Гэр бүлийн байлдын 8 төрлийн бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх материал

 

ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Эцэг эхийн иргэний үнэмлэх
  • Төрөх эмнэлгээс өгсөн эрүүл мэндийн дэвтэр  / эмнэлгийн магадлагаа /
  • Өрхийн эмнэлгийн эрүүл бойжиж байгаа гэсэн эмчийн тодорхойлолт, ахлах эмчийн тамгатай
  • Эцэг эхийн гэрлэлтийн гэрчилгээ
  • Гэрлэлтийн гэрчилгээгүй бол эцэг эх хоёулаа ирэх

ГАДААДАД ТӨРСӨН ХҮҮХЭД БҮРТГҮҮЛЭХЭД:

  • Гадаадад төрсөн эмнэлгийн тодорхойлолт, гэрчилгээний эх хувийг нотариатаар баталгаажуулах
  • Гэрлэлтийн баталгаа
  • Эцэг эхийн иргэний үнэмлэх
  • Гадаад хэл дээр байгаа бол орчуулгын товчоогоор орчуулж нотариатаар батлуулсан байх
  • УБЕГ –ийн архиваас төрсний гэрчилгээ авч байгаагүй болохыг гэрчилсэн лавлагаа

ГЭРЛЭЛТ

  • УБЕГ-ийн архивын гэрлэсэн эсэх лавлагаа
  • Гэрлэгчдийн хамтран гаргасан өргөдөл
  • Эрүүл мэндийн шинжилгээ
  • Арьс өнгө
  • Мэдрэл
  • Сүрьеэ
  • ДОХ
  • Хоёр талын гэрчүүд
  • Иргэний үнэмлэх

Шинэ эцэг тогтоолтын бүртгэл

  • Эцэг эхийн иргэний үнэмлэх
  • Эцэг эхийн хамтран гаргасан өргөдөл
  • Эцэг, эх хамтдаа ирэх

Хуучин эцэг тогтоолтын бүртгэл

  • Эцэг эхийн иргэний үнэмлэх
  • Гэрлэлтийн баталгаа
  • Төрсний гэрчилгээ / архивын лавлагаа /
  • Эцэг эхийн өргөдөл /Хорооны даргаар цохуулах/
  • Шүүхийн шийдвэр
  • Гэрлэлтийн баталгаагүй бол эцэг эх хамтдаа ирэх
  • Сургуульд сурдаг бол сурагчийн хувийн хэргийн нүүр хэсгийг хувилсан байх
  • Сургуулийн тодорхойлолт

Иргэний овог, эцгийн нэр, нэрээ өөрчлүүлэхийг хүссэн 16 ба түүнээс дээш насны иргэд ИБ-ийн тухай хуулийн 18.4 заасан дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

·Өргөдөл – Иргэн овог, эцгийн нэр, нэрээ өөрчлөх тухай СХДүүргийн  Засаг даргын Тамгын газарт гаргана. Өргөдөлд өргөдөл гаргагчийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр оршин суугаа газрынхаяг, гэр бүлийн байдал, төрсөн болон үрчлэн авсан хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, өргөдөл гаргагчийн сонгож авсан овог, эцгийн нэр, нэр тэдгээрийг өөрчлөх болсон үндэслэл зэргийг дурдсан байна. Өргөдлийг хорооны Засаг даргаар цохуулна. Холбоо барих утсаа бичнэ.

  • Төрсний гэрчилгээ
  • Төрсний гэрчилгээний лавлагаа /УБЕГ архиваас авна/
  • ЦЕГ-ын тодорхойлолт хэлтсээр дамжуулан албан бичгээр авах
  • Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
  • СХД-ийн Татварын хэлтсийн тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Гадаад паспортны хуулбар
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • 8, 10-р анги төгссөн боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх дипломын хуулбар
  • Өргөдөл гаргагч гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
  • Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар
  •  Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргах

ХОЙД ЭЦГИЙН ҮРЧЛЭЛТ ХИЙХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • УБЕГ-ийн архивын лавлагаа /төрсний бүртгэлийн/
  • Эхийн өргөдөл /хорооны засаг даргаар цохуулж, нотариатаар баталгаажуулсан байна/
  • Төрсөн эцгийн өргөдөлийг нотариатаар батлуулсан байх
  • Хойд эцгийн өргөдөл /хорооны засаг даргаар цохуулж, нотариатаар баталгаажуулсан байна/
  • 7 ба түүнээс дээш насны хүүхдийн бичгээр гаргасан зөвшөөрөл 
  • Хүүхдийн ЭМД-ийн хуулбар
  • Сургуульд сурдаг бол сургуулиас тодорхойлолт, сурагчийн хувийн хэргийн нүүр хэсгийг хувилах,
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх,
  • Гэрлэлтийн баталгааны хуулбар

ГЭРЛЭЛТ ЦУЦЛАЛТ

Гэрлэлтийг шүүхийн болон захиргааны журмаар цуцлана.

Шүүхийн журмаар

  • Шүүхийн шийдвэр эх хувиараа
  • Гэрлэлтийн гэрчилгээ
  • Иргэний үнэмлэх зэрэг материалыг бүрдүүлнэ.

Захиргааны журмаар

  • Эхнэр, нөхөр хоёрын хамтарсан буюу тус тусдаа гаргасан нотариатаар баталгаажуулсан өргөдөлд:
  • Эд хөрөнгийн маргаангүй
  • Биеийн эрүүл мэнд, сэтгэц хэвийн
  • Ямар нэгэн дарамт шахалтгүй тухай тусгасан байх,
  • Дундаасаа 18 - аас доош насны хүүхэдгүй талаар тус тусын хорооны тодорхойлолттой байна.

ГЭРЛЭЛТ СЭРГЭЭЛТ

Гэрлэлт сэргээлтийг бүртгэхдээ Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 15-р зүйл, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 15-р зүйлийг үндэслэнэ.Гэрлэлтээ цуцалсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ.

  • Нөхөр, эхнэрийн иргэний үнэмлэх
  • Гэрлэлтийн баталгааны лавлагаа
  • Нөхөр, эхнэрийн хамтран гэрлэлтээ сэргээх тухай өргөдөл
  • Гэрлэлт цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон тухай шүүхийн шийдвэрийн хуулбар
  • ИБМУТ-ийн архивын лавлагаа /өөр хүнтэй гэрлэсэн эсэх/

ЗАСВАР ӨӨРЧЛӨЛТ

  • Хаанаас авсан ямар бичиг баримтанд ямар засвар өөрчлөлт хийлгэх тухай өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • Зөв гэсэн бичиг баримт гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтэр гэх мэт 4-өөс доошгүй бичиг баримт
  • Эцэг, эх асран хамгаалагчийн бичгээр гаргасан өргөдөл
  • УБЕГазраас Архивын лавлагаа
  • Өргөдлөө бичээд оршин суугаа хорооны Засаг даргаар цохуулсан байх.

ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ, ГЭРЛЭЛТИЙН БАТАЛГАА ДАХИН ОЛГОЛТ

  • Төрсний гэрчилгээ гэрлэлтийн баталгаагаа хаясан гээгдүүлсэн тохиолдолд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын архиваас төрсний бүртгэлийн лавлагаа авна.
  • Бүртгэл мэдээллийн тасгаас гэрчилгээ баталгаагаа дахин олголтоор авна

16 НАС ХҮРЧ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ШИНЭЭР АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Төрсний гэрчилгээ хуулбарын хамт
  • Эцэг эхийн иргэний үнэмлэх хуулбар
  • Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /зурагтай, зургийг тамга тэмдэг дарж баталгаажуулсан байна/

Сургуульд сурдаг бол сургуулийн тодорхойлолт /зурагтай, зургийг тамга тэмдэг дарж баталгаажуулсан байна/

  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /зураг дээр тамга тэмдэгтэй байна / - Эх материалаа хуулбартай нь авчирна.
  • Гадаад паспорт авсан бол гадаад паспорт авч ирнэ. -Эх материалаа хуулбартай нь авчирна.
  • Мөнгө тушаасан баримт

Иргэний үнэмлэхний үнэ – 15000 төгрөг – 1165004534 /НБГ-Голомт банк
Тэмдэгтийн хураамж –3300төгрөг – 2601002819 /СХД-ийн татварын хэлтэс -УБ банк/

  • Хэрвээ 17-н нас хүрсэн бол нэмэлт материал бүрдүүлнэ.
  • УБЕГ-ын архиваас иргэний үнэмлэх авч байсан эсэх тухай лавлагаа.
  • Батлан даалт
  • Торгууль /торгуулийг улсын хяналтын байцаагчаар тогтоолгоно/
  • Иргэний үнэмлэх авах хүн өөрийн биеэр ирнэ.

2-ООС ДЭЭШ ЖИЛ НАС ХЭТЭРЧ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ШИНЭЭР АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хуулиас:

Монгол Улсын харъяат 16 нас хүрсэн иргэн бүр заавал Монгол Улсын иргэний үнэмлэхтэй байна.16 нас хүрмэгц 30 хоногийн дотор иргэний үнэмлэх авах үүрэгтэй.

  • Өргөдөл – Хаана, хэдэн онд, эхийн хэд дэх хүүхэд болж төрсөн, эцэг эхээс хэдүүлээ, төрсөн ах, эгч, дүүсээ овог нэртэй, регистрийн дугаартай нь хамт бичнэ. Мөн хэдэн онд сургуульд орж төгссөн, ямар шалтгаанаар иргэний үнэмлэх аваагүй хугацаа хэтэрсэн шалтгаанаа дэлгэрэнгүй бичиж хүсэлтээ уламжлан хорооны Засаг даргаар цохуулсан байна.
  • Төрсний гэрчилгээ хуулбарын хамт,
  • 2-3 хүнээр /төрсөн эцэг, эх, ах, эгчээрээ/ батлан даалт гаргуулан нотариатаар баталгаажуулна.
  • 8, 10-р анги төгссөн боловсролын гэрчилгээ, хувийн хэрэг, монтаж, мэргэжлийн үнэмлэх, диплом, ЭМД, цэргийн үүрэгтний үнэмлэх. /хуулбар 2 хувь/
  • Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /зурагтай тамга дарж баталгаажуулсан байна/
  • Сургууль болон ажлын газрын зурагтай тодорхойлолт /зурган дээрээ тамга дарсан байх/
  • УБЕГ-ийн архиваас иргэний үнэмлэх авч байсан эсэх тухай лавлагаа авсан байх
  • Регистрийн дугаартай нэг гаралтын 1% зураг
  • Мөнгө тушаасан баримт
  • Иргэний үнэмлэхний үнэ – 15000 төгрөг  - 1165004534 НБГ-Голомт банк
  • Тэмдэгтийн хураамж –3300 төгрөг – 2601002819 СХД-ийн татварын хэлтэс -УБ банк
  • Торгууль  - 2611009483 /торгуулийг улсын хяналтын байцаагчаар тогтоолгоно/ НБГ, Хүлээн авагч банк - УБ банк
  • Иргэний үнэмлэх авах хүн өөрийн биеэр ирнэ

Шаардлагатай тохиолдолд Улсын бүртгэгчид нэмэлт материал гаргаж өгөх.

УЛААНБААТАР ХОТ ДОТОРХИ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН

  • Шилжин явж байгаа хороон дээрээ иргэний үнэмлэх /хугацаа хүчинтэй байх/, 0-16 насны хүүхдийн гэрчилгээ, цэргийн үүрэгтний үнэмлэхээ бүрдүүлэн очиж ХААТР 22 маягт авч өрхийн бүртгэлээс хасуулна.
  • Шилжин очиж байгаа хороон дээр ХААТР-22 маягт,иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх бүрдүүлэн очиж өрхийн бүртгэлдээ бүртгүүлнэ. /тэмдэгтийн хураамж -1000 төгрөг, бүртгэлийн хураамж -1500төгрөг/