ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН СОНГУУЛИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛЭХ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

 

 

 

1.2.5. Малын захыг мах боловсруулах үйлдвэрийн хамт байгуулж, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлагад нийцсэн, баталгаат бүтээгдэхүүн нийлүүлнэ.

 1.2.6. Худалдаа, нийтийн хоол, аялал жуулчлал, ахуйн үйлчилгээний стандартыг мөрдүүлж ажиллана.

 1.2.7. Баянхошуу, Толгойт бүсүүдэд стандарт шаардлагад нийцсэн хүнсний болон барааны худалдаа, үйлчилгээний цогцолбор төв байгуулах санаачлагыг дэмжинэ.

 1.2.8. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй, баталгаат байдлыг хангахад чиглэгдсэн бодлогыг хэрэгжүүлнэ.

 1.2.9. Эрүүл соёлтой үйлчилгээ үзүүлдэг бизнесийн байгууллагыг дэмжинэ.

 1.2.10. Мал аж ахуй, газар тариалан фермер болон аж ахуйн зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон газруудын ашиглалтанд хяналт тавих

 1.2.11. Шинээр газар эзэмших, ашиглах хүсэлт гаргасан иргэд, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгоно.

 ХОЁР. НИЙГМИЙН ХӨГЖИЛ

 2.1. Ажлын байрыг нэмэгдүүлэн, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлнэ.

 2.1.1. Халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжиж, зорилтот өрх, 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр орон нутгийн онцлогт тохирсон төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлнэ

 2.1.2. Сонгинохайрхан дүүргийн амралт цогцолборын үйл ажиллагааг өргөжүүлж амралт, сувиллын газрыг бий болгох

 2.1.3. Иргэдийн санал санаачилгад тулгуурласан хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж төсөл, хөтөлбөрийн хүрээнд 1200 ажлын байр шинээр бий болгон, 8000 ажилгүй иргэнийг ажилд зуучлан, дүүргийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг 55 хувьд хүргэнэ.

 2.1.4. Ажил мэргэжилгүй 4000 иргэнийг мэргэжил олгох, 200-гаас доошгүй иргэнийг мэргэшүүлэх давтан сургалтанд хамруулна.

 2.1.5. Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулна.

 2.1.6. Нийгмийн халамжийн үйлчилгээг ядуурлыг бууруулах зорилттой уялдуулж нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн хамгааллын дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

 2.1.7. Хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, өрх толгойлсон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, ахмадын талаарх бодлогыг дүүргийн түвшинд хэрэгжүүлж,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг бий болгоход анхаарч ажиллана

 2.1.8. Хүн амд нийгмийн даатгалын үйлчилгээг хөнгөн, шуурхай хүргэж, хамрагдалтыг нэмэгдүүлнэ.

 2.2.  Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.

 2.2.1. Ургийн эрт оношлогоонд жирэмсэн эхчүүдийг хамруулж, эх нялхсын эндэгдлийг бууруулж ажиллана.

 2.2.2. Эмнэлгийн оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмжийг сайжруулна.

 2.2.3. Улаанбурхан, салхинцэцэг болон бусад цочмог вируст халдварт өвчлөлийг бууруулах талаар анхаарч ажиллана.

 2.2.4. Хүн ам, ялангуяа эрсдэл ихтэй бүлгийн дунд тандан шинжих аргыг нэвтрүүлж, дархлалын олдмол хомсдол, бэлгийн замын халдварт өвчин, сүръеэгийн тархалтыг бууруулна.

 2.2.5. Агаар, орчны бохирдлоос иргэдээ хамгаалах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

 2.2.6. Оношлогоо эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан дүүргийн загвар нэгдсэн эмнэлгийг байгуулна.

 2.2.8. Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх нөхцлийг бүрдүүлэх, бие бялдрын түвшинг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллана.

 2.3  Боловсролын чанар хүтээмжийг дээшлүүлнэ.

 2.3.1. Ерөнхий боловсролын сургуулийн тоог нэмэгдүүлэн, бүх сургуулиудыг 2 ээлжээр хичээллэх боломжтой болгон, ангидүүргэлтийн стандартыг мөрдүүлнэ.

 2.3.2. Хороо бүрт цэцэрлэгтэй байх бодлогыг баримтлан, хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах “Жаргалтай үрс” төсөл хэрэгжүүлж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 80 хувьд хүргэнэ.

 2.3.3. “Эко сургууль, цэцэрлэг” аян хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэгт хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчин бий болгон, сургалтын орчныг сайжруулна.

 2.3.4. Сургуульд “Биеийн тамирын талбай”, “Монгол зан заншил, соёлын төв”, цэцэрлэгт “Эцэг эхэд зөвлөгөө өгөх төв”-ийг байгуулна.

 2.3.5. Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд сургуулийн өмнөх боловсрол, бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлнэ

 2.3.6. Хүүхдийг амьдрах ухаан, бие даах чадвар, харилцааны зөв дадал хэвшилд сургаж, үндэсний бахархал, өргөн цар хүрээний сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлнэ.

 2.3.7. Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, дэмжлэг үзүүлнэ.

 2.3.8. Багшийн мэргэжил, боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүний нөөцийг чадваржуулна

 2.3.9. “Насан туршийн боловсролын төв”-өөр олгох сургалтын хүртээмжийг сайжруулж, онлайн хувилбарт хэлбэрээр хүргэж,сургууль завсардалтыг бууруулна. 

 2.3.10. Албан бус боловсролын үйлчилгээг сургалтын байртай болгон үйл ажиллагааг нь өргөжүүлнэ.

 2.4  Соёл урлагийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.

 2.4.1. Иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, хэвшүүлэх ажлыг зохион байгуулна.

 2.4.2. Аз жаргалтай хот хөтөлбөрийнхүрээнд иргэдэд соёл урлагийн үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэнэ.

 2.4.3. “Соёл урлагийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ

 2.4.4. Соёлын ордон  байгуулж иргэдэд үзүүлэх соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ

 2.4.5. Сургалтын хөтөлбөрт түүх, соёл,  үндэсний зан заншил, соёлын үнэт зүйлсийг  таниулах, хувь хүний соёл, өв уламжлал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэн төлөвшүүлэх ажлуудыг зохион байгуулна.

 2.5. Хүүхэд, залуучууд, гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлнэ.

  2.5.1. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлэх гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн байртай болж, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэн, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна.

 2.5.2. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, иргэдийг хамгаалах төвийг байгуулна.

 2.5.3. Гэр бүл, хүүхэд, залуучуудын эрхийг хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгааг тогтмолжуулан, гэр бүлд суурилсан хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжинэ.

 2.5.4. Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна.

 2.5.5. Хүүхэд, залуучуудыг аливаа эрсдэл, хорт зуршил, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эцэг эхийн хариуцлагыг өндөржүүлэх ажлыг зохион байгуулна.

 2.5.6 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч нарт чиглэсэн нийгмийг үйлчилгээг өргөжүүлэх ажлыг дэмжинэ.

 ГУРАВ. ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ

 3.1.  Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, шинэ технологи нэвтрүүлнэ.

  3.1.1. Баянхошуу дэд төвийн үйл ажиллагааг эрчимжүүлж, 30-р хорооны Хилчин хотхоны дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх

 3.1.2. Орон сууцны хороолол, нийтийн үйлчилгээний төвүүдийн дэргэд газар дээрхи,  доорхи автомашины давхар зогсоол барина

 3.1.3. Замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх зорилгоор авто замуудыг шинээр барих, авто замын өргөтгөл хийх ажлыг зохион байгуулах, зам засварын ажлын чанарыг сайжруулна.

 3.1.4. Зуслангийн бүсийн авто замын нөхцөлийг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.

 3.1.5. Хувиараа таксины үйлчилгээ эрхэлдэг иргэдийн үйл ажиллагааг дэмжин, Баянхошууны тойрог, Толгойтын эцсийн буудал, 1-р хорооллын арын дэнж зэрэг байршлуудад таксины зогсоол бий болгоно

 3.1.6. Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл болон зогсоолын тоог нэмэгдүүлэх санал боловсруулан хэрэгжүүлж, хяналт тавина.

 3.1.7. Инженерийн байгууламжийн шугам сүлжээний чанар ашиглалтын түвшинг тогтоож, насжилтын хугацаа дууссан шугам сүлжээг шинэчлэн хяналт тавьж ажиллана.

 3.1.8. Хуучин орон сууцны дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээг орчин үеийн техник, технологийг ашиглан, Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран хэрэгжүүлнэ.

 3.1.9. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дэс дараатай шинэчлэнэ.

 3.1.10. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэн,  шинэ арга хэлбэрүүдийг дэмжин ажиллана.

 3.2.  Амьдралын ая тухтай орчин бүрдүүлнэ.

  3.2.1. Гэрэл цахилгаангүй айл өрхүүдийг цахилгаанаар бүрэн хангах, хүчдэл сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэн, хяналт тавьж ажиллана.

 3.2.2. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлж нэгдсэн удирдлагын системд бүрэн холбох, хаягжуулалтыг сайжруулж томоохон гудамж, нийтийн эзэмшлийн талбайд тохижилт хийнэ.

 3.2.3. Гэр хорооллын айл өрхүүдийн ундны ус түгээх байруудыг нэмэгдүүлж,  ашиглалтанд оруулж, хяналт тавин ажиллана.

 3.2.4. Дүүргийн хэмжээнд үерийн бүсийн хамгаалалтын барилга байгууламжийг барих

 3.2.5. Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран “Тохилог орц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Сууц өмчлөгчдын холбоодыг цахим мэдээллийн сантай болгоно

 3.2.6. Орон сууцны барилгуудын  дээврийн засвар болон цахилгаан шатуудын шинэчлэлийг үргэлжлүүлнэ.

 3.2.7. Гэр хорооллын утааг багасгах шинэлэг арга хэлбэрүүдийг авч хэрэгжүүлнэ.

 3.2.8. Гэр хорооллын хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор бие засах газар, муу усны цооногийг соруулж, ариутгах шинэ менежментийг хэрэгжүүлнэ.

 ДӨРӨВ. БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ

 Ногоон байгууламжийг өргөтгөж, хуурайшилтаас үүсэх тоосжилтын хэмжээг бууруулна.

 4.1. Орон сууц, гэр хорооллын сул шороон хөрс бүхий талбайд ногоон байгууламж болон хатуу хучилттай болгож хуурайшилтаас үүсэх тоосжилтыг бууруулна.

 4.2. Олон нийтийн оролцоонд тулгуурласан “Манай гудамж” төсөл хэрэгжүүлнэ.

 4.3. Орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газруудын орчны бүсийн хилийн заагийг тогтоож ашиглалтын хяналтыг өндөржүүлнэ.

 4.4. “Ургамлын харшилгүй хороо, гудамж” хөдөлгөөн өрнүүлэн хөл газрын ургамлыг устган, ургамлын тоосонцорын дэгдэлтийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэн үр дүнд хүргэнэ.

 4.5. Азийн хөгжлийн сан болон бусад төсөл арга хэмжээний тусламжтайгаар хог хаягдлын менежментийг сайжруулах ажпыг зохион байгуулна.

 4.6. Иргэдийн оролцоотойгоор “Эко ногоон гудамж” төсөл хэрэгжүүлнэ

 4.7. Дүүргийн ногоон бүсээс мод бэлтгэн түлшинд хэрэглэх хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, ойн цэвэрлэгээг мэргэжпийн байгууллагуудаар хийлгэж, гэр хороололд “Хямд түлээ” төсөл хэрэгжүүлнэ.

 4.8. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль бус олборлолтыг таслан зогсоож, суурьшлын бүсэд үйл ажиллагаа эрхэлдэг тоосгоны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийнэ.

 4.9. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл, үйлчилгээ болон байгалийн нөөцийн хууль бус ашиглалтанд тавих хяналтыг сайжруулна.

 ТАВ. ЗАСАГЛАЛЫН ХӨГЖИЛ

 Дүүргийн төрийн захиргаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулан чанар хүртээмжийг нэмэгдүүлж, ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллана.

 5.1. Дүүргийн Засаг даргын Тамгын газарт ISO 9001:2015 стандарт нэвтрүүлнэ.

 5.2. Дүүргийн захиргааны байгууллагуудад ажиллах төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулах тогтолцоо шударга, нээлттэй байж, мэргэшсэн тогтвортой байх зарчмыг баримтлан, шаардлага хангасан иргэдээр төрийн албыг бүрдүүлж, чадварлаг төрийн албыг төлөвшүүлнэ.

 5.3. Бүх шатны нутгийн захиргааны байгууллагууд тогтмол хугацаанд иргэдэд ажлаа тайлагнадаг, сонсдог “Дүүргийн нээлттэй засаглал” өдөрлөгийг хийж хэвшүүлнэ.

 5.4. Бүртгэлийн мэдээллийн санг төгөлдөршүүлнэ.

 5.5. Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтыг тогтмолжуулж,  үр дүнг тооцох, хяналт тавих тогтолцоог бий болгож, иргэдийн өргөдөл, гомдлыг хуульд заасан бүхий л хэлбэрээр шуурхай хүлээн авч, үйл ажиллагааг эрчимжүүлж,  ил тод нээлттэй шийдвэрлэнэ.

 5.6. Иргэдэд хүргэх төрийн анхан шатны үйлчилгээг шуурхай хүргэх боломж, нөхцөл хангасан хорооны цогцолбор байртай болгох, алслагдсан хороодын хэсгүүдийн байр барих ажлыг үргэлжлүүлнэ.

 5.7. Нутгийн удирдлагын төв байрыг барьж, төрийн бүх үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэн, иргэдэд хүргэх ая тухтай орчныг бүрдүүлж үйлчилгээний чанарыг сайжруулна.

 5.8. Дүүргийн нэг цэгийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлж, нэг цэгийн үйлчилгээний төвийн тоог нэмэгдүүлнэ

 5.9. Хороодын хүн амын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 10000-с дээш хүн амтай хороодыг хуваах асуудлыг шийдвэрлэнэ.

 5.10. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулж, “Олон нийтийн цагдаа”, “Оюутан цагдаа” арга хэмжээг үргэлжлүүлж, камержуулах ажлыг эрчимжүүлнэ.

 5.11. Замын хөдөлгөөний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, автын осол, түүнээс учрах хохирлыг бууруулна.

 5.12. Батлан хамгаалах хуулийг орон нутагт сурталчлах, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж биелэлтэнд хяналт тавин иргэдэд төрийн батлан хамгаалах үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэнэ.

 5.13. Байгалийн болон гэнэтийн гамшиг, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг арилгах, нөхөн сэргээх чадавхийг нэмэгдүүлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллана.

 5.14. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, ухаалаг технологийг нэвтрүүлэн ажиллана.

 5.15. Дүүргийн Засаг даргын дэргэд “Хэвлэл мэдээллийн төв” байгуулж, иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана.