Untitled Document

Бидний зориго:  Хорооны нутаг дэсгэрийн айл өрх ,аж ахуйн нэгж байгууллагын орчны гэрэлтүүлэг, хаягжилтыг сайжруулж, хоггүй цэвэр тохилог  орчин бүрдүүлэх, нийслэл хотоо хөгжүүлэх их үйлсэд иргэдийн бүтээлч санаачлага, оролцоог идэвхижүүлэн дэмжих, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэхэд бидний гол зорилго оршино.
Бидний зорилт:  Төр захиргааны байгууллагын чиг үүргийн дагуу төрөөс иргэдэд үзүүлэх бүх төрлийн үйлчилгээг шуурхай шийдвэрлэх, хүнд суртал чирэгдэл гаргахгүй байх, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай шударга явуулж, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, үйл ажилллагааг сайжруулах, айл өрх бүрт хүрч ажиллахыг зорино.

  • Хорооны төр захиргааны ажлыг ард иргэдэд түргэн шуурхай хүргэж иргэдээс гарсан санал хүсэлтийг өөрийн ажилдаа тусган ажилласан. Хорооны Засаг даргын зөвлөлийн хуралд оролцож, цаг үеийн гүйцэтгэх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргаж түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан үйл ажиллагаандаа тусган ажилласан.Нийслэл, дүүрэг болон өөрийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын гүйцэтгэлийг хангахын тулд цаг тухай бүрд нь хийж гүйцэтгэж ирлээ.

2013 оны зорилт:

  • Иргэдэд хуулиар олгогдсон үүргээ биелүүлж байж эрхээ эдэлдэг журамд суралцуулах
  • Нутгийн удирдлагад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэний бичиг баримтгүй иргэдийг бичиг баримтжуулах
  • Төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийг мөрдүүлж ажлын цаг ашиглалтыг сайжруулах
  • Гэмт хэргийн тоог өмнөх оноос бууруулах

ТАНИЛЦУУЛГА

Тус хороо нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 6/44, 6/48 дугаар тус тус тогтоолоор 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10, 11 дүгээр хорооноос өрх тусгаарлаж байгуулагдсан .
Тус хорооны Засаг дарга П.Тунгалаг, Зохион байгуулагч Р.Мөнхтуяа, Хөгжлийн нийгмийн ажилтан Н.Баярманлай , Улсын бүртгэгч Ж.Буянжаргал, Хороо хариуцсан халамжийн мэргэжилтэн М.Дуламжав, Хороо хариуцсан хэсгийн байцаагчаар дэслэгч Ц.Батцогт, Ахмадын даргаар Ц.Чойжамц, Иргэдийн нийтийн хурлын даргаар Б.Нэргүй, ОНБ-аар О.Бүрэнтэгш, 1 дүгээр Хэсгийн ахлагч П.Бямбасүрэн, 2 дугаар хэсгийн ахлагч Д.Оюунцэцэг, 3 дугаар хэсгийн ахлагч Д.Отгонтуяа, 4 дүгээр хэсгийн ахлагч А.Нямсүрэн, 5 дугаар хэсгийн ахлагч О.Бүрэнтэгш, 6 дугаар хэсгийн ахлагч Х.Пагма нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.