НАЙМДУГААР САРД ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

Хурлаар дүүргийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн 2023 оны төлөвлөгөө, зорилтот бүлгийн залуучууд руу чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулах, салбарын уялдаа холбоог эрчимжүүлэх, чиглэлийг хүргүүлэх, дүүргийн залуучуудын чуулга уулзалт зохион байгуулах гэсэн асуудлуудыг хэлэлцэв.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдаанаар залуучуудын хөгжлийн зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд гишүүдийн нэмэлт саналыг тусган баталлаа. Мөн дүүргийн залуучуудын хөгжлийн чуулга уулзалтыг 8 дугаар сард зохион байгуулах асуудлыг 100 хувийн саналаар дэмжлээ.
Төр, төрийн бус, аж ахуй нэгж байгууллагууд өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, ажлын төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж 2023 оны 10 дугаар сарын сүүлийн 7 хоногт дүүргийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлд тайлагнахаар боллоо.
Түүнчлэн зорилтот бүлгийн залуучуудад нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэх чиглэлийг салбарын байгууллагуудад хүргүүлэх шийдвэрүүдийг гаргасан юм.
