УИХ-ын гишүүн, Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва болон Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд энэ сарын 25-31-ний өдрүүдэд дүүргийнхээ иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонсох юм. 

 

 

Энэ ажлын хүрээнд өчигдөр буюу 3 дугаар сарын 25-ны өдөр тус дүүргийн 1, 2, 3, 4, 26 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Уулзалтад тус дүүргийн Засаг дарга М.Чинболд, Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч Б.Батдорж, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Төрхүү, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн бие төлөөлөгч, туслах Б.Отгон, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Авирмэд нар болон дүүргийн хэлтэс, албадын дарга нарын өргөн бүрэлдэхүүн хороодын иргэдтэй уулзсан. Уулзалтын эхэнд шадар сайд Д.Тэрбишдагва УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа иргэдэд тайлагнаж, дүүргийн Засаг дарга М.Чинболд тухайн хороодод энэ жил хийж гүйцэтгэх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулсан. Тухайлбал, цэцэрлэггүй хороодод хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг, ахмадын чийрэгжүүлэлтийн танхим, зарим газарт зам тавих зэргийг энэ онд хийж гүйцэтгэнэ. Иргэд нэн тэргүүнд сургууль, цэцэрлэг, худагтай болгож өгөхийг хүсч, ажлын байр бий болгох, архидалтын эсрэг дорвитой арга хэмжээ авах бодлого барьж ажиллахыг энэ үеэр хэлэв. Тамхины хяналтын тухай хууль үнэхээр сайн хууль болж, тамхи татдаг хүн цөөрсөн шиг архины эсрэг томоохон хууль хэрэгтэй байгааг мөн энэ үеэр хэлж байсан. Иргэдээс ирсэн саналууд дунд газар өмчлөл, халамжийн үйлчилгээ, нийгмийн даатгал, хур хогтой холбоотой санал, гомдол олон байсныг тухай бүрт нь холбогдох албан тушаалтнуудад шийдвэрлэх үүрэг даалгавар өгч явсан нь энэхүү уулзалтын үр дүн байлаа.

Эдгээр хорооны хур хогийг бүтэн бригад гарган энэ долоо хоногт цэвэрлэж дуусгана гэж Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Батдорж хэлснийг иргэд ихэд баяртайгаар хүлээн авсан юм. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд