагуудад хугацаанд нь хүргүүлэхэд анхаарч ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд

Дүүргийн ЗДТГ-ын хэлтэс, тасгууд, харъяа байгууллагууд

6

Нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын 2018 оны ээлжийн амралтын хуваарь гаргах

ТЗУХ

7

Дүүргийн Засаг даргын иргэдтэй хийсэн уулзалтаас гарсан санал, хүсэлтийн мөрөөр эмзэг бүлгийн иргэд рүү чиглэсэн тодорхой ажил зохион байгуулах

НХХ

8

Хуурайшилт нэмэгдэж байгаатай холбогдуулан, ой бүхий хороодын Засаг дарга нар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлах ажил зохион байгуулах

-Ойн байцаагч нарт үүрэг чиглэл өгөх /ТНААХ/

-Эргүүл хийх иргэдийн урамшууллын асуудлыг шийдвэрлэх /ХХҮХ/

ТНААХ, OБХ, ХХҮХ