ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Прокурорын газар, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнөөр хорооны Засаг дарга нар, Засаг даргын эрхлэх асуудлын харьяа хүрээний 22 байгууллагын удирдах ажилтнууд оролцов. Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцогч зарим байгууллагуудын хууль журмаар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг судалж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, уялдаа холбоог бэхжүүлж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг хангуулж, хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцлоо.