Сонгинохайрхан дүүрэг болон Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хот хооронд хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ой 2025 онд тохиож байна. Өнгөрсөн хугацаанд хамтын ажиллагааны хүрээнд Япон улсаас сурагч солилцоо хөтөлбөрөөр жил бүр дунджаар 20 орчим хүүхэд ирдэг
Дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд, дүүргийн газар зохион байгуулалтын албанаас дүүргийн хэмжээнд хийгдэж буй газар чөлөөлөлтийн ажлын явц болоод цаашид хийгдэх ажил арга хэмжээний танилцуулга мэдээллийг хүргэлээ. Мөн дүүргийн эрүүл мэндийн төв, дүүргийн цагдаагийн газар, онцгой байдлын хэлтсээс цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. Энэ үеэр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын талаар танилцуулж, үүнтэй холбоотой зарим газар хэлтэст үүрэг өглөө
Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжил, Хамгааллын хэлтсээс дүүргийн Засаг даргын 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/626 дугаар захирамжийн дагуу ажлын хэсэг томилогдож, өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, ажлын байранд арга зүйн зөвлөгөө өгч, холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг нэгтгэн танилцуулж ажилласан. Захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дүүргийн 61 өдөр өнжүүлэхэд ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулж, уулзалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн, цаашдын хамтын ажиллагааны талаар зөвлөлдөх, хүүхдийн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор энэ сарын 11, 12, 17-ны өдрүүдэд цуврал сургалт зохион байгуулаа. Сургалтаар "Хүүхэд хамгааллын бодлого" , "Хүүхэд хүмүүжлийн эерэг арга", "1-5 дугаар ангийн хүүхдийн нас сэтгэл зүйн онцлог" сэдвээр оролцогчдод мэдээлэл өгсөн юм
Дүүргийн менежер Б.Баярсайхан өнөөдөр шуурхай хуралдаан зохион байгууллаа
2025.01.01-нээс эхлэн ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжиж эхэлснээр, ахмад настны эрүүл мэнд, сэргээн засах үйлчилгээ, идэвхтэй насжилтыг дэмжих, хөгжлийн үйлчилгээг сайжруулах, ахмад настны мэргэжил, туршлага, ур чадварт түшиглэж залуу үеийг сургах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж нэмэгдэж байна. Иймд өнөөдөр дүүргийн ахмадын хорооны санаачилгаар Засаг даргын Тамгын газар, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, эрүүл мэндийн төвтэй хамтран тус хуулийг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа
Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд ажиллалаа. Энэ үеэр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, борлуулалтыг дэмжих талаар цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар санал солилцлоо. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 3150 үйлдвэр эрхлэгч бүртгэлтэй байдгаас 34 хувь нь оёдлын салбарт үйлдвэрлэл эрхэлж байна
Хүүхэд хоол зүйн зөв мэдлэг мэдээлэлтэй байх нь эрүүл чийрэг өсч, сурч боловсроход чухал үүрэгтэйг ойлгуулах, эрүүл зөв хооллолтын үндсэн зарчмуудыг таниулан, бага наснаасаа дадал хэвшил болгон хэрэгжүүлэх зорилгоор “Миний гэр бүлийн оройн зоог” гар зургийн уралдаан орон даяар зарлагдлаа. Шагналын сан: 1 - байр - Филиппин Улсын Сэбү хотод англи хэлний 1 сарын сургалтын эрхийн бичиг 2-р байр - Герман хэлний 3 сарын сургалтын эрхийн бичиг 3-р байр - Филиппин багштай 2 сарын Онлайн англи хэлний хичээлийн эрхийн бичиг Тусгай байр - Филиппин багштай 1 сарын Онлайн англи хэлний хичээлийн эрхийн бичиг Бүх уралдаанд оролцогч нийт хүүхдүүддээ Швейцарь улсын Мэргэжлийн тогооч Д.Буян “ЭРҮҮЛ МЭНД, ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ” хүүхдийн онлайн сургалтанд хамрагдах эрхийн эзэн болно. Хамрах хүрээ: 10-13 насны хүүхдүүд зөвхөн 1 ангилалаар оролцоно. Бүтээл хүлээн авах хугацаа: 2025 оны 02 сарын 01-ээс 2025 оны 3 сарын 15-ний өдрийг дуустал Шалгаруулалтын хугацаа: 2025 оны 3 дугаар сарын 20-оос 3 дугаар сарын 30-ны өдөр. Үзэсгэлэн гарах хугацаа: 2025 оны 4 дүгээр сарын 15 -ны өдөр Шагнал эдлэх хугацаа: Филиппин улсын Сэбү хотод 2025 оны 6, 7 дугаар сард Тавигдах шаардлага: Уралдаанд оролцох бүтээл нь зарлагдсан сэдвийн дагуу байна. Хүүхдийн уран сэтгэмжээр зурагдсан байх бөгөөд интернэт, ном, сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан буюу бусдын тусламжаар зурсан зургийг уралдаанд оролцуулахгүй. Бүтээлийг цаасан дээр усан будаг, гуаш, өнгийн харандаа, балын харандаа зэрэг аль ч зургийн хэрэгсэл ашиглан А3 хэмжээтэй /42х29.7 см/ цаасан дээр зурна. Цахим хэлбэрээр зурах тохиолдолд A3 хэмжээнд хэвлэгдэх боломжтойгоор файлаа Info@swissmonedu.com хаягаар илгээнэ. Зургийн зөвхөн ар талд овог нэр /бүтнээр/, хүйс, дүүрэг хороо /аймаг , сум/ сургууль, анги, имэйл хаяг , харилцах 2 утасны дугаарыг гаргацтай бичнэ. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг Swiss Mon Edu агентлаг бүртгэн авах бөгөөд цахим сүлжээнд байршуулах, ном товхимол бэлтгэх, видео танилцуулга хийх, олон нийтэд зориулсан үзэсгэлэн гаргах зэрэгт ашиглах болно
Монгол Улсын Засгийн газраас “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутад авдаг байх стандартыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “ХУРДАН” цэгээр дамжуулан хэрэгжүүлж байна. Хурдан цэгийн үйлчилгээ нэвтэрснээр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, шинжилгээний хариу, зээлийн мэдээллийн лавлагаа зэрэг 43 байгууллагын 451 төрийн үйлчилгээг иргэд нэг дороос түргэн шуурхай авах боломж бүрдсэн. Өнгөрсөн онд дүүргийн 17 хороонд Хурдан цэгийн үйлчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулсан. Өнөөдөр үлдсэн 26 хороонд “Хурдан” цэгийн тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын 1
Бичиг хэргийн эрхлэгч: 70170118
Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол: 70173317 Б.Номин-Эрдэнэ