ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН БҮРТГЭЛД АНХНЫ УДАА БҮРТГҮҮЛЭХЭД:

ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХЭЭ ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛД АНХ УДАА БҮРТГҮҮЛЖ, БАТАЛГААЖУУЛАХАД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД: 

  1. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл (өргөдөлд тухайн газрын байршил, хаяг, хэмжээ, үнэ, хэдэн хүн хамтран өмчилдөг тухай тодорхой бичиж бүх өмчлөгчид гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна/
  2. Газар өмчлүүлэх тухай шийдвэр/эх хувь/
  3. Хянан баталгааны дүгнэлтийн хуулбар /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  4. Кадастрын зураг /эх хувь/
  5. Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар /хуулбарыг  нотариатаар гэрчлүүлсэн байна/
  6. Мэдүүлэг бөглөнө.

ХАШАА БАЙШИН, ХУВИЙН СУУЦЫГ ӨМЧЛӨХ ЭРХЭЭ ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛД АНХ УДАА БҮРТГҮҮЛЖ, БАТАЛГААЖУУЛАХАД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:

  1. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд хэдэн онд хэн барьж, бий болгосон, одоо  хэдэн хүний хамтын өмч болох, эд хөрөнгийн байршил, хаяг, хэмжээ, үнийг өмчлөгчөөрөө тодорхой бичиж, бүх өмчлөгчид гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна/
  2. Хороо /баг/-ны Засаг даргаас олгосон ам бүл, хаягийн тодорхойлолт /эх хувь/
  3. Газар эзэмших эрхийн гэрчилгээ, эсхүл газар өмчлүүлэх шийдвэр, хянан баталгааны дүгнэлт /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  4. Кадастрын зураг /эх хувь/
  5. Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар  /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  6. Хашаа  байшин, хувийн сууцыг 4 талаас нь бүтэн харагдуулж авсан фото зураг /А4 цаасан дээр нааж тайлбар бичих, нэг хашаанд 2 ба түүнээс  дээш байшинтай бол нэг зурагт бүгдийг нь багтааж авах/
  7. Хашаа байшин, хувийн сууцны план зураг
  8. Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцож, Нийслэлийн татварын албаны дансанд тушаасан баримт
  9. Мэдүүлэг бөглөнө.

ТӨРӨӨС ХУВЬЧИЛСАН ОРОН СУУЦ ӨМЧЛӨХ ЭРХЭЭ ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЖ, БАТАЛГААЖУУЛАХАД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:

  1. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл (өргөдөлд тухайн орон сууцны хаяг, талбайн хэмжээ, үнэ, хэдэн хүний өмч болох талаар тодорхой бичиж, өргөдлийн гарын үсгийн үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлсэн байна)
  2. Өмчлөгч, хамтран өмчлөгч нарын иргэний үнэмлэхний, насанд хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар  /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  3. Орон сууц хувьчлах товчооноос олгосон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/
  4. Үйлчилгээний хураамж  төг  /яаралтай бол төг/
    Хувийн хэргийн үнэ  төг
  5. Мэдүүлэг бөглөнө.
  6. Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон мөнгө тушаасан баримтыг хавсаргаж хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
    Төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулахад мэдүүлэг хүлээн авснаас хойш 7 хоногт, яаралтай хураамж төлсөн бол ажлын 8 цагт бүртгэх эсэхийг шийдвэрлэж хариу өгнө.

ТӨРӨӨС ХУВЬЧИЛСАН ГАЗАР БОЛОН ОРОН СУУЦААС БУСАД ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХЭЭ ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛД АНХ УДАА БҮРТГҮҮЛЖ, БАТАЛГААЖУУЛАХАД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:

Нэг.Хуулийн этгээдийн бүрдүүлэх баримт бичиг:

  1. Бүртгүүлэхийг хүссэн албан бичиг  /эх хувь/
  2. Эд хөрөнгийн тухай танилцуулга (эд хөрөнгийн байршлын хаяг, хэмжээ, зориулалт, хэдэн хүний өмч болох, өмчлөгчийн тодорхойлсон үнэ, тухайн үл хөдлөх хөрөнгө хэдэн өрөө, тасалгаатай, хэзээ их засвар хийсэн гэх мэт)
  3. Эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг (өмчлөх эрхийн гэрчилгээ, техникийн нөхцөл, эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр, гэрээ, хөрөнгө оруулсныг нотлох бичиг баримтууд, барилга хүлээлцсэн акт, барилгыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт гэх мэт )
  4. Газрын гэрчилгээ, гэрээний хуулбар  /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  5. Кадастрын зураг  /эх хувь/
  6. Эд хөрөнгийн дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг /эх хувь/
  7. Барилгын давхруудын план зураг  /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  8. Захирлын иргэний үнэмлэхийн хуулбар  /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  9. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  10. Аж ахуйн нэгжийн дүрэм, үүсгэн байгуулах гэрээ  /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  11. Шинээр баригдсан барилга, байгууламж, дуусаагүй барилга байгууламжийн албан ёсны хаягийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн, газрын хот төлөвлөлт мэдээллийн хэлтсээс авсан байна
  12. Мэдүүлэг бөглөнө.
  • Иргэн Та дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /гарын үсэгний үнэн зөвийг нотариараар гэрчлүүлсэн байна/
  • Эд хөрөнгийн тухай танилцуулга (үл хөдлөх хөрөнгийн байршил, хэмжээ, зориулалт, хэдэн хүний өмч болох өмчлөгчийн тодорхойлсон үнэ, тухайн үл хөдлөх хөрөнгө хэдэн өрөө, тасалгаатай, хэзээ их засвар хийсэн гэх мэт)
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар  /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  • Эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг (өмчлөх эрхийн гэрчилгээ, техникийн нөхцөл, эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр, хөрөнгө оруулсныг нотлох бичиг баримтууд, барилга хүлээлцсэн акт, барилгыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт гэх мэт )
  •  Газрын гэрчилгээ, гэрээний хуулбар  /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  • Кадастрын зураг  /эх хувь/
  • Эд хөрөнгийн дөрвөн талаас нь бүтэн харуулсан фото зураг /эх хувь/
  • Барилгын давхруудын план зураг /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  • Мэдүүлэг бөглөнө
  • Тэмдэгтийнхураамж: эд хөрөнгийн үнийндүнгийн 0,01 хувиар тооцож, Нийслэлийн татварын албаны дансанд тушаасан баримт
  • Бүрдүүлсэн бичиг баримтуудаар таны өмчлөх эрх хангалттай нотлогдохгүй байна гэж үзвэл эрхийн улсын бүртгэгч нь нэмэлт нотлох баримт бичиг шаардаж болно.
  • Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон мөнгө тушаасан баримтыг хавсаргаж хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.
  • Өмчлөгч болон хамтран өмчлөгчийн аль нэг нь өөрийн биеэр ирж, иргэний үнэмлэхээ шалгуулан буцах хуудсыг өгч, өмчлөх эрхийн гэрчилгээгээ хүлээж авна.

ЭД ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ГЭРЭЭГ ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН

УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:

  1. Иргэний үнэмлэхийн хуулбар
  2. Зээлийн болон барьцааны  гэрээ эрээг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  3. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх болон хуулбар хувь/
  4. Зээлдүүлэгчийн албан ёсны бичиг баримт, зөвшөөрөл, биеийн байцаалтын хуулбар /хувь хүнээс иргэний үнэмлэхийн хуулбар, банк бус санхүүгийн байгууллагаас тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  5. Үйлчилгээний хураамж:
       -  Барьцаагаар хангагдах үүргийн үнийн дүнгийн 0.1% 
       -  Эд хөрөнгийн барьцааны эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт орсныг бүртгэхэд  5000 төг
  6. Мэдүүлэг бөглөнө.

Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон мөнгө тушаасан баримтыг хавсаргаж хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.

Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт, бүртгэх эсэхийг шийдвэрлэж хариу өгнө.

Өмчлөгч болон хамтран өмчлөгчийн аль нэг нь өөрийн биеэр ирж, иргэний үнэмлэхээ шалгуулан буцах хуудсыг өгч, өмчлөх эрхийн гэрчилгээ, бүртгэгдсэн барьцааг  хүлээж авна.

ХУДАЛДАХ – ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭГ ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН
УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:

  1.  Хоёр талын өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  2. Худалдах – худалдан авах гэрээ /гэрээнд хоёр талын 18 нас хүрсэн хамтран өмчлөгчид гарын үсэг зурна.18 насанд хүрээгүй бол түүний хууль ёсны төлөөлөгч төлөөлж гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна/
  3. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  4. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст орлогын албан татвар /2 хувиар/ төлсөн баримт  /эх хувь/
  5. Үйлчилгээний хураамж: /20.000 төгрөг/
  6. Мэдүүлэг бөглөнө.
Өмчлөх эрхийг шилжүүлж байгаа гэрээний үнийн дүн (төгрөг ) Хураамж  /төг/
энгийн яаралтай
10 000 000 хүртэл
10 000 001-100 000 000
100 000 001-ээс дээш
8000
25 000
60 000
16000
50000
120000
  Ажлын 7 өдөрт шийдвэрлэнэ Ажлын 8 цагт шийдвэрлэнэ

 

 

 

 

Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон мөнгө тушаасан баримтыг хавсаргаж хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш 7 хоногт, яаралтай хураамж төлсөн бол ажлын 8 цагт бүртгэх эсэхийг шийдвэрлэж хариу өгнө. Өмчлөгч болон хамтран өмчлөгчийн аль нэг нь өөрийн биеэр ирж, иргэний үнэмлэхээ шалгуулан буцах хуудсыг өгч, өмчлөх эрхийн гэрчилгээгээ хүлээж авна.

БЭЛЭГЛЭХ ГЭРЭЭГ ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН
УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:

  1. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /эх хувь/
  2. 2 талын өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  3. Бэлэглэх гэрээ /гэрээнд хоёр талын 18 нас хүрсэн хамтран өмчлөгчид гарын үсэг зурна. 18 насанд хүрээгүй бол түүний хууль ёсны төлөөлөгч төлөөлж гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна/
  4. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/эх хувь/
  5. Үйлчилгээний хураамж: Гэрчилгээний  үнэ 5000 төгрөг;
  6. Мэдүүлэг бөглөнө.

 

Өмчлөх эрхийг шилжүүлж байгаа гэрээний үнийн дүн

Хураамж  /төг

энгийн

яаралтай

10 000 000 хүртэл
10 000 001-100 000 000
100 000 001-ээс дээш

8000
25 000
60 000

16000
50000
120000

 

Ажлын 7 өдөрт шийдвэрлэнэ

Ажлын 8 цагт шийдвэрлэнэ

 

 

 

 

Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон мөнгө тушаасан баримтыг хавсаргаж хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.

Мэдүүлэг хүлээн авснаас хойш 7 хоногт, яаралтай хураамж төлсөн бол ажлын 8 цагт бүртгэх эсэхийг шийдвэрлэж хариу өгнө. Өмчлөгч болон хамтран өмчлөгчийн аль нэг нь өөрийн биеэр ирж, иргэний үнэмлэхээ шалгуулан буцах хуудсыг өгч, өмчлөх эрхийн гэрчилгээгээ хүлээж авна.

ӨВ ЗАЛГАМЖЛАХ ЭРХИЙГ ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН
УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭДБҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:

  1. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл/эх хувь/
  2. Өв залгамжлагч, хамтран өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  3. Хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ  /нотариатаас олгоно/
  4. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  5. Үйлчилгээний хураамж: 5000 төг /яаралтай бол 10000 төг/
    Гэрчилгээний  үнэ 5000 төг
  6. Мэдүүлэг бөглөнө.

Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон мөнгө тушаасан баримтыг хавсаргаж хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.

Мэдүүлэг хүлээн авснаас хойш 7 хоногт, яаралтай хураамж төлсөн бол ажлын 8 цагт бүртгэх эсэхийг шийдвэрлэж хариу өгнө.

Өмчлөгч болон хамтран өмчлөгчийн аль нэг нь өөрийн биеэр ирж, иргэний үнэмлэхээ шалгуулан буцах хуудсыг өгч, өмчлөх эрхийн гэрчилгээгээ хүлээж авна.

БАРИМТ БИЧГЭЭС ХУУЛБАР ХИЙЛГЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:

  1. Лавлагаа авагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  2. Өргөдөл /юун тухай лавлагаа авах, ямар баримт бичгээс хэдэн хуудас хуулбар хийлгэх талаар тодорхой бичиж нотариатаар гэрчлүүлсэн байна./
  3. Эрхийн улсын бүртгэлийн дугаарыг мэдүүлэгт бичих /дугаар мэдэхгүй бол тухайн  байрны хувьчлагдсан тогтоолын дугаарыг орон сууцны контороос авч ирэх/
  4. Үйлчилгээний хураамж  :
  5. Мэдүүлэг бөглөнө.
  6. Лавлагаа

Эд хөрөнгийн өмчлөгчийн овог нэр, оршин суугаа газар, өмчлөгч нь хуулийн этгээд бол түүний нэр, оршин байгаа газар, эд хөрөнгийн хэмжээ, байршлын талаархи мэдээллийг агуулсан лавлагааг өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч болно.

Дээр дурдсанаас илүү мэдээлэл агуулсан, дэлгэрэнгүй лавлагаа, хуулбарыг өмчлөгчид нь буюу эсвэл өмчлөгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр өгнө.

Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон мөнгө тушаасан баримтыг хавсаргаж хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.

Мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт, яаралтайхураамжтөлсөнболажлын 8 цагтбүртгэхэсэхийгшийдвэрлэж, хариу өгнө.

Өмчлөгчболонхамтранөмчлөгчийнальнэгньөөрийнбиеэрирж, иргэнийүнэмлэхээшалгуулан, буцах хуудсыг өгч, лавлагаа, хуулбараа хүлээж авна.

