ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2014 ОНЫ 7 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛДЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

НЭГ.  Дүүргийн нутгийн захиргааны байгууллагын дарга нар Нийслэлийн 2015 оны төсвийн хүрээний төсөөлөлд 2014 оны 7 дугаар сарын 25-ны дотор саналаа өгсөн байх.  /СТСХ, Холбогдох бүх хэлтэс албадууд/

ХОЁР.  Өнгөрсөн өдрүүдэд гаргасан гэмт хэрэг, зөрчилд дүгнэлт хийж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах саналыг боловсруулж ЗХХ-т ирүүлэх /Цагдаагийн 1,2,3-р хэлтэс/

 

ГУРАВ.  Дүүргийн дэргэдэх хэлтэс, албадууд 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, ажлыг бүх шатанд зохион байгуулж ажиллах. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж, инженерийн үйлчилгээ үзүүлэхгүй газруудын жагсаалтыг гаргаж танилцуулах /ДБТХ, Холбогдох бүх хэлтэс албадууд/

ДӨРӨВ. Дэргэдэх хэлтэс, албадууд баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн байдлаа дүгнэх, Нийслэлийн өдрийн арга хэмжээний бэлтгэл ажлуудыг сайтар хангах.

/ЗДТГ, Холбогдох бүх хэлтэс албадууд/

ТАВ. НИТХ-ын 2009 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуй нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-нд заагдсан үүргийн биелэлтийг хангуулж, биелүүлээгүй тохиолдолд авах арга хэмжээг тодорхой болгох, инженерийн үйлчилгээ үзүүлэхгүй байх хүртлэх арга хэмжээг авч ажиллах /ДБТХ, ХҮХ, Холбогдох бүх хэлтэс албадууд/

ЗУРГАА. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн  А/451 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам”-ыг шинэчлэн найруулах НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, нийслэлийн нутаг дэвсгэрт гадны аймаг, сумаас мал, амьтан оруулахыг  хориглох талаар  Дүүргүүд нарийвчлан судалж, санал боловсруулж танилцуулах.
/ХҮХ, МХХ, Цагдаагийн хэлтсүүд/

ДОЛОО. Дэргэдэх хэлтэс, албадуудын удирдах ажилтнууд ээлжийн амралтаа ажил цалгардуулахгүйгээр зохион байгуулж, орны хүнээ томилох

/Холбогдох бүх хэлтэс албадууд/

 ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС