Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтны  шуурхай хуралдаан энэ сарын 29-ний өдрийн 11.00 цагт Засаг даргын тамгын газрын хурлын танхимд боллоо. Хуралдаан 75 хувийн ирцтэй явагдаж өмнөх хурлаас өгөгдсөн үүрэг даалгавар хангалттай биелэгдсэнийг Тамгын газрын дарга С.Мөнхчулуун хэлэв.

 

Энэ удаагийн хуралдаанаар удахгүй болох сар шинийн баяртай холбогдолтой олон асуудал хэлэлцлээ. Сар шинээр нийслэлийн удирдлагууд болон хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын дарга нар дүүргийн өндөр настнуудын гэрээр очиж хүндлэл үзүүлэх ажлыг зохион байгуулахыг Засаг даргын тамгын газарт үүрэг болгосон. Баярын өдрүүдээр гал түймэр болон гэмт хэрэг, осол зөрчил гарах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов. Мөн хариуцлагатай эргүүл, жижүүр гаргах юм байна.

Удахгүй тохиох Монголын багш нарын баярын 47 дахь өдрийг тэмдэглэхэд багш нарыг өргөн хүрээтэйгээр хамруулан оролцуулахыг Боловсролын хэлтсийн дарга О.Одонтунгалагтуулд үүрэг болголоо.

Дараа нь дүүргийн нутаг дэвсгэр дэх хороодын Иргэд, нийтийн хурлын сонгуулийн талаарх мэдээллийг Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Т.Зулбилэг танилцуулав. Сонгууль амжилттай явагдаж нийт 32 хорооны Засаг даргаас 16 нь улиран сонгогдож, 14 нь шинээр сонгогдсон бол хоёр нь түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Өнгөрсөн амралтын өдрөөр буюу энэ сарын 25, 26 нд дүүргийн хэмжээнд хийсэн их цэвэрлэгээгээр 605 тонн хог цэвэрлэж, 176,600 шоо дөрвөлжин газрын мөсөн гадаргууг арилгасан тухай Дэд бүтэц, тохижилтын хэлтийн дарга Г.Баатархүү хэллээ. Үүний дараа Цэргийн штабын дарга, А.Баттулга цэргийн шинэчилсэн бүртгэлийн талаар мэдээлэл хийсэн юм.

Сар шинийн өмнө 2 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд их цэвэрлэгээг дахин зохион байгуулах тул үүнд идэвхтэй оролцохыг сануулснаар энэ удаагийн шуурхай хуралдаан өндөрлөв. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд