Сонгинохайрхан дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын
Удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөний талаар хэлтэс албадад өгөх зөвлөмж

 

 

  1. Мэдээлэлийн гол агуулга нь цаг үеийн холбогдолтой хэрэгжүүлэх асуудлаар бусад хэлтэс албадад хамтарч ажиллах ажлын чиглэлийг өгөх зорилготой байх
  2. Мэдээлэлээ бэлтгэхдээ цаг үеийн тулгамдсан, шийдвэрлүүлэхээр санал оруулах ажлаа товч тодорхой бичиж ирүүлэх. /Хэлтэс, албад мэдээлэл өгөх урьдчилсан саналаа шуурхай хуралдаанаас 5 хоногийн өмнө өгөх ба Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн асуудал хариуцсан мэргэжилтэнд цахим  хэлбэрээр ирүүлэх/
  3. Мэдээллийг тухайн хэлтэс албадын дарга нар хянаж гарын үсгээр баталгаажуулсан байх. /Мэдээллийн дагуу танилцуулга бэлтгэн хувилж тараах материалаа хэлтэс албад өөрсдөө бэлтгэж урьдчилан  тараасан байх/
  4.  Шуурхай хуралдааныг Дүүргийн Засаг даргын 2013 оны 132 тоот захирамжаар батлагдсаны дагуу журам, дэгээр зохион байгуулж явуулна. 
  5. Шуурхай хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд орж батлагдаагүй, цаг үеийн холбогдолтой онцгой шаардлагатайгаас бусад мэдээллийг хэлэлцэхгүй байх.
  6. Шуурхай зөвөлгөөн дээр мэдээлэл хийх хэлтэс албад бэлтгэсэн мэдээллээ шуурхай хийх 7 хоногийн өмнөх 5 дах өдрийн 14 цагаас өмнө Засаг даргын Тамгын газрын Нийслэл дүүргийн шуурхайн биелэлт хариуцсан мэргэжилтэнд Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар ирүүлэх.
  7. Мэдээлэл 5-7 минутаас хэтрэхгүй байх.
  8. Шуурхайн үүргүүдийг /shd.mn/ цахим хуудаснаас авч биелэлтийг Power point  програмаар бэлтгэн Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар цаг хугацаанд нь ирүүлэх. /Биелэлтийг гаргаж ирүүлэхдээ тус хэлтэс албадын дарга нараар баталгаажуулж гарын үсэг зуруулсан байх/
  9. Нийслэл дүүргийн Засаг дарга, Хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан дээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн мэдээг ирүүлэхдээ үүргийн дагуу хийсэн бодит ажил, хүрсэн үр дүнг, хэрэгжсэн байдлыг мэдээлж байх.
  10. Шуурхайгаас өгөгдсөн үүргүүд болон биелэлтийг /shd.mn/ цахим хуудсанд байршуулж мэдээлж байх асуудлыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба бүрэн хариуцна.
  11. Шуурхай хуралдаан хуралдах зарыг хэлтэс албадын албан ёсны мэйл хаягаар болон удирдах ажилтнуудын гар утсанд мессежээр өгч байх. / Цаг хожимдсон бол оруулахгүй /
  12. Шуурхай хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 удаа тасалсан тохиолдолд "Төрийн албаны тухай" хууль, "Хөдөлмөрийн тухай " хууль , үр дүнгийн гэрээнд заагдсаны дагуу хариуцлага тооцох буюу томилох эрх бүхий этгээдэд энэ талаар саналаа хүргүүлнэ.

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР