Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” төсөл Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд хэрэгжихээр болж Баянголын амны 15 га талбайд 95 мянган мкв хавдар судлалын хоёрдугаар төвийг барьж байгуулах ажил эхэлсэн. Тодруулбал хавдар судлалын хоёрдугаар төвийг барьж байгуулах дэд бүтцийн ажилд зориулж 5 тэрбум төгрөгийг энэ оны улсын төсөвт суулгаад буй
МУ-ын Засгийн газрын өнгөрсөн 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа.
“Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах бөгөөд үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор боловсруулж, батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайд үүрэг болголоо.
Мөн зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээг байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган, дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг дэмжиж, шинэлэг шийдэл, инноваци, технологи шингээсэн, стандартад нийцсэн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, нийгмийн хөгжил, иргэдийн амьдрах орчныг сайжруулах үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дарга нарт үүрэг болгосон юм.
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс авто засвар, авто угаалга, дугуй засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн бүрдүүлэх шаардлагатай зөвшөөрлийн шинжтэй бичиг баримт, үйлчилгээний газрын гадна орчны стандартыг танилцуулах, галын аюулгүй ажиллагаа, хяналтын тогтолцоог чанаржуулах, хариуцлага чадавхыг нэмэгдүүлэх талаар сургалт зохион байгууллаа
Нийгмийн хөгжилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн санал санаачилгыг дэмжих, хүүхдэд эерэг нөлөө үзүүлэх, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулж, чадавхжуулах зорилгоор Сонгинохайрхан дүүрэг “Хүүхдийн чуулган”-ыг өнөөдөр зохион байгууллаа. Чуулганд дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр дүүргийн 35 ерөнхий боловсролын сургуулийн 700 хүүхэд оролцлоо
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академитай хамтран Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сурталчлан таниулах ажлын хүрээнд төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах зөвлөн туслах, сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
“ЭРҮҮЛ АГААРТ ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛТ БАЙРЫН ЭЗЭД ТОДОРЛОО
СХД-ИЙН ЭМТ-Д ХҮЧИЛ ТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ ТӨСВИЙГ 2025 ОНЫ НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ТӨСӨВТ ТУСГАНА
СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН 20 АЖ АХУЙН НЭГЖИЙГ ДЭМЖЛЭЭ
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын 1
Бичиг хэргийн эрхлэгч: 70170118
Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол: 70173317 Б.Номин-Эрдэнэ