СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН 2021 ОНЫ ХЭРЭГЖИЛТ

2021.12.15                                                                                                                                                                                                                          Улаанбаатар хот

Шийдвэрийн дэс дугаар

Зүйл заалтын дэс дугаар

Шийдвэрийн нэр, огноо, дугаар агуулга

Хэрэгжилтийн явц

Үнэлгээ, /хүчингүй болсон, хяналтаас хасуулах тухай санал/

Тасарсан болон удааширч байгаа шалтгаан

Гүйцэтгэлийн хувь

Хяналт, шинжилгээ, үнэлгээний хувь

МУ-ын хууль

1

1

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай
2011-06-16
Дугаар 2011.06.16

 

7.1.1. Эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, зохион байгуулалтын бүтцийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлээс дэвшүүлсэн зорилт болон дүүргийн хэмжээнд 2021 оныг “Иргэдэд ээлтэй, ногоон дүүрэг” болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, түүний үр дүн, зохион байгуулалтын талаар дүүргийн албан ёсны веб сайт www.shd.mn, сошиал суваг болох “Сонгинохайрхан дүүрэг”, “Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс”, “Н.Алтаншагай” пэйж хуудсаар дамжуулан нийт 900 мэдээ, мэдээллийг бэлтгэн, давхардсан тоогоор 3.145.450 иргэнд мэдээ, мэдээлэл хүргэсэн.

-

-

100%

100%

7.1.2. Үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

Иргэдийн үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн холбогдох мэдээллийг дүүргийн www.shd.mn сайтын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн цэсэнд иргэдэд ил тод харагдахаар байршуулж, тухай бүр шинэчлэн ажилласан.

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар дүүргийн Засаг дарга нийт 35 иргэний уулзалтын хүсэлтийг цаасан хэлбэрээр хүлээн авч, хуулийн хугацаанд холбогдох хариуг өгч, шийдвэрлэсэн.

-

-

100%

100%

7.1.3. Үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын жагсаалтыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

Иргэд, олон нийтийг төрийн үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын жагсаалтыг www.shd.mn веб сайтын нүүрэнд “Төрийн үйлчилгээ-Иргэн танд” цэс үүсгэн, ил тод байршуулсан. Үүнд:

-Нийгмийн даатгал

-Газрын алба

-Татварын хэлтэс

-Статистик мэдээлэл

-Худалдаа үйлчилгээний хэлтэс

-Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

-Мэргэжлийн хяналт

-Улсын бүртгэл

-Нийгмийн хөгжлийн хэлтэс

-Эрүүл мэндийн төвүүдийн холбогдох мэдээлэл багтсан ба тухай бүр шинэчлэн ажиллаж байна.

-

-

100%

100%

 

 

7.1.4. Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг www.shd.mn сайтын “Ил тод байдал, Эрх зүйн акт” цэсэнд тогтмол шинэчлэн байршуулж байна. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар нийт 76 хууль тогтоомж, дүрэм журмыг байршуулсан байна.

-

-

100%

100%

 

 

7.1.5. Шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг болон захиргааны хэм хэмжээний актын шийдвэрийн төслийг цахим хуудсандаа 30-аас доошгүй хоног ойлгомжтой байдлаар байрлуулж, холбогдох төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтэн, иргэдийн саналыг авах, үндэслэлтэй гэж үзвэл уг саналыг төсөлд тусгах;

Шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг болон захиргааны хэм хэмжээний актын шийдвэрийг www.shd.mn сайтын “Эрх зүйн акт” цэс болон төсөлд санал авах цонхонд 30-аас дээш хоног тогтмол байршуулж иргэдээс санал, хүсэлтийг хүлээн авч ажилласан. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 32 бодлогын бичиг баримт, хэм хэмжээний актыг байршуулсан байна.

-

-

100%

100%

 

 

7.1.9. Салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын талаарх мэдээллийг цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх;

Дүүргийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, явцын талаарх мэдээллийг www.shd.mn сайтын “Ил тод байдал-төсөв санхүү” цэсэнд тогтмол нийтлэн иргэдэд мэдээлж ажилласан. Үүнд:

-2020-2024 үйл ажиллагааны хөтөлбөр

-2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

-Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлэх ажлын жагсаалт

-Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар, үүрэг даалгаврын биелэлт

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлэх ажлын жагсаалт

-Дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2021 онд дамжин хэрэгжүүлэх ажлын жагсаалт

-

-

100%

100%

 

 

8.1.1. Сул орон тооны зарыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх, энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах;

Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хороодод гарсан 71 сул орон тооны захиалгыг  6 удаа хүргүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн дүгнэлттэй 23 албан хаагчийг томилж, үлдсэн 48 албан хаагчийн захиалгыг салбар зөвлөлд хүргүүлэн ажилласан.

-

-

100%

100%

 

 

8.1.2. Албан хаагчийн ёс зүйн дүрмийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг shd.mn сайт болон мэдээллийн самбарт байршуулсан.

-

-

100%

100%

 

 

8.1.3.. Хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж, үнэлэх журмыг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

Хүний нөөцийг хөгжүүлэх, алсын хараатай хүний нөөцийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх зорилгоор "Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр"-ийг боловсруулсан. Дүүргийн хэлтэс, алба, тасгийн дарга нарт танилцуулан, 2021 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн Засаг даргын зөвлөлийн хуралд хэлэлцүүлж дүүргийн Засаг даргын 2021 оны А/314 дүгээр захирамжаар баталсан. Хөтөлбөрийг shd.mn сайтын Хүний нөөцийн ил тод байдал цэсэнд байршууллаа.

-

-

100%

100%

 

 

8.1.4. Хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байх;

Хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах зорилгоор үндсэн үйл ажиллагааны чиглэлээр гарсан захирамжлалын баримт бичгийг shd.mn сайтад байршуулсан. Хөдөлмөрийн дотоод журам, хөтөлбөр батлах тухай 3 захирамж, ажлын хэсэг байгуулсан 7 тушаал, захирамжийг тус тус байршуулсан.

-

-

100%

100%

 

 

8.1.5. Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байх;

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны "Ажлын хэсэг байгуулах тухай" А/58 дугаар тушаалаар байгууллагын үнэлгээний багийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Тамгын газар, хороодын 248 албан хаагчдын 2021 оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг холбогдох журмын дагуу дүгнэн, гүйцэтгэлийн үнэлгээг баталгаажуулсан. Тамгын газрын даргын 2021 оны "Гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээг дүгнэж, урамшуулал олгох тухай "Б/183 дугаар тушаалаар 85.0 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон.

-

-

100%

100%

3

2

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/
2016-12-22
Дугаар 2017.02.01

 

18.1.1.Харьяалах нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийллээс  урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах талаар хөтөлбөр баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 3 зорилтын хүрээнд 8 ажил төлөвлөж, хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.

2021 оны эхний 11 сарын байдлаар нийт 63184 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 7976 буюу 12.6 хувь нь хүүхэд, гэр бүл хүчирхийллийн дуудлага мэдээлэл байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүүхэд, гэр бүл хүчирхийллийн дуудлага мэдээлэл 1553 нэгж буюу 16.2 хувиар өссөн. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 15 бүртгэгдэж өмнөх оноос 8 нэгж буюу 87.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

-

-

100%

100%

 

 

18.1.2.Засаг даргын өргөн мэдүүлснээр харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардлыг тухайн орон нутгийн төсөвт тусган батлах, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх;

2021 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардлыг 35.0 сая төгрөгөөр баталж, 11-р сарын байдлаар хэрэгжилт 90.0%-тай байна.

-

-

70%

100%

 

 

18.1.3. Хүн амын тоо, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг харгалзан орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр байгуулах;

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд байрлах Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах байрыг нурааж, шинээр 400м2 талбайтай объектыг  түр хамгаалах байр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх жишиг байрны зориулалтаар барьж байна.

-

-

100%

70%

 

 

19.1.1.. Харьяалах нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, хүчирхийллийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;  

Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 3 зорилтын хүрээнд 8 ажил төлөвлөж, хэрэгжилтийг хангаж ажиласан. Гэр бүлийн боловсрол олгох хууль, эрх зүйн сургалтын хүрээнд “Гэр бүлийн эрх зүйн ойлголт”  сэдэвт 8 удаагийн сургалтаар 483 иргэн, 35 гэр бүлийг хамруулан зохион байгууллаа.

-

-

100%

70%

 

 

19.1.2.. Xамтарсан багийг нэгдсэн удирдлагаар хангаж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

Xамтарсан багийг тогтвортой, үр дүнтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хороодын Хамтарсан багийн ахлагч буюу хорооны Засаг дарга, дүүргийн Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдэд дүүргийн Засаг даргын орлогчийн 2021 оны 02/228, 02/533, 02/535, 02/536, 02/537 дугаартай албан бичгээр чиглэл хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Мөн дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах зорилт тавин ажиллаж байна. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, ЗГХА Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НЗДХА Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарсан 12 удаагийн 96 цагийн цахим сургалт, 8 удаагийн 32 цагийн танхимын чадавхжуулах арга хэмжээнд давхардсан тоогоор 43 хорооны Хамтарсан багийн 345 гишүүн, давхардсан тоогоор ГБЗХХХэлтсийн 64 албан хаагчийг хамруулсан.

-

-

100%

100%

 

 

19.1.3.Oрон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр байгуулах саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр ашиглалтад орох Түр хамгаалах байрны үйл ажиллагааг хэвийн явуулах бэлтгэл ажилтай холбогдуулан ажиллах хүчин, урсгал зардал болон бусад зардалд нийт 70,0 сая төгрөг төсөвлөн холбогдох байгууллагуудад хүргүүлж, төсвийг батлуулахаар ажиллаж байна.

-

-

100%

70%

 

 

19.1.4.. Oрон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл болон төсөвт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа, түүнд шаардагдах зардлын төсөв, ойрын ба хэтийн төлөвийг тодорхойлсон хөтөлбөрийн төсөл боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 3 зорилтын хүрээнд 8 ажил төлөвлөж, хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. Тухайлбал:

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах байртай болгох

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, иргэдэд хариу үйлчилгээг шуурхай үзүүлэх

-Зорилтот бүлгийн хүүхдийн төрөлжсөн судалгаа, мэдээллийг шинэчлэн нэгтгэж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хариу арга хэмжээг зохион байгуулах

-Хөршийн холбоог идэвжүүлэх "Хариуцлагатай хөрш" аяныг зохион байгуулах зэрэг ажлуудыг тусган, хэрэгжилтийг хангаж ажилласан.

-

-

100%

70%

 

 

19.1.5.. Xохирогчид үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зардлыг төсөвт тусгуулах саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах;

Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос 2021 онд гэмт хэрэг зөрчилд холбогдсон 5, хохирогч болсон 21, гэрч болсон 21, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 18, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж байгаа 4, нийт 69 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн байна. Эдгээр хүүхдүүдэд үзүүлэх үйлчилгээний зардлыг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхэд хамгаалах зардлаас шийдвэрлүүлэн ажиллаж байна. Гаргасан зардлын тоо хэмжээ, гүйцэтгэлийн талаар бичих

-

-

100%

100%

 

 

19.1.6.. Xохирогчид үйлчилгээ үзүүлэх ажлыг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, нийгмийн ажилтныг хохирогчтой ганцаарчлан уулзах өрөө, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

Гэмт хэргийн хохирогч болсон 21 хүүхдийн эцэг, эх асран хамгаалагчтай уулзаж, хорооны Хамтарсан багтай хамтран Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, Хүүхдийн эрсдэлийн үнэлгээ хийж Сэтгэл засалын үйлчилгээ, эрх зүйн туслалцаа үзүүлэн зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Хүүхдийн эрсдэлийн үнэлгээ, Цагдаагийн газрын ажилтны аюулгүй байдлын зэргийг үндэслэн гэмт хэргийн хохирогч болсон 21 хүүхдийг хүчирхийлэл үйлдэгчээс тусгаарлан түр хамгаалах байранд байршуулан хариу үйлчилгээ үзүүлж байна.  Хороодын нийгмийн ажилтнуудыг хохирогчтой ганцаарчлан уулзах өрөө, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан.

-

-

100%

70%

 

 

19.1.7.. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг дэмжих, гэрээний үндсэн дээр санхүүжүүлэх;

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зорилгоор дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, хороодын хамтарсан багууд нь Дэлхийн зөн ОУБ, Good neighbors зэрэг олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, зорилтот бүлгийн хүүхэд багачуудад үзүүлэх хариу үйлчилгээг сайжруулах зорилгоор “Хүүхэд хамгаалал-2021” аянд Дэлхийн зөн ОУБ, Good neighbors ОУБ-аас гадна “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” болон “Экпат монгол”, “Сайн Ирээдүйн төлөө”, “Хүүхдийн өргөө”, Taлита aзи”, “Хүчирхэг хөвгүүд”,  Хөгжлийн хэлхээ” ТББ-уудтай хамран зохион байгуулсан.

Мөн “Архигүй, хүчирхийлэлгүй аз жаргалтай Монгол гэр бүл” төслийн хүрээнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 8,0 сая төгрөгийн санхүүжилтээр “Энэрэл ивээлийн од” ТББ, “Хүүхэд гэр бүлийн тэгш хөгжил” ТББ-тай хамтран дүүргийн хэмжээнд архины хамааралтай 400 иргэнд холбогдох үйлчилгээг үзүүлэн хамтран ажиллаж байна.

-

-

90%

70%

 

 

19.1.8.. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах, энэ чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж байгаа этгээд, хамт олон, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах;

Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, зорилтот бүлгийн хүүхэд багачуудад үзүүлэх хариу үйлчилгээг сайжруулах зорилгоор “Хүүхэд хамгаалал-2021” аяныг 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд зохион байгууллаа. Аяны хүрээнд ажлын байран дээр зөвлөн туслах, форум хэлэлцүүлэг, сургалт, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдалд хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулсан. Аяны үйл ажиллагаанд идэвх оролцож, бусад багуудаа манлайлсан шилдэг 4 хамтарсан багийг шалгаруулсан бөгөөд 3, 10, 19, 31-р хороод шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан.

Мөн нийслэлийн хэмжээнд зохион байгуулагддаг шилдэг хамтарсан багийг шалгаруулах “Асуудал ба шийдэл” уралдаанд дүүргийн 36-р хороо оролцож дэд байр эзэлсэн амжилтыг үзүүлээд байна.

-

-

100%

70%

 

3

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай

2009-07-16

5.3.. Энэ хуулийн 5.2-т заасан олон нийтийн хяналтыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр байгаль орчныг хамгаалах зорилго, чиглэл бүхий төрийн бус байгууллагуудад гэрээний үндсэн дээр хариуцуулж болно.

(5.2.Байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг орон нутгийн удирдлага болон нутгийн иргэдийн олон нийтийн хяналт дор 2 хүртэл жилийн хугацаанд хийж дуусгана.)

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны А/43 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалтаар дүүргийн нутаг дэвсгэрт гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашиглалт хайгуул явуулж буй аж ахуй нэгж байгууллага байгаагүй болно.

-

-

100%

t

 

4

Ашигт малтмалын тухай /Шинэчилсэн найруулга/

2006-07-08

Дугаар 2006.08.26

43.3.. Энэ хуулийн 43.2-т заасан төлбөрийг тухайн сум, дүүргийн төсөвт төвлөрүүлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, боловсролын болон эрүүл мэндийн салбарт зарцуулах бөгөөд энэ талаархи журмыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

 (43.1.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно.

43.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын иргэдийг энэ хуулийн 43.1-д зааснаас илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө.)

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны А/43 дугаар тогтоолоор ажлын хэсэг байгуулагдаж 2021 оны 11 дүгээр сарын 09-12-ны өдрүүдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлтөй аж ахуй нэгж, байгууллагуудтай газар дээр нь очиж танилцан, холбогдох бичиг баримтын шаардлага хангаж байгаа эсэх  талаар хяналт шалгалт хийж, цаашид авах арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.

Дүүргийн хэмжээнд ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлтөй нийт 55 аж ахуй нэгж байгууллага байгаагаас 22 байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, 33 байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байна. Үүнээс үйл ажиллагаа явуулж байгаа 13, эвдэгдээгүй талбайтай 9 аж ахуй нэгж байгууллага байна.

-

-

50%

70%

 

УИХ-ын байнгын хорооны тогтоол

 

5

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай

2018-01-31

Дугаар 2018 №02 ХЗБХ

3.8.. Бүх шатны Засаг дарга гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, дээрх үйл ажиллагаанд шаардагдах төсөв, хөрөнгийг шийдвэрлэх, дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг дэмжих, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулахад анхаарах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтарсан багийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах, хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, хорооны цагдаагийн алба хаагч, нийгмийн ажилтны орон тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн нийгмийн ажилтныг ажиллуулах.

Дүүргийн 43 хорооны хэмжээнд 91 урамшилт эргүүлийг тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах чиглэлээр эргүүлд татан оролцуулж, 32 олон нийтийн цагдаагийн хамт үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 236 аж ахуй нэгжтэй гурвалсан гэрээ байгуулан, хамтарсан эргүүлийг 16 удаа зохион байгуулж, гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж болзошгүй газрын орчим шинээр 91 хяналтын камер суурилуулах ажлыг хамтран зохион байгуулсан.

Хариуцсан хороодын аж ахуйн нэгжийг хуваарь оруулж давхардсан тоогоор 1350 аж ахуйн нэгжийг эргүүлд татан оролцуулж, урамшилт 126 иргэнийг мэргэжлийн удирдлагаар хангаж хариуцсан хороодын гудамж талбай, орон сууцны байр, сургууль цэцэрлэг орчим эргүүлд ажиллуулсан.

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 43 хорооны хамтарсан багийн 215 гишүүдийг 115 удаа мэргэжлийн удирдлагаар ханган хамтарч ажилласан.

-

-

70%

70%

 

6

Бэлгийн замаар дамжих халдварт өвчин, хүний дархлал хомсдолын вирусын халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай

2016-12-14

Дугаар 2016 №04 НББСШУБХ

2.1/.  Хүн амын дунд БЗДХ-т өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэл, дүүргийн түвшинд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичигтээ ХДХВ ын халдвар, ДОХ болон БЗДХ-аас урьдчилан сэргийлэх асуудлыг тусгаж, хэрэгжилтийг хангах;

Хүн амын дунд БЗДХ-т өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх” төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг даргын А/18 дугаар захирамжаар батлан, төслийг боловсруулж, Засаг даргын зөвлөлийн хурал, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/37 дугаар тогтоолоор батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах, эрт илрүүлэх, эрүүлжүүлэх ажлын хүрээнд цэцэрлэгийн 500 гаруй багш, ажилчид, 0150-р цэргийн ангийн 50 алба хаагчыг ХДХВ, тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрууллаа.

ЭМС-ын А/305 дугаар тушаалын хүрээнд хэвтэн эмчлүүлэгчдийг ХДХВ/ДОХ, БЗДХ-ын шинжилгээг хийж байна. 2021 оны жилийн эцсийн байдлаар нийт 3605 хэвтэн эмчлүүлэгчийг ХДХВ, тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээ хийсэн ба өвчлөл илрээгүй байна.

БЗДХ-аас урдчилан сэргийлэх ажлын хүрээнд  “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төслийн C19RM нэмэлт санхүүжилтийн хүрээнд “Төгс бүсгүйчүүд” ТББ-аас ЭБҮ-дэд зориулсан хүнсний тусламжийн багц тараах ажлыг зохион байгуулж, багц авсан иргэдийг ХДХВ, тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан.

-

-

90%

70%

 

7

Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчин, хүний дархлал хомсдолын вирусын халдварын тархалтыг бууруулах, хязгаарлах, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай

2016-04-05

Дугаар 2016 №10 НББСШУБХ

3.1/. Харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХДХВ/ДОХ-ын тархалтыг бууруулах, хязгаарлах тухай эрсдлийн удирдлагын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,

2021 онд үзлэг шинжилгээнд (флюр зураг-6309, түрхэцийн шинжилгээ 1437, оношлогоо-708, gene xpert шинжилгээгээ 1814, туберкулины сорил 337) 10268 хүнд хийсны үр дүнд  шинээр сүрьеэгийн 130 тохиолдлыг илрүүллээ. Үүнээс 0-14 насны хүүхэд 54,  уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй 96, давтан сүрьеэгээр өвдсөн 48, жирэмсэн 1 байгаа ба бүгд эмчилгээнд хамрагдаад байна.

Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд хийгдэх хавьтлын үзлэгийг сүрьеэгийн диспансерт явуулж 500 гаруй иргэнийг хамруулсан. Глобаль сан, Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран “Сүрьеэгээр өвчлөх эрсдэлт бүлгийн хүн амд сүрьеэ болон коронавируст халдвар (Ковид 19)-ын илрүүлэг үзлэг”-ийг 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлээд байна. Үзлэг 2022 оны 2 дугаар сар хүртэл үргэлжилнэ.

Төслийн хүрээнд 2021 онд танхимаар 80, цахимаар 254 удаагийн сургалтыг зохион байгуулж 7500 иргэнийг хамруулсан ба өмнөх оны мөн үетэй харьцуулбал өссөн үзүүлэлттэй байна.

-

-

70%

70%

Ерөнхийлөгчийн зарлиг

6

8

Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх туай
2018-05-23
Дугаар 2018_46

 

3.Албан байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламж, гудамж, талбайн нэр хаяг, бүтээгдэхүүний шошго, бэлгэ тэмдэг, зар сурталчилгаа зэргийг үндэсний бичгээр бичиж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах; үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлж, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн уг үйл ажиллагаа, аливаа идэвх санаачилгыг хөхиүлэн дэмжиж, урамшуулж ажиллахыг бүх шатны Засаг дарга нар, холбогдох төрийн байгууллагуудад чиглэл болгосугай. 

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн 192 байгууллагын хаягийг 1 стандартад оруулж, монгол бичиг, крилл үсэг, галигаар хослуулан бичүүлж, байршуулсан ба хувийн хэвшлийн 2000 аж ахуйн нэгж байгууллагад гадна хаягийн байгууламжийг стандартын дагуу шинэчлэх талаар уриалга хүргэж ажилласан.

Дүүргийн ерөнхий болосвролын сургуулиуд багш ажилчдынхаа дунд “Хүмүүн бичигтэн” цэвэр сайхан бичигтэн уралдааныг зохион байгуулж, уралдаанд 1000 багш, ажилтан хамрагдсан. Сургууль тус бүр багш нарын чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна. Мөн 6-9-р ангийн сурагчдад хичээл сургалтаараа дамжуулан Монгол бичгээр эхийг хөрвүүлж бичих болон хос бичигтэн цэвэр бичгийн үзэсгэлэнг сургууль бүр дээр гаргасан.

Дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс 253, 273, 272, 156, 259, 112, 80, 260,  269, 264 дүгээр цэцэрлэгийн 304 багш, албан хаагчдад Монгол бичгийн анхан ба дунд шатны 48 цагийн сургалт зохион байгуулсан.

-

-

 

100%

 

70%

 

 

4. Энэхүү зарлигт дурдсан ажлуудад болон монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар идэвх санаачилга гарган ажиллахыг иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны ба хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн ба төрийн бус байгууллагуудад уриалсугай.

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд дараах ажлууд хийгдэж байна.

Монгол хэл, уран зохиолын нэгдлийн багш нар  сургуулийнхаа багш ажилтан ажилчдын үндэсний бичгийн чадварыг оношлож, үндэсний бичгийн мэдлэг чадварын сайжруулах тал дээр онцгой анхаарч  цахим хичээл бэлтгэн  сургалтыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна. Сургалтын үр дүнд багш ажилчдын үндэсний бичгийн чадвар сайжирч цахим орчинд албан хаагч нар монгол бичгээр харилцан мэдээ мэдээллээ солилцон ажиллаж байна.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион явуулсан  "Цахим бичвэрт монгол бичгээр бичих нь", "Монгол бичгээр зөв бичих зүй ба толь бичиг”, "Интерактив ажлын хуудас боловсруулах нь",  "Google Classroom, Вебинар ба live  хичээл зохион байгуулах арга аргачлал" зэрэг сонголтот сургалтуудад багш нарыг хамруулан, хичээл сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

-

-

90%

70%

 

9

Засгийн газарт чиглэл өгөх тухай /Тэрбум мод/

2021-10-04

Дугаар 2021_58

1.6. Дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдэд мод тарих соёлыг сурталчлан түгээж бүх нийтийн үйлс болгох

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 11-ний өдрүүдэд өрнүүлж дүүргийн 24 дүгээр хороо Бумбатын рашаан орчим 71 байгууллагын 2397 хүн оролцож 5199 ширхэг мод бут суулгасан.

-

-

100%

70%

 

 

2. Энэ зарлигийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмэр оруулахыг иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалсугай.

Зарлигийг хэрэгжүүлж, байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж ажиллахыг 43 хороо, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн бус байгууллага, нийт 3569 байгууллагад уриалж ажилласан.

-

-

100%

70%

 

10

Засгийн газарт чиглэл өгөх тухай

2021-08-27

Дугаар 2021_23

1.1. Монгол Улсын сум, нийслэлийн хороо бүрийн төлөөллийг жигд хангаж, тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад харьяалах сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан тус бүр 1 иргэнийг дотоодын төрийн өмчийн их сургуулийн дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад бэлтгэх, тэтгэлэгийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх.

2021 онд дүүргийн 26 сургуулийн давхардсан тоогоор 6865 суралцагч 10 судлагдахуунаар элсэлтийн ерөнхий шалгалт өгч дүүргийн хэмжээнд ЕБС-ийн 5 сурагч 800 оноо авсан амжилт үзүүлсэн. Сурагчдын мэдлэг, боловсролын чанар, сурлагын амжилтыг ахиулах зорилготой “UP”, “BOOM” төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлсэн.

Мөн сурагчдын англи хэлний мэдлэгийг ахиулах, олон улсын Их дээд сургуулиудад суралцах тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах зорилготой “IELTS-600” төслийг “Сантис” сургалтын төвтэй хамтран хэрэгжүүлж байна.

-

-

100%

100%

 

ҮАБЗ-ийн шийдвэр

 

11

Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх тухай

2010-03-18

Дугаар 2010_10/09

3. Газар   хөдлөлтийн   аюул,   гамшиггай   тэмцэх   мэдлэг   чадвар,   дадал

эзэмшүүлэх иргэний хамгаалалтын сургалт, дадлагыг улсын хэмжээнд байнга,

тоггмол давтамжтайгаар зохион байгуулах, үр дүнг нь тооцдог байх,

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/504 дүгээр захирамжаар газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 339, 340 дүгээр тогтоолын дагуу дүүргийн төрийн болон төрийн бус цэцэрлэг сургуулиудад дадлага сургуулийг зохион байгуулж, иргэдэд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага эзэмшүүлсэн.

 

 

 

100%

100%

ЗГ-ын тогтоол

7

12

Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай
2018-08-22
Дугаар 2018_258

 

1.1. харьяа байгууллага болон салбар, нэгжид сахилга, дэг журмыг сахиулах тодорхой арга хэмжээ авч, төрийн албаны хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг зөрчсөн төрийн албан хаагчид хариуцлага тооцож тухай бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байх;

Монгол улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгавар”, 2018 оны оны “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” 03 дугаар албан даалгавар, “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2021 оны А/421 тоот тушаалаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталсан.

Дотоод журмын дагуу албан хаагчдын ажлын цаг ашиглалтад хуваарийн дагуу хэлтэс, албадын дарга нар хяналт тавин ажиллаж байна. Коронавирусын цар тахалтай холбоотойгоор цахимаар ажиллаж буй албан хаагчдын ажлын гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавих зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/310 дугаар тушаалаар түр журам батлуулан мөрдөн ажиллаж байна.

 

-

-

100%

70%

 

 

1.2. иргэдийг ялгаварлан гадуурхахгүй ижил тэгш, зөв шударга харьцаж, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулж, хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдлыг 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөрт багтаан шийдвэрлэж, хариуг өгөх, цаашид өргөдөл, гомдлыг хугацаанд нь бодитой шийдвэрлэж хэвшүүлэх;

Дүүргийн хэмжээнд байгууллага, нэгж, албан тушаалтанд хандаж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын “UB ERP” системд бүртгэгдсэн 492 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг  бүртгэн хүлээн авч, холбогдох хэлтэс, албадад шилжүүлж, шийдвэрлэсэн 481, шийдвэрлэх шатандаа  10 өргөдөл, хугацаа хэтэрч шийдвэрлэсэн 1 өргөдөл, гомдол тус тус байна.   Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сар бүр шалгах ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын А/16 дугаар тушаалаар байгуулан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн биелэлтийг ханган ажиллаж байна. Зөрчил гаргасан 10 албан хаагчдад сануулж, Тамгын газрын даргаас хэлтсийн дарга нарт үүрэг чиглэл өгч, сар бүрийн зөрчлийн мэдээг гарган хэлтэс, тасгийн дарга нарын шуурхай хуралдаан дээр танилцуулж ажилалаа.Тамгын газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хандалтыг авч үзэхэд нийт 492  өргөдөл, гомдол ирсэнээс хамгийн их 51 буюу 10.54 хувь нь мөнгөн тусламж, 33 буюу 6.82 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилтийн тухай байна. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэлтийн дундаж хугацаа 7 хоног 18 цаг 42 минут,  шийдвэрлэлтийн индексийн үзүүлэлтийн дундаж үнэлгээ 0.83 буюу “B” үнэлгээтэй байна.

-

-

80%

70%

 

 

1.3. төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийж, шинжилгээний дүнд тулгуурлан байгууллагын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах;

Албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт, ажлын байрны зохион байгуулалт, цаг ашиглалтын талаар ажлын байранд шинжилгээ хийх ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны А/309 дүгээр тушаалаар байгуулж, ажлын байрны зураг авалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна. Коронавирусын цар тахлаас шалтгаалан төлөвлөгөөт ажил түр хугацаагаар хойшилсон.

-

-

100%

30%

 

 

1.6. төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсны амралттай байгаа, эсхүл 3 сараас дээш хугацааны сургалтад хамрагдаж сул орон тоо гарснаас бусад тохиолдолд төрийн албаны сул орон тоонд гэрээт ажилтан томилохгүй байх зарчим баримталж, төрийн байгууллагад албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн богино хугацаагаар ажиллуулахаас бусад тохиолдолд гэрээт ажилтан ажиллуулахгүй байх;

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтыг үндэслэн албан ажлын зайлшгүй шаардлагаар 10 хороонд гарсан сул орон тоонд  тухайн хуулийн үйлчлэл зогстол түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээгээр 15 иргэнийг ажиллуулж байна. Цар тахалтай холбоотойгоор төрийн албаны ерөнхий шалгалт хойшлогдсон тул гэрээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

-

-

100%

70%

 

 

1.7. төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох;

Коронавирусын цар тахалтай холбогдуулан албан томилолтоор гадаад, дотоодын албан байгууллагуудын туршлага судлах, сургалтад хамрагдах ажлууд түр зогссон.

Дүүргийн хөдөлмөрийн дотоод журмын 16 дугаар зүйлд заасны дагуу ажлын байрны дэг журмыг зөрчсөн /архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ 4 албан хаагчийн цалинг 1 сар 20 хувиар бууруулж олгох сахилгын шийтгэл ногдуулав.

-

-

100%

100%

 

 

1.8. төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэг, гаргасан зөрчил, сахилга, ёс зүйн зөрчилд судалгаа, дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцөлийг тогтоон, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах;

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны А/29 дүгээр тушаалаар дүүргийн Ёс зүйн зөвлөлд өөрчлөлт оруулж, өөр ажилд шилжсэн, хүүхэд асрах чөлөөтэй 3 гишүүний оронд шинээр 3 гишүүнийг томилсон.

Иргэдээс ирүүлсэн гомдлын мөрөөр Ёс зүйн зөвлөлийн хуралдааныг 4 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулж, 01 тоот тогтоолоор 1 дүгээр хорооны зохион байгуулагч С.Уранчимэгт төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзээд сануулах арга хэмжээ авах дүгнэлт гарсан.

Гарсан ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцлийг тогтоон, хороодын албан хаагчдад иргэдтэй зөв боловсон харилцах, хорооны сошиал хаягуудад мэдээ мэдээллийг үнэн зөв, ил тод оруулж байх талаар зөвлөмж хүргүүлэв.

-

-

100%

70%

 

 

1.10. ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгавартай хандах үйлдлийг таслан зогсоож, ийм үйлдэл гаргасан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын талаар байгууллагын дотоод журамд тусган мөрдүүлж, эерэг уур амьсгалтай, сэтгэл зүйн дарамтгүй ажиллах орчныг бүрдүүлэх арга хэмжээ авах;

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/421 тоот захирамжаар шинэчлэн баталсан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 2.2-т Албан хаагчийн эрх, үүрэг хэсгийн 2.2.13, 2.2.14 дүгээр заалтад албан үүргээ хэрэгжүүлэхэд нь нөлөөлж болохуйц ашиг сонирхлын зөрчил, аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөлөл үүсч болзошгүй, үүссэн тохиолдолд удирдах албан тушаалтан эсхүл эрх бүхий байгууллагад мэдэгдэх талаар тусгайлсан заалт оруулж өгсөн.

-

-

100%

100%

 

 

3.. Төрийн албаны соёл, дэг журмыг сахиулах, ажлын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор гэнэтийн болон төлөвлөгөөт хяналт шалгалтыг холбогдох байгууллагатай хамтран төрийн байгууллагуудад тогтмол зохион байгуулж байхыг бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт тус тус даалгасугай.

Албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт, ажлын байрны зохион байгуулалт, цаг ашиглалтын талаар ажлын байранд шинжилгээ хийх ажлын хэсгийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны А/309 дүгээр тушаалаар байгуулж, ажлын байрны зураг авалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна. Коронавирусын цар тахлаас шалтгаалан төлөвлөгөөт ажил түр хугацаагаар хойшилсон.

Хороодын албан хаагчдын ажлын цаг ашиглалт, албан хэрэг хөтлөлт, ажлын бүтээмжид хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг дүүргийн Засаг даргын 2021 оны А/525 дугаар захирамжаар зохион байгуулж, зөвлөн туслах чиглэлээр ажилласан.

-

-

100%

100%

 

13

Аж ахуйн нэгжийн тооллого явуулах тухай

2021-10-13

Дугаар 2021_315

3. Аж ахуйн нэгжийн улсын тооллогод өөрийн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бүрэн хамруулах орон тооны бус ажлын хэсэг байгуулж, тооллогын ажилд татан оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, тооллогын ажилд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд тус тус даалгасугай.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/643 дугаар захирамжаар дүүргийн 43 хороодод тооллогын түр товчоо байгуулагдан, нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажилласан.

Дүүргийн хэмжээнд 20337 аж ахуйн нэгж байгууллага тооллогод хамрагдахаас 13490 аж ахуйн нэгж байгууллага тооллогод хамрагдаж, 6847 байгууллага байнгын үйл ажиллагаа явуулдаггүй  бүртгэлтэй байна.

Төрийн өмчийн болон төсөвт байгуулага 145 тоологдохоос 137 байгууллага буюу 93.8 хувь нь тооллогод хамрагдсан байна.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч 2414 тоологдсон байна.

 

 

 

100%

70%

 

14

Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн      тооны дээд хязгаарыг тогтоох тухай

2021-07-28

Дугаар 2021_220

2. Цэргийн дүйцүүлэх албыг зохих журмын дагуу зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоол, Цэргийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу цэргийн дүйцүүлэх албанд элсэх хүсэлт гаргасан иргэдийг судлан 2020 онд  дүүргийн Засаг даргын А/234 дүгээр захирамжаар 20 иргэнийг,  2021 онд  дүүргийн Засаг даргын А/313 дугаар захирамжаар 8 иргэнийг цэргийн дүйцүүлэх албанд элсүүлсэн. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид бэлтгэл шатны 2 удаагийн сургалтад бүрэн хамрагдаж, дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан нийтийг хамарсан ажилд дайчлагдан ажилласан.

 

 

100%

100%

 

15

“Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл”         батлах тухай

2021-03-10

Дугаар 2021_58

3. Энэ төсөлд хамрагдсан залуучуудыг ажлын байраар хангах талаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих бүтээн байгуулалтын болон бусад холбогдох төсөл, арга хэмжээний хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллахыг бүх Төсвийн ерөнхийлөн захирагч нарт чиглэл болгосугай.

Засгийн газрын 2021 оны 58 дугаар тогтоолоор баталсан  Залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  зорилгоор ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний  хөгжлийн цогц сургалтын хөтөлбөр боловсруулан, залуучуудыг  хамруулж хөдөлмөрт бэлтгэх, ажлын байраар хангахад дэмжлэг  үзүүлэх” зорилтын хүрээнд батлагдсан  “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төслийн хүрээнд:

“E-Mongolia” Системд бүртгүүлсэн-270

Ярилцлагад орсон –235

Вакуумжуулсан сургалтад сурсан -162

Ажлын байранд дадлага хийсэн -81

Байнгын ажлын байранд зуучлагдсан -51 иргэн байна.

-

-

100%

70%

 

16

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн         сургалт, үйл ажиллагааны талаар авах        зарим арга хэмжээний тухай

2021-02-24

Дугаар 2021_47

3. Эрсдэлгүй ногоон бүсэд танхимын хичээл, сургалтын үйл ажиллагааг үе шаттай эхлүүлэхтэй холбогдуулан төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрыг зохих журам, зааврын дагуу ариутгаж халдваргүйжүүлэхэд нэн шаардлагатай ариутгалын бодис, багаж, хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Сургууль, цэцэрлэг бүр хичээл сургалтын байр, анги танхимыг ариутгаж халдваргүйжүүлэхэд шаардлагатай ариутгалын бодис, багаж хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Төрийн өмчийн 26 сургууль, 59 цэцэрлэгүүдэд тус бүр 8500 ширхэг түргэвчилсэн оношлуур олгох ажлыг зохион байгуулсан.

Дотуур байртай 74, 121-р сургуулиуд дотуур байрны халдвар хамгааллын дэглэмийг тогтмол баримтлан ажиллаж, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтарч халуун хэмжигч, автомат гар ариутгагч, гар ариутгалын шингэн, ариутгалын бодис, автомакс зэргийг бэлтгэн, багш сурагчдын сурах орчин нөхцлийг бүрдүүлж байна.

 

-

-

100%

100%

 

17

Мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай

2021-02-17

Дугаар 2021_41

2. Цэргийн дүйцүүлэх албыг хаалгах ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулж, мөнгөн төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаалгах ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулж, цэргийн албыг мөнгөн төлбөрөөр хаах насанд хүрсэн 242 иргэнд мөнгөн төлбөр тогтоож, 226.3 сая төгрөгийг нийслэлийн төрийн санд төвлөрүүлсэн.

 

 

100%

100%

 

18

Төсвийн хэмнэлтийн талаар авах         зарим арга хэмжээний тухай

2021-02-17

Дугаар 2021_43

1.1. үндсэн үйл ажиллагаатай холбоотой, зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх төрлийн зардал, төсөл, арга хэмжээг тэвчиж, зардлыг гаргахгүй байх зэргээр батлагдсан төсөвт зардлын дүнд 10-аас доошгүй хувийн хэмнэлт гаргахаар тооцож, урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг төлөвлөн хуваарилах;  

Дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/498 тоот албан бичгээр Төсвийн шууд захирагчдад албан бичиг хүргүүлэн хяналт тавьж ажилласан.

Сангийн яамнаас чиглэл өгсний дагуу Ковид 19 цар тахалтай холбоотойгоор дүүргийн Орон нутгийн 10 байгууллагаас 296.131,6 мянган төгрөг, Тусгай зориулалтын шилжүүлгийн 92 байгууллагаас 1.348.870,5 мянган төгрөг нийтдээ 102 байгууллагын 1.645.002,1 мянган төгрөгийн хэмнэлт үүсгэхээр төлөвлөсөн боловч 3 дугаар улирлаас орон нутгийн байгууллагууд, СӨБ, ЕБС-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэнтэй холбоотойгоор тухайн хэмнэлтийг зайлшгүй санхүүжүүлэх шаардлагатай зардлуудыг санхүүжүүлж ажилласан болно.

-

-

80%

70%

 

 

    1.2. шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх;

Дүүргийн орон нутгийн 10 байгууллага, тусгай зориулалтын шилжүүлгийн 92 байгууллагын орон тоонд хяналт тавин орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх тал дээр анхааран ажилласан бөгөөд зайлшгүй шаардлагатай удирдах албан тушаалтан,  ЕБС, СӨБ-ийн багш, туслах багш, ажилчдын орон тоог нөхөж, зайлшгүй шаардлагатайгаас бусад томилгоо, орон тоог нэмэгдүүлээгүй болно.

-

-

90%

100%

 

 

1.3. төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж,  орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байх;

Дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/498 тоот албан бичгээр Төсвийн шууд захирагчдад албан бичиг хүргүүлсэн.

Орон нутгийн 10, тусгай зориулалтын 92 байгууллагуудын төсөвт  зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгалын зардлыг төлөвлөж, зарцуулаагүй болно.

-

-

100%

100%

 

 

1.4. энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх;

2021 оны 1 дүгээр улиралд  шинээр ашиглалтад орсон Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор тухайн байгууллагуудын  зайлшгүй шаардлагатай тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийн зардлыг  санхүүжүүлж ажилласан болно.

-

-

100%

70%

 

 

      1.5. салбарын хэмжээнд хийх сургалт, семинар, хурал, зөвлөгөөн болон газар дээрх хяналт-шалгалт зэргийг цахим хэлбэрээр зохион байгуулж, сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зэрэг арга хэмжээний болон дотоод албан томилолтын зардлыг хэмнэх;

2021 онд дүүргийн хэмжээнд зохион байгуулагдах  сургалт, семинар, хурал, зөвлөгөөн болон газар дээрх хяналт-шалгалт зэргийг цахим хэлбэрээр зохион байгуулах талаар чиглэл хүргүүлэн хяналт тавьж ажилласан. 2021 онд дотоод албан томилолтын зардлыг дүүргийн байгууллагуулын зардалд төлөвлөөгүй болно.

-

-

100%

100%

 

 

      1.6. Засгийн газрын шийдвэр гарснаас бусад баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн, салбарын өдөр, аялал зугаалга зэргийг зохион байгуулахгүй байх

Дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/498 дугаар албан бичгээр Төсвийн шууд захирагчдад албан бичиг хүргүүлсэн бөгөөд Ковид 19 цар тахлын нөхцөл байдлын улмаас төсвийн хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байгаатай холбоотойгоор 2021 онд баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн, салбарын өдөр, аялал зугаалга зэргийг төлөвлөөгүй, санхүүжүүлээгүй болно.

-

-

100%

100%

 

 

      1.7. хууль тогтоомж, Засгийн газрын албан ёсны шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал кино зэргийг санхүүжүүлэхгүй байх;

Ковид-19 цар тахлын болон вакцинжуулалтын талаар цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал кино зэргийг санхүүжүүлэх төсөв төлөвлөөгүй,  санхүүжүүлээгүй болно.

-

-

100%

100%

 

 

1.8. байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр усны хэрэглээнд 20-иос доошгүй хувийн хэмнэлт гаргах;

Дүүргийн орон нутгийн 10 байгууллага, тусгай зориулалтын шилжүүлгийн 92 байгууллагад  цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр усны хэрэглээ, урсгал засварын зардалд 2021 онд 7,3 тэрбум төгрөг төлөвлөгдсөн бөгөөд 10 хувийн хэмнэлт гаргаж ажилласан.

-

-

100%

70%

 

 

1.9. бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийг байгууллагын дотоод сүлжээнд цахим хэлбэрт шилжүүлэх замаар бичиг хэрэг, цаас, хувилагч, хэвлэгчийн хорны зэрэг зардлыг бууруулах.

Дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/498 дугаар албан бичгээр Төсвийн шууд захирагчдад албан бичиг хүргүүлсэн бөгөөд дүүргийн орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын дээрх зардлыг бууруулах тал дээр хяналт тавин ажилласан.

-

-

100%

100%

 

19

Тэгш хамран сургах боловсролын талаар авах зарим арга хэмжээний тухай

2020-12-23

Дугаар 2020_235

4. Бүх шатны сургалтын байгууллагын барилга байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөө, анги танхимыг хөгжлийн бэрхшээлтэй суралцагч ашиглах боломжтой стандарттай байхаар тоноглож, тохижуулах цогц арга хэмжээг 2021-2023 онд авч хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх зайлшгүй шаардлагатай тохирох хэрэглэгдэхүүний зардлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн жил бүрийн батлагдсан төсвийн багцдаа багтаан шийдвэрлэж байхыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Улсын төсвийн 4.0 тэрбум төгрөгөөр тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгийн төсөв батлагдаж, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдахаар архитектор төлөвлөлт, зураг төсөл боловсруулах даалгавар батлагдан ирсэн, худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороо байгуулагдан, тэндэр зарлах шатандаа явагдаж байна. Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийн цогцолборыг 5 дугаар хороонд барихаар төлөвлөн, газар нөхөн олговрын 2.0 тэрбум төгрөгийн төсөв төлөвлөгдсөнөөс 1.0 тэрбум төгрөгийг дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэхээр батлагдсан.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн жилийн намрын статистик мэдээ болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудлыг шийдвэрлэх дүүргийн салбар комисстой хамтран судалгаа мэдээллийг тогтмол шинэчлэн ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 994 хүүхэдтэйгээс хөгжлийн бэрхшээлийн төрлөөр ангилахад хараа 87, хэл яриа 31, сонсгол 41, оюуны хомсдол 109, сэтгэц 106, хөдөлгөөн 226, хавсарсан 86, бусад гэсэн төрөлд 332 хүүхэд хамаарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй 807 хүүхэд байнгын асаргаанд байна. 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 166, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 100 хүүхэд хамрагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хувийн хэвшлийн “Тэмүүжингийн андууд” цэцэрлэг сургалтын үйл ажиллагаа явуулж, 83 хүүхэд хамрагдаад байна.

Японы хүүхдийг ивээх сангийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах төслийг  65, 67, 104, 105, 106, 107 дугаар сургуулиуд дээр хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй  ажиллах, оношлох арга зүй, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах зэрэг багш, хүүхдэд  зориулсан хөгжлийн үйл ажиллагаанууд хийгдэж байна.

-

-

100%

70%

 

20

Яслийн үйлчилгээний тухай

2020-12-16

Дугаар 2020_226

4. Яслийн үйлчилгээний орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтын зардлыг орон нутгийн төсөвт тусгах, хүний нөөцийн чиглэлээр сургалт, зохион байгуулах, бага насны хүүхэдтэй эхчүүдийн хөдөлмөр эрхлэлт, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Дүүргийн нутаг дэвсгэрт яслын зориулалтаар ажиллаж байсан 41-р яслыг 2020 оноос “Нийслэлийн сэргээн засах Эрүүл үрс төв” болгон өөрчилж нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяанд шилжүүлэн ажиллаж байна.

“Эрүүл үрс” төв нь коронавируст халдвар (Ковид 19)-аар өвдсөн болон тураалтай, архаг суурь өвчтэй 1-3 насны хүүхдүүдэд сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байгаа ба 2021-2022 оны хичээлийн жилд 24 цагийн 4 бүлэгт 60 хүүхэд, өдрийн 4 бүлэг 60 хүүхэд, нийт 120 хүүхэд хүлээн авснаар эцэг, эхчүүдэд ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг олгоод байна. Тус  сэргээн засах төвийн санхүүжилтэд хүүхдийн нэмэлт эмчилгээний хоолны төсөв байхгүй тул “World share” Олон Улсын байгууллагад хүүхдийн эмчилгээний хоол, шим тэжээлийн төслийг хүргүүлж 2022 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

-

-

100%

70%

 

21

Төрийн албаны цалингийн нэгдсэн систем нэвтрүүлэх тухай

2020-05-06

Дугаар 2020_163

3. Төрийн албан хаагчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, албан тушаалын ангилал, шатлал, зэрэглэл болон цалин хөлс тооцоолоход шаардагдах бусад мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүрт өөрчлөлтийг хүний нөөцийн удирдлагын мэдээллийн системд үнэн зөв байдлаар оруулж, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасугай.

Дүүрэг болон хороодод шинээр томилогдсон болон чөлөөлөгдсөн албан хаагчдын мэдээллийг Хүний нөөцийн нэгдсэн системд тухай бүр нь оруулж хэвшсэн.

Хүний нөөцийн нэгдсэн системд шинэчлэгдсэнээс хойш нийт 57 албан хаагчийг шинээр бүртгэж, 287 албан хаагчийн утас, мэйл хаягийг шинэчилсэн.

-

-

100%

100%

 

22

Газар тариалангийн тогтвортой хөгжлийг          дэмжих зарим арга хэмжээний тухай

2020-04-15

Дугаар 2020_138

2. Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн үйлдвэрлэл хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор гадаргын болон газрын доорх усыг ашиглах боломжтой байршилд шинээр тариалангийн газар эзэмшүүлэх, ашиглаж байгаа тариалангийн талбай хоорондын зайд тэлэлт хийж өргөтгөх, тариалан эрхлэх газарт иргэдэд зөвхөн хүнсний ногоо тарих зориулалтаар талбай олгох, цаашид зориулалтыг өөрчлөхгүйгээр тариалах талбайг нэмэгдүүлэх боломжийг судалж, хууль, журмын хүрээнд зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

2021 онд дүүргийн хэмжээнд 117,7 га газрыг  үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн үйлдвэрлэл хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор тариалангийн зориулалтаар олгосон. Үүнд Засаг даргын Тамгын газарт 21 хорооны Тусгалт, Нарийн, Шар хад, Ар тарвагатай, Баянцагаан, Цагаанчулуутад  нийт 6 байршилд 97,7 га газар,  Цагдаагийн Ерөнхий газарт 20 га газрыг Саалийн аманд тус тус олгосон.

-

-

100%

70%

 

23

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай

2019-09-18

Дугаар 2019_355

1.1. Бичил уурхай эрхлэгч этгээдэд тавигдах шаардлагыг хангахгүй болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдийн гэрээг цуцлах, бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлт гарсан талбайд бичил уурхай эрхлэх гэрээ шинээр байгуулахгүй байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт;

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны А/43 дугаар тогтоолоор ажлын хэсэг байгуулагдаж 11 дүгээр сарын 09-12-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэр дэх Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлтөй аж ахуй байгууллагуудад газар дээр нь очиж танилцан холбогдох бичиг баримтын шаардлага хангаж буй талаар хяналт шалгалт ажилласан.

 

-

-

70%

70%

 

 

1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар тогтоосон журмыг зөрчиж олборлолт явуулсан талбайд Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу нөхөн сэргээлтийг хийлгэж, талбайг хүлээн авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт;

Хяналт шалгалтад хамрагдсан 55 аж ахуй нэгж байгууллагаас 22 аж ахуй нэгж байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, 33 аж ахуй нэгж байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд байна.

Үүнээс үйл ажиллагаа явуулж байгаа нь 13 аж ахуй нэгж байгууллага, эвдэгдээгүй талбайтай 9 аж ахуй нэгж байгууллага байна.

 

-

-

70%

70%

ЗГ-ын хуралдааны тэмдэглэл

8

24

2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 9 дүгээр тэмдэглэл
2021-02-10
Дугаар 2021_9

 

XII.3. 5. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний баруун бүсийн үйлдвэрийн түлш үйлдвэрлэх явцад бий болсон орчны болон хөрсний бохирдлыг цэвэрлэх ажлыг тус дүүргийн тохижилт үйлчилгээний байгууллагаар гүйцэтгүүлэхийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, “Таван толгой түлш” ХХК (М.Ганбаатар) нарт.

 

“Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн 1, 3 дугаар цехийн  агаарт тоосонцор үүсгэж байсан нийт 8 шугамын бутлуурын төхөөрөмжөөс 4 төхөөрөмжийг газар доор байршуулан, 4 төхөөрөмжийн гадуур хамгаалалтын байгууламж барьж, түүхий эдийн нөөцийн талбайд салхинаас хамгаалсан 8м  өндөр, 90м урт  хашаа барьснаар агаарт дэгдэх тоосонцор эрс буурсан. Түлш үйлдвэрлэх явцад түүхий эдийн илүүдэл хог хаягдал гардаггүй ба үйлдвэрээс гарсан  үнс, ахуйн хог хаягдлыг  тээвэрлэгч байгууллагуудтай хамтран тухай бүр биокомбинатын төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн.

-

-

100%

70%

 

25

2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 51 дүгээр тэмдэглэл

2021-09-15

Дугаар 2021_51

1. Иргэдийг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 3 дугаар тунд хамруулах ажлыг эрчимжүүлэх, эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурим найр, хурал, зөвлөгөөн зохион байгуулахыг хязгаарлах талаар холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт нарт тус тус үүрэг болгов;

Дүүргийн нутаг дэвгэрт Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, олон нийтийг хамарсан арга хэмжээг хязгаарлах, зохион байгуулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх соёл, биеийн тамирын байгууллага, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж байгууллага, нийт 101 байгууллагатай хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байна.

Дүүргийн  хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаа 22 өрхийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Драгон худалдааны төв, Жанцан худалдааны төв болон явуулын багийн 26 цэгээр 85 эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид дархлаажуулалтын үйл ажиллагааг 09:00-20:00 цагийн хооронд явуулж байна. Ингэж ажилласнаар I тунд 195145 (58,1%), II тунд 195058 (58.1%), сэргээх тун буюу III тунд 40513 /12%/ иргэнийг хамруулсан байна. Өссөн дүнгээр 12-17 насны хүүхдийн I тунгийн хамралт 22318 (58.1%), II тунгийн хамралт 20119 (58,1%), жирэмсэн эмэгтэйн I тунгийн хамралт 892 (34%), II тунгийн хамралт 630 (24%) байна.

-

-

100%

70%

 

26

2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 45 дугаар тэмдэглэл

2021-08-04

Дугаар 2021_45

Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттайгаар эхлүүлэх бэлтгэл хангах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттайгаар эхлүүлэх болсонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/292, А/525 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /ковид-19/-ын үед сургууль, цэцэрлэгийн  сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад  мөрдөх түр журам”-ын дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль орчмын бүсэд эрсдлийн үнэлгээ хийж, анги танхимыг Улаанбаатар ариутгал компанитай хамтран ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэсэн. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалаар баталсан “Худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам”-д заасны дагуу сургууль, цэцэрлэгийн багш, ажилтныг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулсан.

Сургалтын үйл ажиллагааг 5/9-ийн зарчмаар буюу танхимын болон зайн сургалт хосолсон хэлбэрээр зохион байгуулж, хөтөлбөр төлөвлөгөө,  хуваарийг гарган хичээл сургалтын үйл ажиллагааг явуулж  байна.

 

 

100%

100%

 

27

2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 42 дугаар тэмдэглэл

2021-07-16

Дугаар 2021_42

Сайжруулсан шахмал түлшний нөөцийг хэвийн хэмжээнд байлгах зорилгоор түгээлт, борлуулалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, айл өрхийн түлшний түгээлтэд “нэг өрх-нэг карт” зарчмыг хатуу баримталж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Цагдаагийн ерөнхий газар (Ж.Болд), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга), “Тавантолгой түлш” ХХК (М.Ганбаатар)-д даалгав;

Дүүргийн хэмжээнд сайжруулсан түлшний 7 агуулах, 1 хангамжийн баазад нийт 15,049 тонн түлшний нөөцийг бүрдүүлсэн.

Гэр хорооллын 36 хороонд сайжруулсан шахмал түлшний 189 борлуулалтын цэг ажиллаж байна. Хороодоос долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагуудад  түлшний цэгийн нөөцийн мэдээг авч Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газарт тогтмол хүргүүлж байна.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/637 дугаар захирамжаар дэргэдэх хэлтэс, албан байгууллагуудад 36 хороодыг хариуцуулсан хуваарь гарган гэр хорооллын айл өрхүүдийн зуух, пийшингийн бүрэн бүтэн байдал, сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, нөөц бүрдүүлэлт, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн борлуулалт, сайн картны хэрэглээ, утаа мэдрэгчийн ашиглалтын байдалд хяналт тавих ажлыг хийж гүйцэтгэсэн.

-

-

100%

100%

 

28

2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 41 дүгээр тэмдэглэл

2021-07-07

Дугаар 2021_41

1. Амрах, аялах зорилгоор орон нутаг, хот хооронд зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдэд тавих шаардлага, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулалтын талаар Улсын онцгой комисс хэлэлцэн шийдвэрлэж, тодорхой чиглэл, нэгдсэн байр суурь бүхий үүрэг даалгаврыг аймаг, нийслэлийн Онцгой комисс, Засаг дарга нарт өгч байхаар зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд, харьяалах нутаг дэвсгэртээ болон амрах, аялах зориулалт бүхий бааз, амралтын газарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэм, нөхцөл шаардлага, халдвар хамгааллын горимыг чанд мөрдүүлэх, Улсын онцгой комиссын шийдвэр, өгсөн чиглэл, үүрэг даалгаврыг нэг мөр дагаж мөрдөхийг бүх шатны Засаг дарга нарт даалгав.

Амрах, аялах зорилгоор орон нутаг, хот хооронд зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргийн 32-р хороо эмээлт шалган нэвтрүүлэх авто товчоонд 2021 оны 07 сарын 07 өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны  өдөр хүртэл 24 цагаар давхардсан тоогоор нийт 153 алба хаагч үүрэг гүйцэтгэж баруун аймгууд руу нэвтэрч байгаа иргэд болон  тээврийн хэрэгсэл хяналт шалгалтыг зохион байгуулж ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм нөхцөл шаардлага, халдвар хамгааллын горимыг чанд мөрдүүлэн ажилласан.

-

-

100%

100%

 

29

2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 36 дугаар тэмдэглэл

2021-06-23

Дугаар 2021_36

2. Байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас хорогдсон малын сэг, зэмийг цуглуулж устгах, орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх нарийвчилсан төлөвлөгөө гарган мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжилтийг хангуулан 14 хоног тутам тайлан гаргаж Улсын онцгой комисст ирүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

Дүүргийн Засаг даргын 2021 оны Мал, амьтны сэг зэм устгах, ариутгал халдваргүйтгэлийн ажил зохион байгуулах тухай  А/286 дугаар захирамжаар 9.0 сая төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэн, 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа мал амьтны сэг зэм устгах, ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг 2021 оны 04 дүгээр сарын 28-аас, 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд 21, 32 дугаар хороо, Сонгинохайрхан дүүрэг дэх Мал эмнэлгийн тасаг, “Улаанбаатар шинэчлэл” ХХК-тай хамтран зохион байгуулсан.                                                                                                                                                                                                                                                                                                         32-р хорооны нутаг дэвсгэр Бордоо, Баруунтуруу, Бичигт, Шанд, Эмээлт гэх газруудаас мал, амьтны 123 сэг зэм, 21-р хорооний нутаг дэвсгэр Шар хад, Соёондоон ам,  361 гарам, Гурвын даваа, Өлийн ам, Ар гүнт, Дүүрэнгийн ам, Мухрын ам, Нарийн, Өндөр хаан гэх газруудаас мал, амьтны 335 сэг зэмийг 8 удаагийн ачилтаар нийтдээ 458 сэг зэмийг  тээвэрлэн Тусгалт хогийн цэгт буулган дарж булшлан, устгалын цэгийн ариутгал, халдваргүйтгэл болон үүсмэл болон төвлөрсөн хогийн цэг, худаг, уст цэг, бэлчээрийн нийт 169247 м2 талбай, Түүхий эд, бүтээгдэхүүн хадгалах цэг, зоорь, тэжээлийн агуулахын 319545 м2, малын хашаа хороо, мал, амьтны тоног хэрэгсэлийн 141400м2 талбай, нийт 630192м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн.

-

-

100%

100%

 

30

2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 22 дугаар тэмдэглэл

2021-04-07

Дугаар 2021_22

IX.3.2. Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд тусгах улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг Сангийн сайдын        2018 оны 295 дугаар тушаалаар батлагдсан цахим систем бүхий аргачлалын дагуу боловсруулах, холбогдох бэлтгэл ажлыг 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхийг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.

Монгол Улсын 2022 төсвийн төсөлд 26 төсөл арга хэмжээний санал боловсруулж хүргүүлсэн. Уг 26 төсөл арга хэмжээний мэдээллийг Сангийн сайдын 2018 оны 295 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу  www.pimis.publicinvestment.gov.mn цахим хаягаар мэдээллийн санд оруулсан.

-

-

100%

100%

 

31

2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 19 дүгээр тэмдэглэл

2021-03-24

Дугаар 2021_19

2. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2020 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай тайлан, үнэлгээний дүнг хэлэлцэн дэмжээд Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулах, хууль, тогтоолд заасны дагуу эрх шилжүүлэн зохион байгуулах төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу шуурхай зохион байгуулахыг Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч нарт даалгав.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1337, 2021 оны А/41, А/43,А/131, А/169,А/170,А/194, А/238, А/288, А/392, А/428 А/867, А/887 дугаар захирамжуудаар улсын төсвөөс 8, нийслэлийн төсвөөс 2, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 29 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх шилжиж ирсэн. Эрх шилжиж ирсэн 39 төсөл арга хэмжээнээс холбогдох хууль, журмын дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан 31, тендер зарласан 1, он дамжин хэрэгжихээр болсон 7 ажил байна.

-

-

90%

70%

 

Нийслэлийн Засаг даргын захирамж

 

32

2021.07.28

Дугаар А/588

Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай

1.Нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй стратегийн хүнсээр хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ил задгай худалдаалахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (С.Даваасүрэн), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), нийслэлийн Мал эмнэлгийн газар (А.Нарантуяа), нийслэлийн Хүнс, хедае аж ахуйн газар (Д.Баянбат)-т, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

Нийслэлийн Засаг даргын А/588 тоот захирамжийг нийт 8 иргэн, аж ахуй нэгжид хүргүүлж, ил задгай мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн ил задгай худалдаалахгүй байх тухай мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. Дүүргийн хэмжээнд ил задгай мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн худалдаалах зөрчил илрээгүй болно.

 

-

-

100%

100%

 

33

2021.04.02

Дугаар А/250

Газрын зөрчил арилгах тухай

2.6.Газрын зөрчил арилгах арга хэмжээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хариуцан зохион байгуулах үүрэг бүхий салбар "Ажлын хэсэг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, нэгдсэн удирдлагаар хангах, газар челеелех, зөрчил арилгах ажилд шаардлагатай шийдвэрийг тухай бүр гаргаж, шуурхай зохион байгуулалт хийх, чөлөөлөгдсөн нийтийн эдэлбэрийн газрын хамгаалалт, арчилгааг хариуцаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжийн хүрээнд 32 байршилд 228 объектын зөрчил арилгахаар тусгагдсан 6 байршилд 171  объект чөлөөлсөн байна. Дүүргийн 17-р хороо Өнөр хорооллын ард талын зам дагуу Москва хорооллын уулзвараас 34 дүгээр байрны ард талын гүүр хүртэлх байршилд зөвшөөрөлгүй баригдсан 80 ширхэг тоосгон гарааш, 49 ширхэг төмөр гарааш, контейнер, 1 ширхэг түүхий эд авах цэг, 2 ширхэг түргэн үйлчилгээний цэг албадан буулган, газар чөлөөлж, 9000m2 талбайд  явган зам болон тохижилтын ажил бүрэн хийгдсэн. Мөн 38-р хороо Залуус хорооллын урд талд зохих байгууллагын зөвшөөрөлгүй ашиглаж байсан Авто тав трейд ХХК-ны 4 объект буулгаж 800 м2 талбайд авто зогсоол байгуулсан.

 

 

-

-

100%

100%

 

34

2021.03.25

Дугаар А/200

Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай

3.Захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмер/-нд, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Р.Отгонжаргал, дүүргийн Засаг дарга нарт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Г.Хонгорзул/-т тус тус даалгасугай.

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хяналт шалгалтын ажлыг Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран зохион байгуулсан. Шалгалтаар давхардсан тоогоор хүнсний дэлгүүр-958, авто угаалга-7, авто засвар-7, дугуй засвар-9, эмийн сан-12, хоолны газар-43, үсчин-38, нийтийн байр-9, ресторан-6, кафе-16, цайны газар-60, баар (диско, караоке)-22, чийрэгжүүлэх бялдаржуулах төв, саун, бассейн-2, олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээнээс бусад биеийн тамир спортын заал-2, зочид буудал-3, зах худалдааны төв-53, нийтийн халуун ус-1 зэрэг нийт 1248 обьектод үйл ажиллагаа явуулах тогтоосон цагийн хязгаарлалтын хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан. Шалгалтаар 4 иргэн аж ахуй нэгжийн цагийн хязгаарлалт зөрчсөн зөрчлийг газар дээр нь арилгуулж ажилласан.

 

-

-

100%

100%

 

35

2021.03.25

Дугаар А/213

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай

1.Нийслэлийн нутаг дэвсгэрт хавар, намрын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс хамгаалж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг нэгдүгээр хавсралтаар, тус ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны телевлeгeeг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай. 3.Ой, хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Байгаль орчны газар (М.Нямбаяр)-т даалгасугай.

Дүүргийн Засаг даргын 2021 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/205 захирамжийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 19 аж ахуйн нэгжид ой хээрийн түймэр гарсан үед ажиллах томилгоожсон хуваарийг хүргүүлж, захирамжийн биелэлтийг хангаж ажиллах талаар үүрэгжүүлсэн. Дүүргийн ногоон бүсийн 21, 24, 34, 42 дугаар хороотой хамтран Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн 4 автомашинтайгаар 528 алба хаагч ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг ногоон бүсийн 6 байршилд, нийт 33 удаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж  789 автомашинтай, 2457 иргэнд заавар зөвлөмж өгч, сэрэмжлүүлэг материал 1978 ширхгийг тарааж ажилласан. Дүүргийн ногоон бүсэд амьдардаг 580 айл өрхүүдээс гал түймрийн улсын хяналтын байцаагчийн баталгааг авч, бүртгэлжүүлсэн.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг масс мессежийг дүүргийн Мобиком, Юнителийн идэвхтэй 10000 хэрэглэгчдэд хүргэж ажилласан. Ой, хээрийн түймэр, өнжмөл өвсийг шатаахгүй байх, ахуйн хүрээнд галын аюулгүй байдлыг хангах талаарх мэдээ, мэдээллийг дүүргийн цахим хуудасанд 2 удаа, байршуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилж ажилласан.

