2016 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ Н.БАТААГИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

 

Хэрэгжүүлэх байгууллага

Товч

агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан, байгууллага

1

Нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага

Төсвийн шууд захирагч нар харьяа нэгж, төрийн албан хаагч нартай үр дүнгийн гэрээ байгуулахдаа, хийх ажил хоног хугацааг зэргийг тодорхой тусгаж байгуулах.

14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
дарга

2

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид 2 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх

3

Хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд

Энэ сард багтаан  эрх шилжүүлсэн ажлуудад тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг үе шатанд хугацаа алдахгүй зохион байгуулж ажиллах.  

14

Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч

4

Нийслэлийн Өмчийн харилцааны газар

Хөрөнгө оруулалтаар 2015 онд баригдаж ашиглалтад орсон барилга байгууламж, обьектуудыг нийслэлийн өмчит бүртгэж авах, ашиглалт хамгаалтыг сайжруулж ажиллах,  2016 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын  ажлуудын газар чөлөөлөх ажлын бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллах.

14

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудал хариуцсан орлогч

5

НЗДТГ-ын
Хууль, эрх зүйн хэлтэс

Хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудыг нийслэлийн өмчид бүртгэх, нийслэлийн өмчөөс хасах, ашиглалт хамгаалалтын чиглэлээр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хийж байгаа ажлууд удаашралтай байгаа учир  шалгах ажлын хэсгийн байгуулах.

14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

6

Нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага

Шилэн дансны нэгдсэн цахим хуудас шинэчлэгдсэнтэй холбогдуулан байгууллагын Удирдлагууд 2015 оны мэдээллээ 2016 оны 01 дүгээр сарын 25-ны дотор шинэ системд  нөхөж оруулах. 2016 оны  мэдээллүүдээ Шилэн дансны нэгдсэн системд цаг хугацаанд нь мэдээлж хуулийг хэрэгжүүлж ажиллах.

14

Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч

7

 “Эрүүл агаар – Рио-2016” сэдэвт цасны баяр, оны өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний нэгдсэн нээлтийн ёслолын ажиллагаа ирэх долоо хоногийн Бямба гарагт буюу  2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хандгайтын “Янзага” зусланд болох тул  байгууллагууд идэвхтэй оролцох.

14

Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч

8

НЗДТГ-ын
хэлтсүүд

Засгийн газрын 2013 оны 322 тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны үйл ажиллагааны  үр дүнгийн үнэлгээний тайланг  графикт хугацаанаас өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх болсонтой холбогдуулан байгууллага нэгжүүдээс гаргаж ирүүлэх мэдээ тайланг хугацаанд чанартай  НЗДТГ-ын ХШҮХ-т ирүүлэх.  

14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

9

Нийслэлийн Эрүүл мэндийн газар

“Нийслэлийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 3 тусгай зөвшөөрөл тодорхойгүй хугацаагаар олгогдохгүй хүлээгдэж байгааг анхаарч холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх.

14

Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч

10

Улаанбаатар хотын Цагдаагийн газар

“Нийслэлийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн гадна авто зогсоол, уулзвар ачаалал ихтэй байгаа тул Дүнжингарав худалдааны төвийн өмнөх 4 замын уулзвар дээр Замын цагдааг тогтмол ажиллуулах.

14

11

Нийтийн Тээврийн газар

Багануур, Налайх, Багахангай дүүргийн ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хөнгөлөлтөөр зорчих, цахим төлбөрийн картын системд шилжсэнээр санхүүжилт нь зогсоод байгаа асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний саналаа боловсруулж танилцуулах.

14

Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариусан орлогч

12

УБ хотын Цагдаагийн газар, Замын цагдаа, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

2016  онд Хяналт-шалгалт болон гамшиг осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлүүдээр хийх ажлууд цаашид авах арга хэмжээний саналаа боловсруулж  Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуурах.

14

Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч

 

   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР