АВТО ЗОГСООЛЫН ТОХИЖИЛТЫН АЖИЛ БҮРЭН ДУУСЛАА
 
✅Сонгинохайрхан дүүргийн 14-р хороонд Дүүргийн Орон нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгө оруулалтаар 14 дүгээр байрны урд талд 920 м.кв талбайд хатуу хучилттай 30 авто машины зогсоолыг хийж дууслаа.
Энэхүү нийтийн эдэлбэр талбайд өмнө нь балгас хэмээх барилга байсан бөгөөд дүүргийн Засаг дарга 4 дүгээр сард тус хороонд ажиллахдаа энэхүү нийтийн эзэмшлийн талбайг авто зогсоол болгох үүргийг өгсөн. Үүний дагуу дүүргийн Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ богино хугацаанд тохижилтын ажлыг хийж дуусгалаа.