2016 ОНЫ 01 ДҮГЭЭРСАРЫН 11-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ Н.БАТААГИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

 

Хэрэгжүүлэх байгууллага

Товч
агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан, байгууллага

1

Нутгийн захиргааны нийт байгууллагууд

Төрийн үйлчилгээний нэгдсэн төв “Супер маркет”-ын нээлтийн үйл ажиллагаа 2016 оны 1 дүгээр сарын 14-нд болох тул байгууллагуудын Удирдлагууд идэвхтэй оролцох.  

14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

2

Нийслэлийн Засаг даргын Хэрэгжүүлэгч агентлагууд

Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгууллагдаж байгаатай холбогдуулж Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд бүтцийн өөрчлөлтийн саналаа энэ долоо хоногт Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх.  

14

3

“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д төрийн үйлчилгээ үзүүлж байгаа хэрэгжүүлэгч агентлагууд өөрсдийн ажлын байраа тохижуулах, үйл ажиллагааныхаа тухай танилцуулага, мэдээлэлээ байршуулах, суртачилах ажлуудыг шуурхай хийх.

4

Холбогдох байгууллагууд

Нийслэлийн хэмжээнд Худалдан авах ажиллагааг ил тод болгон сурталчлах, төсвийн жилийг эхлүүлэх бэлтгэлийг хангах хүрээнд 2016 оны 1 дүгээр сарын 20-нд “Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес чуулга уулзалт зохион байгуулах төлөвлөгөөг баталсан, төлөвлөгөөний дагуу ажил хариуцсан байгууллагууд шуурхай ажиллах.

14

Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч

5

Хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд

1 дүгээр сард багтаан  эрх шилжүүлсэн ажлуудад тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг үе шатанд хугацаа алдахгүй зохион байгуулж ажиллах.  

14

6

НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс

2016 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний бэлтгэл ажлыг хангах, гэрээний хавсралт болох үйл ажиллагааны төлөвлөлтийг бодитой, тоо хэмжээ, цаг хугацаагаар хэмжигдэн дүгнэгдэхүйц байдлаар томьёолон хийж батлуулах

14

7

ЗАА, УБ хотын Цагдаагийн газар,
Нийслэлийн Авто замын газар
Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл

Нийслэлийн ИТХ-ын 2015 оны “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг тогтоох тухай”33/35 дугаар тогтоолыг 2016 оны 1 дүгээр 1-нээс мөрдөж эхлэж байгаатай холбогдуулан зөөж шийлжүүлэх байгууллага, аж ахуйн нэгжийг сонгох сонгон шалгаруулалт явуулах, одоо байгаа тэмдэг, тэмдэглэгээг сэргээх, нөхөж байршуулах ажлуудыг эрчимжүүлж ажиллах.

14

Нийслэлийн Засаг даргын  Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

8

Нутгийн захиргааны байгууллагууд

Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2015 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлэх ажлыг хэсгүүд  байгуулагдсантул нийт байгууллагууд ажлын хэсгийг ажиллах боломжоор хангах.

14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

9

УБ хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар

Нийслэлийн хэмжээнд 2015 онд гарсан гэмт хэрэг, түүний илрүүлэлт, гамшиг ослын нөхцөл байдлын талаар дараагийн Шуурхай зөвлөгөөн дээр товч мэдээлэл хийх.

14

Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР