УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ

 

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ 

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 

1.1.Энэ хуулийн зорилт нь улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох,  хөнгөлөх, чөлөөлөх, төлөх, хураах болон түүнийг тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 

 

 

2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль тогтоомж 

2.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль[1], энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 

3 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамж 

3.1.Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж /цаашид “тэмдэгтийн хураамж” гэх/ гэнэ.

 3.2.Гэрчилгээ, үнэмлэх, паспорт, лиценз, зөвшөөрөл, эрхийн бичгийн үнэ нь тэмдэгтийн хураамжийн дүнд орохгүй.

 4 дүгээр зүйл.Тэмдэгтийн хураамж төлөгч

 4.1.Тэмдэгтийн хураамж төлөх үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа дараахь этгээд

тэмдэгтийн хураамж төлөгч байна: 

4.1.1.Монгол Улсын иргэн;

4.1.2.гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

4.1.3.төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газар, улс төрийн нам, хөдөлгөөн, сан, шашны байгууллага;

4.1.4.гадаад улс дахь Монгол Улсын элчин сайдын яам, консулын газраар дамжуулан үйлчилгээ авч байгаа иргэн, хуулийн этгээд.

5 дугаар зүйл.Тэмдэгтийн хураамж хураах үйлчилгээний төрөл 

5.1.Тэмдэгтийн хураамжийг дор дурдсан үйлчилгээнд хураана: 

5.1.1.шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх;

5.1.2.арбитрын ажиллагаанд шүүх оролцох;

5.1.3.нотариатын үйлчилгээ үзүүлэх;

5.1.4.иргэний бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх;

5.1.5.консулын үйлчилгээ үзүүлэх;

5.1.6.тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох зөвшөөрөл олгох;                    

5.1.7.Хувийн хамгаалалтын тухай хуулийн[2] 6.1-д заасан хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох; 

5.1.8.сонин, сэтгүүл, радио, телевизийг бүртгэх;

5.1.9.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх;

5.1.10.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын байгууллага, түүний салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэх;

5.1.11.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн[3] 15 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;

5.1.12.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн[4] 20.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;

5.1.13.Аудитын тухай хуулийн[5] 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх олгох;

5.1.14.Байгалийн ургамлын тухай хуулийн[6] 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөл олгох;

5.1.15.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын  тухай хуулийн[7] 5.2-т заасан үйл ажиллагаа;

5.1.16.Ус цаг уур, орчны шинжилгээний тухай хуулийн[8] 8.1-д заасан үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох;

5.1.17.Усны тухай хуулийн[9] 11.1.8, 20.3-т заасан усны мэргэжлийн байгууллагад эрх олгох, хугацааг сунгах, мөн хуулийн 23.1-д заасны дагуу  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус ашиглах эрх олгох;

5.1.18.Ойн тухай хуулийн[10] 12.1.10-т заасны дагуу ойн мэргэжлийн байгууллагад эрх олгох;

5.1.19.Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулийн[11] 14.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох;

5.1.20.Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хуулийн[12] 5.2-т заасан зөвшөөрөл олгох;

5.1.21.Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн[13] 5.1.4, 5.1.5-д заасны дагуу зөвшөөрөл, гэрчилгээ олгох;

5.1.22.Ан агнуурын тухай хуулийн[14] 11.1-д заасан зөвшөөрөл олгох;

5.1.23.Амьтны аймгийн тухай хуулийн[15] 15.2, 17.2, 17.3, 23.1-д заасны дагуу зөвшөөрөл олгох;

5.1.24.Боловсролын тухай хуулийн[16] 20.1-д заасан тусгай зөвшөөрөл олгох;

5.1.25.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн[17] 8.6-д заасны дагуу гэрчилгээ олгох, мөн хуулийн 9.4, 10.5, 11.3, 17.10, 20.1, 20.3-т заасан үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох;

5.1.26.Эрчим хүчний тухай хуулийн[18] 13, 20 дугаар зүйл, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн[19] 7.1-д заасан тусгай зөвшөөрөл олгох;

5.1.27.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн[20] 9.4-т заасны дагуу зөвшөөрөл олгох;

5.1.28.Хүнсний тухай хуулийн[21] 9.3-т заасан үйл ажиллагаа;

5.1.29.Хувиргасан амьд организмын тухай хуулийн[22] 6.1, 13.1-д заасан зөвшөөрөл олгох;

5.1.30.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн[23] 15.1-д заасан лиценз олгох;

5.1.31.Эрүүл мэндийн тухай хуулийн[24] 16, 17 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа;

5.1.32.Иргэний нисэхийн тухай хуулийн[25] 11.2.2, 23.1.1, 30.1-д заасан гэрчилгээ, зөвшөөрөл олгох;

5.1.33.Харилцаа, холбооны тухай хуулийн[26] 21.2-т заасан тусгай зөвшөөрөл олгох;

5.1.34.Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн[27] 9.1-д заасан олон улс, бүс нутаг, гадаад улсын дэвшилттэй стандартыг бүртгэх, мөн хуулийн 9.2-т заасан зөвшөөрөл олгох, мөн хуулийн 16.4-т заасан тохирлын гэрчилгээ олгох;

5.1.35.мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан ажил, үйлчилгээ эрхлэхэд  зөвшөөрөл, гэрчилгээ олгох;

5.1.36.гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвшөөрөл олгох;

5.1.37.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, тухайн шатны төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл олгох;

5.1.38.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт патент, барааны тэмдэгт гэрчилгээ олгох, патентыг хүчинтэй байлгах болон лицензийн гэрээг бүртгэх;

5.1.39.зохиогчийн эрхэд хамаарах бүтээл бүртгэх;

5.1.40.эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх;

5.1.41.газрыг өмчлүүлэх, ашиглуулах, эзэмшүүлэх зөвшөөрөл олгох, бүртгэх;

5.1.42.Газрын хэвлийн тухай хуулийн[28] 15 дугаар зүйлд заасны дагуу газрын хэвлийг олгох;

5.1.43.баримт бичиг баталгаажуулж, “Апостиль” гэрчилгээ олгох.

6 дугаар зүйл. Тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох

6.1.Тэмдэгтийн хураамжийн хэмжээг энэ хуулиар тогтооно.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ

 

35 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх төрийн  захиргааны  байгууллага, Засаг даргаас тусгай зөвшөөрөл,  зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ 

35.1.Аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх төрийн захиргааны байгууллага, Засаг даргаас тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана: 

35.1.1.аймаг хооронд, орон нутаг, хотын доторхи болон хот орчмын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоход 250 000 төгрөг; 

35.1.2.улсын хэмжээний үйлчилгээтэй болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагаас бусад эрүүл мэндийн байгууллага байгуулах зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоход 1 000 000 төгрөг; 

35.1.3.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдээс бусад этгээдэд эмчилгээний гоо заслын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг  аймаг, нийслэлийн Засаг дарга олгоход 500 000 төгрөг;  

35.1.4.ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоход Улаанбаатар хотод 250 000 төгрөг, аймагт

150 000 төгрөг.

35.1.5.агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 500 000 төгрөг; 

35.1.6.суманд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 20 000 төгрөг; 

35.1.7.тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгоход 250 000 төгрөг;

35.1.8.ус хэрэглэгчид газрын доорх ус ашиглалтын цооног өрөмдөх зөвшөөрөл олгоход 240 000 төгрөг; 

35.1.9.ус ашиглагчтай гэрээ байгуулж, 100 шоо метрээс доош ус ашиглуулах  гэрчилгээ олгоход гэрээний жил тутамд 80 000 төгрөг, гэрээг сунгахад  50 000 төгрөг; 

35.1.10.усны барилга байгууламж гэрээгээр эзэмших, ашиглах эрх олгох, эрх сунгахад 100 000 төгрөг; 

35.1.11.иргэн, хуулийн этгээдэд ан амьтныг эзэмших зөвшөөрөл олгоход 120 000 төгрөг; 

35.1.12.нэн ховор, ховор амьтныг судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар /ажиглаж судлах, тэмдэг тавих, зурах, зураг авах зэрэг хэлбэрээр/ амьтныг ашиглахдаа түүнийг гэмтээлгүйгээр амьдрах орчныг нь алдагдуулалгүйгээр ашиглах зөвшөөрөл олгоход 100 000 төгрөг; 

35.1.13.хөрс бүрдүүлэх, байгалийг ариутгах, ургамалд тоос хүртээх зэрэгт амьтны амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг ашиглахдаа амьтанд гэмтэл учруулахгүйгээр гүйцэтгэх ба ийм хэлбэрээр амьтныг ашиглах зөвшөөрлийг олгоход 20 000 төгрөг; 

35.1.14.ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, хуулийн этгээдэд суман дахь байгаль орчны улсын байцаагч гарал үүслийн гэрчилгээ олгоход 50 000 төгрөг; 

35.1.15.үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын ан амьтан агнах, барих гэрээ байгуулахад 1 000 000 төгрөг; 

35.1.16.мал бүхий иргэн, хуулийн этгээдээс төв суурин газарт борлуулах зорилгоор оруулж байгаа олон тооны мал, мах бэлтгэхэд гарал үүслийн гэрчилгээ олгоход малын толгой тутмаас 50 төгрөг; 

35.1.17.иргэн, хуулийн этгээдэд ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоход кг тутамд 20 000 төгрөг; 

35.1.18.иргэн, хуулийн этгээдэд элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоход  1 000 төгрөг; 

35.1.19.элбэг ургамлыг гадаадын иргэн, хуулийн этгээд түүж бэлтгэхэд килограмм тутмаас 10 000 төгрөг;

35.1.20.иргэн, хуулийн этгээдэд ойн дагалт нөөцийг ашиглах эрхийн бичиг олгоход ашиглахаар тооцсон хэмжээний килограмм тутамд 50 төгрөг; 

35.1.21.мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хувиараа эрхлэх, малын үр, үр хөврөл, мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутагт явуулахад зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга олгоход Улаанбаатар хотод хуулийн этгээдэд 500 000 төгрөг,  иргэнд 250 000 төгрөг, аймагт хуулийн этгээдэд 400 000 төгрөг, иргэнд 200 000  төгрөг; 

35.1.22.мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хувиараа эрхлэх, малын үр, үр хөврөл, мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаа  эрхлэх зөвшөөрлийг сум, дүүргийн нутагт явуулахад зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга олгоход 200 000 төгрөг; 

35.1.23.мал, түүний үржлийн чанар, ашиг шим, эрүүл мэнд болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд үзлэг, шинжилгээ хийж гарал үүсэл, чанарыг тодорхойлон гэрчилгээ олгоход 5 000 төгрөг; 

35.1.24.рашаан ашиглах, савлах зөвшөөрөл олгоход 320 000  төгрөг. 

35.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана: 

35.2.1.спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход 10 000 000 төгрөг; 

35.2.2.спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход 300 000 төгрөг; 

35.2.3.согтууруулах ундаагаар шөнийн 00 цаг хүртэл үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход 20 000 000 төгрөг. 

35.3.Бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

35.3.1.мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ олгоход: 

 

Хураамжийн хэмжээг тооцох нэгж:

Хураамжийн хэмжээ /төгрөгөөр/:

1

6 м3 хүртэл                                  

1 000

   2

6-10 м3 хүртэл                            

1 500

      3

10-20 м3 хүртэл                          

2 000

      4

20-60 м3 хүртэл                          

5 000

 35.3.2.ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгоход:

Хураамжийн хэмжээг тооцох нэгж:

Хураамжийн хэмжээ /төгрөгөөр/:

1

8 м3 хүртэл

1 500

   2

8-10м3 хүртэл

2 000

      3

10-20м3 хүртэл

3 500

      4

20-30м3 хүртэл

5 000

 35.3.3.ойгоос түлээ бэлтгэх эрхийн бичиг олгоход: 

Хураамжийн хэмжээг тооцох нэгж:

Хураамжийн хэмжээ /төгрөгөөр/:

1

2 м3

300                          

   2

4 м3

400                               

      3

6  м3

600                               

      4

8 м3

800                               

      5

10 м3

1 000                             

      6

20 м3

1 200                             

      7

30 м3

1 500                             

35.3.4.арчилгаа, цэвэрлэгээний журмаар бэлтгэсэн модонд  гарал үүслийн гэрчилгээ олгоход сийрэг шоо метр тутамд 50 төгрөг; 

35.3.5.ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материалыг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ олгоход шоо метр тутамд 50 төгрөг. 

47 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох 

47.1. Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                              Н.ЭНХБОЛД



[1] Татварын ерєнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2008 оны 22 дугаарт нийтлэгдсэн.

[2] Хувийн хамгаалалтын тухай хууль “Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2001 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

[3] Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль “Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2001 оны 6 дугаарт нийтлэгдсэн.

 

[4] Үнэт цаасны зах зээлийн тухай хууль “Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 48 дугаарт нийтлэгдсэн.

[5] Аудитын тухай хууль “Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1997 оны 6 дугаарт нийтлэгдсэн.

[6] Байгалийн ургамлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1995 оны 5-6  дугаарт нийтлэгдсэн

[7] Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын  тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 46 дугаарт нийтлэгдсэн.

[8] Ус цаг уур, орчны шинжилгээний тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1997 оны 12 дугаарт нийтлэгдсэн.

[9] Усны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2004 оны 18 дугаарт нийтлэгдсэн.

[10] Ойн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2007 оны 27 дугаарт нийтлэгдсэн.

[11] Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2003 оны 47 дугаарт нийтлэгдсэн.

[12] Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2000 оны 43 дугаарт нийтлэгдсэн.

[13] Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 43 дугаарт нийтлэгдсэн.

[14] Ан агнуурын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2000 оны 19 дугаарт нийтлэгдсэн.

[15] Амьтны аймгийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2000 оны 19 дугаарт нийтлэгдсэн.

[16] Боловсролын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 19 дугаарт нийтлэгдсэн.

[17] Соёлын өвийг хамгаалах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2001 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

[18] Эрчим хүчний тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2001 оны 6 дугаарт нийтлэгдсэн.

[19] Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2007 оны 5 дугаарт нийтлэгдсэн.

[20] Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2004 оны 21 дугаарт нийтлэгдсэн.

[21] Хүнсний тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1999 оны 48 дугаарт нийтлэгдсэн.

[22] Хувиргасан амьд организмын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2007 оны 29 дугаарт нийтлэгдсэн.

[23] Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2010 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

[24] Эрүүл мэндийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1998 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

[25]Иргэний нисэхийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1999 оны 5 дугаарт нийтлэгдсэн .

[26] Харилцаа, холбооны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2001 оны 43 дугаарт нийтлэгдсэн.

[27] Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2003 оны 21 дугаарт нийтлэгдсэн.

[28] Газрын хэвлийн тухай хууль 1988 оны Хууль, зарлиг, тогтоолын эмхтгэлийн 11 дугаарт нийтлэгдсэн.