Гал, усны гашуун зовлон хэлж ирдэггүй. Гэнэт л тохиолдох гай  гамшийн үед хүн урьдчилсан бэлтгэлтэй, овсгоо самбаатай байж өөрийн болоод өрөөлийн амь насыг авардаг билээ.

Тэгвэл Монгол Улсын Шадар сайдын зүгээс “Галын аюулаас урьдчилсан сэргийлэх сургалт, гал түймэр унтраах тактикийн сургууль”-ийг зохион байгууллах удирдамжыг баталсан байна.

Энэ дагуу өнөөдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтсээс хамтран Гал түймрийн аюулаас сэргийлэх сургалт, гал түймрийн үед хэрхэн амь нас эд хөрөнгөө аврах талаар үзүүлэх сургуулийг  зохион байгууллаа.

 

Онцгой байдлын хэлтсээс ЗДТГ-ын албан хаагчдад юуны өмнө гал түймэр гэж юу болох, түүний шалтгаан, галын аюулаас хэрхэн сэргийлэх талаар нарийвчилсан сургалтыг орсон юм. Хэн бүхний мэдэх энгийн юм шиг хэрнээ хүн бүрийн мэддэггүй олон зүйлийг тус сургалтаар таниулснаараа ач холбогдол өндөртэй байлаа.

Дараа нь гал түймрийн гамшгийн үед хэрхэн өөрийн болоод өрөөлийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах талаар үзүүлэх сургалт болсон юм. Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гал түймэр унтраах 11, 26-р ангиудын нийт  30 гаруй албан хаагч, 5 гал унтраах машинтайгаар явуулсан уг үзүүлэх сургалтад Засаг даргын Тамгын газрын 100 гаруй ажилтан, төрийн үйлчилгээ авахаар ирсэн 60 орчим иргэн хамрагдан оролцсон юм. Гал түймрийн үед хэрхэн биеэ авч гарах, галын хорыг яаж ашиглах зэргийн заахаас гадна хүнд хэцүү нөхцөлд онцгой байдлын албан хаагчид хэрхэн өндөр эрсдэлтэй ажилладагийг оролцогчид энэхүү сургалтаас  харсан юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд