Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг дэмжих иргэдтэй санал солилцох уулзалт боллоо. Дүүргийн хэмжээнд 10030 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг
Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв санаачлан “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар “Бүтээгдэхүүн хөгжүүлэлт” хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Уг хөтөлбөрийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээлч санал санаачилгыг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор нэг сарын хугацаанд амжилттай зохион байгуулж, өнөөдөр үр дүнгээ хэлэлцлээ. Хөтөлбөрт үндэсний хүннү монгол дээл, арьсан эдлэл, саван, адуу, хонины сүүлний тос, ванны бөмбөлөг, бэлэг, дурсгалын зүйлс үйлдвэрлэдэг 13 үйлдвэр эрхлэгчид хамрагдлаа
Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр долоо хоног бүрийн пүрэв гарагт 10:00-12:00 цагийн хооронд иргэдтэй уулзалт зохион байгуулж буй. Өмнөх уулзалтад оролцсон 8 иргэний хүсэлтийг дүүргийн холбогдох газар хэлтэс рүү шилжүүлээд байна
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний 8 байгууллага, хог тээвэрлэлт ачилтын 5 байгууллага ажиллаж байна. Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний дээрх компаниудын үйл ажиллагааг сайжруулж, машин техник, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлтийн хүрээнд нийслэлээс шинээр тусгай зориулалтын машин техникүүдийг нийлүүлсэн. Харамсалтай нь дээрх шинэ төрлийн тусгай механизмын ашиглалт, засварыг хариуцах боловсон хүчин, хүний нөөц хангалтгүй байгаа юм. Тус ажлын хүрээнд дүүргийн Засаг дарга Ц.Баттөр тусгай механизмын жолоочийг чадавхжуулж мэргэшүүлэх, машин техникийн үйлчилгээг тогтмол хугацаанд хийж гүйцэтгэх засварчныг бэлтгэх асуудлаар “Зорчигч тээврийн нэгтгэл-2” ОНӨААТҮГ-ын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Зорчигч тээврийн нэгтгэл-2” ОНӨААТҮГ, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний компаниуд хамтын ажиллагааны гурвалсан гэрээг байгуулж тусгай механизмын жолооч, засварчин бэлтгэх ажлыг хамтран зохион байгуулах асуудлаар санал солилцлоо
2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар амбулаторийн үзлэгийн 5.3 хувийг томуу, томуу төст өвчин, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 22.5 хувийг амьсгалын замын цочмог хүнд халдвар эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өвчлөл 2.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна
Дүүргийн Засаг даргын санаачилгаар ЕБС-иудын сургалтын менежер, нийгмийн ажилтнуудын дунд спортын 5 төрөлт тэмцээн болж байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачилгаар нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, нийгмийн ажилтнуудын дунд спортын 5 төрөлт тэмцээн болж байна. Спортын 5 төрөлт тэмцээнийг дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Гэгээн өргөө” НҮТББ-тай хамтран зохион байгуулж байна
Дүүргийн иргэдээс ирж буй санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх зорилгоор Засаг дарга Ц.Баттөр пүрэв гараг бүрийн 10-12 цагийн хооронд иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулж байна. Өнөөдөр 5, 20, 17, 23, 27 дугаар хорооны иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүд байлцаж иргэдийн сонирхсон асуултад хариулт, мэдээллийг хүргэлээ
2022-2024 онд Сонгинохайрхан дүүрэгт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд 86 хүнийг мэргэжил олгох сургалтад хамруулж үнэмлэх олгосон ба мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг дэмжих үзэсгэлэн, тоног төхөөрөмжийн туслалцаа, чуулган, өдөрлөг, сургалт зэргийг зохион байгуулсан
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын 1
Бичиг хэргийн эрхлэгч: 70170118
Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол: 70173317 Б.Номин-Эрдэнэ