 

 

100%

100%

 

36

2021.03.19 №А/177

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай

 

1.4. Дүүргийн нутаг дэвсгэрт хашаа хайсыг дээр дурьдсан журам нийцүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний замыг хааж хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт:

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/177 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/49 дүгээр тушаалын дагуу дүүргийн Засаг даргын А/207 дугаар захирамжаар барилга угсралтын талбайн түр хашааны стандартыг хангуулах шаардлагатай нийт 64 түр хашаа байгаагаас 36 байршилд стандартад нийцүүлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай хугацаатай мэдэгдэх хуудсыг хүргүүлж 25 барилгын түр хашааг шинэчлүүлсэн.

Орчны аюулгүй байдал алдагдсан 922 зөрчил байгаагаас 468 байршилд зөрчлөө арилгах тухай хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлж, 436 байршилд зөрчлийг арилгуулан ажилласан.

-

-

70%

70%

 

37

2021.10.28

№А/846

Аж ахуйн нэгжийн тооллого явуулах тухай

2.Аж ахуйн нэгжийн тооллого зохион байгуулахад шаардлагатай зардлыг дүүргийн төсвөөс санхүүжүүлэх, тооллогын нэгдсэн төлөвлөгөө удирдамж, зааврыг мөрдөж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/643 дугаар захирамжаар дүүргийн 43 хороодод тооллогын түр товчоо байгуулагдан, нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажилласан.

Дүүргийн хэмжээнд 20337 аж ахуйн нэгж байгууллага тооллогод хамрагдахаас 13490 аж ахуйн нэгж байгууллага тооллогод хамрагдаж, 6847 байгууллага байнгын үйл ажиллагаа явуулдаггүй  бүртгэлтэй байна.

Төрийн өмчийн болон төсөвт байгуулага 145 тоологдохоос 137 байгууллага буюу 93.8 хувь нь тооллогод хамрагдсан байна.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч 2414 тоологдсон байна.

 

 

100%

70%

 

38

2021.10.18

№А/787

Болзолт уралдааны дүнг батлах тухай

2.Улс, нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх, Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбeрийг хэрэгжүүлэх, нийслэлийн өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх, сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, хорооноос үзүүлэх төрийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж ажиллахыг хороо, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Авлига, хүнд суртлыг таслан зогсоох арга хэмжээ авах, авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/553 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан, 4 бүлэг 17 заалттай төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд Авлигатай Тэмцэх газартай хамтран 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 5 хоногийн хугацаанд дүүргийн 4, 22, 26, 27, 33 дугаар хороодод ажиллан иргэдийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авах, авлига, хүнд суртлыг таслан зогсоох сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж ажиллаа.

Дүүргийн 43 хорооны фэйсбуук хуудсанд Авлигатай тэмцэх газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, зохион байгуулж буй аяны талаар зурагт хуудас, шторкуудыг 2021 оны 11-р сарын 18-наас байруулж эхэлсэн. Нийт 5 төрлийн шторкыг группуудад байрлуулснаар 17894 хүний хандалт авсан байна.

-

-

100%

100%

 

39

2021.09.21

№А/721

Хугацаат цэргийн албаны татлагын ажлыг зохион байгуулах тухай

а/ "Цэрэг татлагын товчоо”-г дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулж, гишүүдэд орон нутгийн захиргааны албан хаагч болон холбогдох байгууллагуудаас оруулах; б/ Албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангасан маягтыг хетлен, ажлын байр болон тээврийн хэрэгслээр хангаж, шаардлагатай хeрeнгийг гаргах; в/ хугацаат цэргийн албаны талаарх сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан зохион байгуулах; г/ Засгийн газрын 2012 оны 144 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, иргэдийг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн авч, Зэвсэгт хүчний Жанжин штабаас өгсөн даалгаврыг бүрэн биелүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах;

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/589 дүгээр захирамжийн дагуу 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг 10 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулсан.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны А/108 дугаар тушаалаар шаардагдах төсөв хөрөнгө, ажиллах бүрэлдэхүүнийг томилж, бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган батлуулж хэрэгжилтийг ханган ажиллалаа.

б/Цэрэг татлагын байранд ашиглах сурталчилгааны материалыг шинэчлэн хулдаасан хэвлэл 7, анкет 8500, тооцооны хуудас 1200, зарлан дуудах мэдэгдэл 8500, мөнгөн төлбөр төлүүлэх болон хоцорсон цэргийн үүрэгтнүүдийг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас 2000, тооцооны хуудас 1200, нэвтрэх үнэмлэх 134, бичгийн хэрэгсэл, албан тушаалтнуудын хаяг, автомашины хаяг, туг зэрэг шаардагдах бараа материалуудыг худалдан авч, үйл ажиллагаанд ашиглах маягтуудыг хэвлүүлж цэрэг татлагын бэлтгэл  ажлыг хангасан.

в/ 2021 оны 2 дугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан болон хугацаа дуусган халагдсан дайчдыг хүлээн авах арга хэмжээний тухай мэдээллийг МҮОНТ, TV-5, С1, SBN8 UBS, 25MN, NEWS TV, SHD.mn-д мэдээлэл, ярилцлага өгч, олон нийтэд сурталчилан ажилласан.

г/ Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолын дагуу цэргийн жинхэнэ албанд тэнцэгчдийг Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэг, Хилийн цэргийн дамжинд тогтоосон хугацаанд хүргэж, хяналтын тоог 100 хувь биелүүлсэн.

 

 

100%

100%

 

 

д/ Цэрэг татлагын үед иргэдийн аюулгүй байдлыг хангаж, хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэрэгт татагдагсдыг тээвэрлэх автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг, шалгалт хийж, жолоочийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллах; el Ковид-19 халдварт цар тахал, хорио цээрийн дэглэмийн үед цэрэгт татагдагч болон цэрэг татлагаар ажиллах бие бүрэлдэхүүний ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол сайтар хийж, халдвараас сэргийлэх бүх талын арга хэмжээг авч, Улсын онцгой комиссоос гаргасан зөвлөмжийг мөрдөж ажиллах; ё/ Ковид-19 цар тахлын халдвараас сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн үзлэгт орж байгаа иргэдээс ПГУ, болон түргэвчилсэн шинжилгээ авах ажлыг зохион байгуулах; ж/ Цэрэг татлагын байрыг зааврын дагуу бэлтгэж, цэргийн жинхэнэ албанд татагдаж байгаа иргэдэд эрүүл мэндийн үзлэг явуулах нарийн мэргэжлийн эмч, сувилагчийг сонгон, зааварчилгаа егех, тэднийг эм, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж болон мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах;

д/ Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын баталсан албан даалгавар, ЗХЖШ-аас ирүүлсэн Б/3749 дугаар албан даалгаврын дагуу цэрэг тээвэрлэх 4 нэгж автомашиныг техник оношлогооны үзлэгт оруулж, техникийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж гэрээ байгуулсан. Цэрэг тээвэрлэн хүргэх зам маршрут, аюулгүй ажиллагааны зааварчилгааг Цэрэг татлагын товчооны даргаар батлуулан аюулгүй байдлыг ханган ажиллав.

e/ Цэрэг татлагын товчооны байрыг цагдаагийн хамгаалалтад авч, Улсын онцгой комиссын зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйтгэлийг хийж ажилласан. УОК-ын заавар, зөвлөмжийг мөрдлөг болгон Цэрэг татлагын байранд үзлэгээр орох бүрэлдэхүүнийг 2м зай бариулан халдвар хамгааллын дэглэмийг баримтлан биеийн халууныг үзэж, амны хаалтыг нийт 4 цэг дээр солиулж гарыг ариутгаж ажиллаа.

ё/Цэрэг татлагын товчоонд ажилласан бүрэлдэхүүнээс 2 удаа, эрүүл мэндийн үзлэгээр тэнцсэн цэргийн үүрэгтнүүдээс 1 удаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан.

Ариутгал халдваргүйтгэлтийн “Дархинт” ХХК-тай гэрээ байгуулан орой бүр 22 цагт өдрийн 1 удаа 20,000 м2 тайлбайг нийт 4 удаа ариутгал халдваргүйтгэлтийг хийж УОК-ын заавар зөвлөмжийг мөрдлөгө болгон ажилаллаа.

ж/ Дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар  Цэрэг татлагын байранд ажиллах ерөнхий эмч, нарийн бичиг, эмч, сувилагчийн нийт 43 хүнийг томилгоожуулж эмнэлэгийн багаж, тоног төхөөрөмжөөр ханган үзлэг оношилгоог хийсэн.

 

 

100%

100%

 

40

2021.09.02

№А/672

Ургац хураалтын ажилд иргэдийг хамруулах тухай

1.Намрын ургац хураалтын ажилд оюутан залуучууд, ажилгүй иргэн, ажил хайгч иргэн, хүнсний эрхийг бичгийн үйлчилгээ авч буй хөдөлмөрийн насны иргэдийг хамруулах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Намрын ургац хураалтын ажилд оюутан залуучууд, ажилгүй иргэн, ажил хайгч иргэн, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авч буй хөдөлмөрийн насны иргэдийг хамруулах ажлын хүрээнд 113 иргэн “Дэвшил” ХХК болон Төв аймгийн Баянчандмань суманд ургац хураалтын ажилд хамрагдсан.

-

-

90%

70%

 

41

2021.08.27

№А/658

Сургууль, цэцэрлэгийн зориулалтаар барилга түрээслэх тухай

3.Сургууль, цэцэрлэгийн барилга орчны эрүүл, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар дүүргийн хэмжээнд тусгайлсан төлөвлөгөө гаргаж гүйцэтгэл, үр дүнг хагас жил тутам тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Дүүрэг дэх төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн орчинд Хүүхдийн  эрүүл аюулгүй ээлтэй орчин бүрдүүлсэн байдлыг шалгах ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын 2021 оны А/563 дугаар захирамжаар байгуулсан. Ажлын хэсэг нийт 26 сургууль, 58 цэцэрлэгээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан.

 

-

-

70%

70%

 

42

2021.08.19

№А/642

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай

1.4.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаж, сургуулийн хүүхдийн автобусанд үзлэг, шалгалт хийх арга хэмжээ авахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Жавхлантбаатар), нийслэлийн Боловсролын газар (Ж.Гантулга), нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар (Ч.Сайханбаяр)-т болон дүүргүүдийн Засаг дарга нарт;

Нийслэлийн Боловсролын газар, Тээврийн цагдаагийн алба, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын хамтарсан “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт шалгалтын удирдамж”-ийн дагуу дүүргийн 67, 74, 121, 122,124, 143-р сургуулиудын автобусууд техникийн хяналтын үзлэг оношилгоонд хамрагдаж, тэнцсэн. Хүүхэд тээвэрлэх үйл ажиллагаа  хэвийн явагдаж байна. Дүүргийн 104,123,134-р сургуулиуд Автобус төсөлд хамрагдан хуваарь маршрутын дагуу 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн хүүхэд тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байна. Хүүхдийн зорчилтын ирцийн мэдээг өдөр бүр сургуулийн нийгмийн ажилтан Нийслэлийн тээврийн газарт хүргүүлэн ажиллаж байна.