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙГ ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН
УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:

  1. Газрын тухай хуулийн 34.1-д заасан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ /эх хувь/
  2. Газар өмчлөгчтэй байгуулсан газар эзэмших, ашиглах гэрээний хуулбар /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  3. Төрийн өмчийн газрыг эзэмших, ашиглах тохиолдолд  эзэмшүүлэх, ашиглуулахаар олгосон эрх бүхий этгээдийн шийдвэр  /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  4. Газрын кадастрын зураг /эх хувь/
  5.  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29.1-д заасан зөвшөөрөл /эх хувь/  
  6. Үйлчилгээний хураамж: 10 000 төгрөг
  7. Мэдүүлэг бөглөнө.

Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон мөнгө тушаасан баримтыг хавсаргаж хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.

Мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт, яаралтай хураамж төлсөн бол ажлын 8 цагт бүртгэх эсэхийг шийдвэрлэж, хариу өгнө.

Өмчлөгч болон хамтран өмчлөгчийн аль нэг нь өөрийн биеэр ирж, иргэний үнэмлэхээ шалгуулан, буцах хуудсыг өгч, өмчлөх эрхийн бүртгэгдсэн гэрээгээ хүлээж авна.

БУСДЫН ГАЗАР ДЭЭР БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БАРИХ ЭРХИЙГ ЭД ХӨРӨНГИЙН
ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:

  1. Газар өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  2. Газрын кадастрын зураг  /эх хувь/
  3. Барилга байгууламж барих эрх олж авсан этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээнийхуулбар, түүнийг төлөөлөх этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар  /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна/
  4. Барилга байгууламж барих эрхтэйг нотолсон баримт
  5. Үйлчилгээнийхураамж : 10 000 төгрөг
  6. Мэдүүлэг бөглөнө.

Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон мөнгө тушаасан баримтыг хавсаргаж хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.

Мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт, яаралтай хураамж төлсөн бол ажлын 8 цагт бүртгэх эсэхийг шийдвэрлэж, хариу өгнө.

Өмчлөгч болон хамтран өмчлөгчийн аль нэг нь өөрийн биеэр ирж, иргэний үнэмлэхээ шалгуулан, буцах хуудсыг өгч, өмчлөх эрхийн бүртгэгдсэн гэрээгээ хүлээж авна.

СЕРВИТУТЫН ЭРХИЙГ ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛД
БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:

  1. Сервитутыг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч, эсхүл сервитут бүхий этгээдийн хэн нэг нь гаргах бөгөөд мэдүүлэгт сервитутын гэрээг нотариатаар гэрчлүүлж хавсаргана.
  2.  Иргэний өмчийн газарт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33.1-д заасны дагуу нийтийн сервитут тогтоосон бол мэдүүлэгт нийтийн сервитут тогтоох тухай сум, дүүргийн Засаг даргын шийдвэрийг эх хувиар нь хавсаргана. 
  3. Үйлчилгээний хураамж  :  гэрээнд оролцогч талууд тус бүр  3000 төг /яаралтай бол 6000 төг/
  4. Мэдүүлэг бөглөнө.

Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон мөнгө тушаасан баримтыг хавсаргаж хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.

Мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт, яаралтай хураамж төлсөн бол ажлын 8 цагт бүртгэх эсэхийг шийдвэрлэж, хариу өгнө.

Өмчлөгч болон хамтран өмчлөгчийн аль нэг нь өөрийн биеэр ирж, иргэний үнэмлэхээ шалгуулан, буцах хуудсыг өгч, өмчлөх эрхийн бүртгэгдсэн гэрээгээ хүлээж авна.

УЗУФРУКТЫН ЭРХИЙГ ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:

  1. Иргэний хуулийн 152.1-д заасан, эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрх /цаашид “узуфрукт” гэх/-ийг түүнийг эзэмшигчийн гаргасан мэдүүлгийг үндэслэн бүртгэнэ.   
  2. Узуфрукт эзэмшигч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, түрээслэх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд мэдүүлэгт Иргэний хуулийн 152.2-т заасан өмчлөгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлж хавсаргана. 
  3. Үйлчилгээнийхураамж :  гэрээнд оролцогч талууд тус бүр 3000 төг
  4. Мэдүүлэг бөглөнө.

Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон мөнгө тушаасан баримтыг хавсаргаж хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт, яаралтай хураамж төлсөн бол ажлын 8 цагт бүртгэх эсэхийг шийдвэрлэж, хариу өгнө.Өмчлөгч болон хамтран өмчлөгчийн аль нэг нь өөрийн биеэр ирж, иргэний үнэмлэхээ шалгуулан, буцах хуудсыг өгч, өмчлөх эрхийн бүртгэгдсэн гэрээгээ хүлээж авна.