ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД НӨХӨРСӨГ СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мөн энэ үеэр “Нөхөрсөг тэмцээнд хүрэлцэн ирсэн үйлдвэрлэл эрхлэгч байгууллагууд идэвх, санаачилга гарган дэмжин оролцож байгаад талархал, илэрхийлэн ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид та бүхэн цаашид хамтын ажиллагаагаа улам сайжруулан, уялдаа холбоотой хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай илэрхийллээ.
Тэмцээнд оролцсон худалдаа үйлчилгээний нэгжүүд нэгдэж худалдаа, нийтийн хоол, үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, аялал жуулчлал, авто үйлчилгээ зэрэг нийт 14 багуудын бүрэлдэхүүнтэйгээр волейбол, дартс, сагсан бөмбөг, ширээний теннисийн төрлөөр хурд, хүч авхаалж самбайгаа сорин өрсөлдсөн юм.
Нийт 14 баг оролцсон бөгөөд дараах баг тамирчид шагналт байранд шалгарлаа.

1-р байр ICE MARK - II
2-р байр МЭРГЭН БАГ
3-р байр МИЛКО ХХК

1-р байр А.Очирсүрэн СҮҮ ХК-2
2-р байр Б.Буянцогт СҮҮ ХК-1
3-р байр Х.Дашдорж ICE MARK

ЭМЭГТЭЙ
1-р байр Л.Золзаяа МИЛКО ХХК
2-р байр Г.Уянга “ӨНӨР БАГ”
3-р байр н.Даваадулам “САРНАЙ САЛОН”
ЭРЭГТЭЙ
1-р байр Д.Мягмардорж СҮҮ ХК
2-р байр Ж.Эрхэмбаяр ЖЕМ ХХК
3-р байр Б.Хосбаяр “БАЯНХОШУУ БАГ”