 

 

100%

100%

 

43

2021.08.16

№А/630

Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээг зохион байгуулах тухай

3. Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад харъяа дүүрэг хорооны төл малыг бүрэн хамруулж, зарлан мэдээлж, ажиллах хүн хүч, нөөц бололцоогоор дэмжиж хамтран ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Дүүргийн Засаг даргын 2021 оны Бруцеллёз өвнөөс урьдчилан сэргийлэх тухай А/512 дугаар захирамжийн дагуу 3,2 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэн, мал бүхий 21, 32 дугаар хороодын төл малд вакцинжуулалтыг дүүрэг дэх Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж “Буян-хөхий”, “Рез”, “Бамбуу” ХХК-иуд 08 дугаар сарын 01-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ны хооронд хийж гүйцэтгэсэн. Вакцинжуулалтад мал бүхий өрхийн 10137 төл мал хамрагдахаас 449 өрхийн 9723 төл мал хамрагдаж 95,9 хувьтай гүйцэтгэсэн.

 

-

-

90%

100%

 

44

2021.07.08

№А/546

Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай

4. Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, шаардлагатай хөрөнгийг шуурхай шийдвэрлэж, иргэдэд зарлан мэдээлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Дүүргийн Засаг даргын 2021 оны Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг зохион байгуулах тухай А/411 дүгээр захирамжийн дагуу 9,5 сая төгрөгийн шатахуун, ариутгал халдваргүйтгэл, багаж хэрэгслийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэн дэмжлэг үзүүлж ажилласан. Мал бүхий 21, 32 дугаар хорооны шүлхий өвчинд мэдрэмтгий мал, амьтныг урьдчилан сэргийлэх нэгдүгээр ээлжийн вакцинжуулалтанд дүүрэг дэх Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж “Буян-хөхий”, “Рез”, “Бамбуу” ХХК-ууд 06 дугаар сарын 25-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны хооронд зохион байгуулж 72155 толгой мал хамруулсан.

-

-

100%

100%

 

45

2021.06.10

№А/457

Үер усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

4. Энэ захирамжийн хавсралтад заасан хуваарийн дагуу гол усны ослоос урьдчилан үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, шаардагдах зардлыг шийдвэрлэж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

Дүүргийн хэмжээнд 06 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж үер усны ослоос нийт  6 иргэний амь нас,  20 сая төгрөгний эд хөрөнгийг авран хамгаалсан.  Үерийн эрсдэлтэй  9, 41, 35 хороодод үер уснаас урьдчилан сэргийлэх, бага насны хүүдүүдийг харгалзах хүнгүйгээр гол ус, нуур цөөрөм рүү явуулахгүй байх талаар хөдөлгөөнт сурталчилгааг өдөрт 3 удаагийн давтамжтай явуулж, анхааруулах зурагт хуудас 300 ширхэгийг тарааж, 20 ширхэг урьдчилан сэргийлэх самбарыг үер усны аюултай бүсэд байршуулан ажилласан.

 

 

100%

100%

 

46

2021.06.02

№А/494

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээг зохион байгуулах тухай

2.Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад харьяа дүүргийн уг өвчинд мэдрэмтгий бүх мал, амьтныг хамруулах ажлыг зохион байгуулж, дархлаажуулалтын ажилд шаардагдах зүү, тариур, халдвар хамгаалал, хөдөлмөр хамгаалал, шатах тослох материал, ажиллах хүн хүчний зардлыг шийдвэрлэж, зарлан мэдээлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

Дүүргийн Засаг даргын 2021 оны Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг зохион байгуулах тухай А/411 дүгээр захирамжийн дагуу 21, 32 дугаар хорооны шүлхий өвчинд мэдрэмтгий мал, амьтныг урьдчилан сэргийлэх нэгдүгээр ээлжийн вакцинжуулалтанд  дүүрэг дэх Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж “Буян-хөхий”, “Рез”, “Бамбуу” ХХК-ууд 06 дугаар сарын 25-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны хооронд бүрэн хамруулан, 9,5 сая төгрөг зарцуулсан. Вакцинжуулалтад мал бүхий 1216 өрхийн 74983 толгой мал, амьтан хамрагдахаас  24677 толгой үхэр, 22576 толгой хонь, 20088 толгой ямаа, 4814 гахай нийт 72155 толгой мал, амьтанг хамруулж 96,2 хувьтай гүйцэтгэсэн

-

-

100%

100%

 

47

2021.04.28

№А/323

“Өрх бүр хашаандаа мод тарья” арга хэмжээг зохион байгуулах тухай

3.Дүүрэг бүрт "Өрх бүр хашаандаа мод тарья” уриатайгаар өрнүүлэх үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулж, хорооны Засаг дарга нарыг оролцуулсан Ажлын хэсэг байгуулан, уг ажилд иргэдийг татан оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол  Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2021 оны хаврын “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг “Өрх бүр хашаандаа мод тарья” уриатайгаар зохион байгуулсан. Дүүргийн 35 хороодод 14 төрлийн нийт 8750 ширхэг тарьц суулгац, мод тарихад шаардагдах нийт 50,400 кг хар шороо, 12600 кг элс, 8400 кг бууц зэрэг хөрсний холимгийг хүлээлгэн өгсөн. Гэр хороололд амьдардаг, хашаандаа мод тарих хүсэл сонирхолтой 60 айл өрхийг сонгон, 1 айл өрхөд 5-6 ширхэг тарьц суулгацыг тараан өгч, ургалт арчилгааны бүртгэл хөтлөх гэрчилгээг гардуулсан.

-

-

100%

70%

 

48

2021.04.05

№А/256

Өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай

3.4.Иргэд хашаандаа өнжмөл өвс, ил задгай хог шатаасны улмаас гал түймэр гарахаас урьдчилан сэргийлж, ногоон бүсэд байрлах аж ахуйн нэгж байгууллага, хороодын ажилтан, албан тушаалтныг эргүүл жижүүрээр томилгоожуулан, Үүрэг гүйцэтгэх хүн, хүч хэрэгслийг тодотгон нөөцийг бүрдүүлж, бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт;

Дүүргийн Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангийн алба хаагчид, үндсэн болон ой, хээрийн түймрийн үед ажиллах автомашин, багаж хэрэгслийн бэлэн байдалд тодотгол хийж бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, 33 удаа давхардсан тоогоор 528 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ногоон бүсэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн.

2021 он гарсаар Гал түймэр унтраах, аврах ангиуд өнжмөл шар өвсний гал түймрийн МШУТ дээр дугаар өгсөн бүртгэлтэй 14 удаагийн гал түймрийг унтрааж ажилласан байна.  Мөн нийслэлээс галын дугаар авалгүй бэлтгэл ээлжинд үүрэг гүйцэтгэж буй алба хаагч нар унтраасан 10 удаагийн дуудлаганд ажиллаж нийт 24 удаагийн өнжмөл шар өвсөнд гарсан гал түймрийг бүрэн унтраасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2020 он 95≥ 2021 он 24 буюу 74,8%-аар буурсан үзүүлэлттэй байна.

-

-

100%

100%

 

49

2021.03.31

№А/239

Мал амьтны сэг зэм устгах, халдваргүйтгэл хийх, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах арга хэмжээ зохион байгуулах тухай

2.1.Харьяа дүүргийн нутаг дэвсгэрт хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах, малын бэлчээр, мал, амьтны хашаа хороо, байр, сангасны талбай, хүнсний зах, худалдааны товүүд, мал нядалгааны газар, амьд малын зах, түүхий эд хүлээн авах худалдан борлуулах газар, боловсруулах үйлдвэр, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлүүлэн, мал эмнэлгийн халдваргүйтгэлд хамруулж өтөг бууцыг овоолуулан сийрүүлэх ажлыг иж бүрнээр зохион байгуулах

Дүүргийн Засаг даргын 2021 оны  Мал, амьтны сэг зэм устгах, ариутгал халдваргүйтгэлийн ажил зохион байгуулах тухай А/286 дугаар захирамжаар 9.0 сая төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэн, 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа Мал амьтны сэг зэм устгах, ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг 04 дүгээр сарын 28-аас, 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд 21, 32 дугаар хороо, Сонгинохайрхан дүүрэг дэх Мал эмнэлгийн тасаг, “Улаанбаатар шинэчлэл” ХХК-тай хамтран зохион байгуулсан.                                                                                                                                                                                                                                                                                                         32-р хорооны нутаг дэвсгэр Бордоо, Баруунтуруу, Бичигт, Шанд, Эмээлт гэх газруудаас мал, амьтны 123 сэг зэм, 21-р хорооний нутаг дэвсгэр Шар хад, Соёондоон ам,  361 гарам, Гурвын даваа, Өлийн ам, Ар гүнт, Дүүрэнгийн ам, Мухрын ам, Нарийн, Өндөр хаан гэх газруудаас мал, амьтны 335 сэг зэмийг 8 удаагийн ачилтаар нийтдээ 458 сэг зэмийг  тээвэрлэн Тусгалт хогийн цэгт буулган дарж булшлан, устгалын цэгийн ариутгал, халдваргүйтгэл болон үүсмэл болон төвлөрсөн хогийн цэг, худаг, уст цэг, бэлчээрийн нийт 169247 м2 талбай, Түүхий эд, бүтээгдэхүүн хадгалах цэг, зоорь, тэжээлийн агуулахын 319545 м2, малын хашаа хороо, мал, амьтны тоног хэрэгсэлийн 141400м2 талбай, нийт 630192м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн.

-

-

100%

100%

 

 

2.2.Отор нүүдэл хийх чиглэл, хугацаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, харьяалах нутаг дэвсгэрт ирсэн мал, амьтныг хүлээж авах, шилжүүлэх үед эрүүл мэндийн үзлэгийг хийж баталгаажуулах, мал эмнэлгийн цахим системд бүртгэх ажлуудыг зохион байгуулах;

2021 онд дүүргийн нутаг дэвсгэрт гадны аймаг, сумаас дамжин өнгөрөх болон худалдаа, хүнсний зориулалтаар 312283 толгой мал, амьтан орж ирэн,  гадны аймаг, сумруу 4757 толгой мал амьтан гарсан. Дээрх мал, амьтанд гарал үүслийн гэрчилгээг үндэслэн эрүүл мэндийн үзлэг хийн мал эмнэлгийн цахим системд бүртгэж, баталгаажуулан хяналт тавьж ажилласан.

-

-

100%

100%

 

50

2021.03.24

№А/221

Мал эмнэлгийн арга хэмжээний тухай

2.1.Харьяа дүүргийн нутаг дэвсгэрт байгаа мал, амьтныг халдварт, шимэгчлэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, тарилга, вакцинжуулалт, угаалга, туулгалт, боловсруулалт, лабораторийн шинжилгээ, ариутгал халдваргүйтгэл хийх төлөвлөгөөт ажлыг орон нутагтаа зохион байгуулах, хамтарч ажиллах;

Дүүргийн Засаг даргын 2021 оны Мал, амьтны гоц халдварт, халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх А/307 дугаар захирамжаар вакцинжуулалтын 12 арга хэмжээг зохион байгуулан, 4,6 сая төгрөгийн шатахуун, багаж хэрэгслийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэн Мал эмнэлгийн тасагтай хамтран хяналт тавьж ажилласан. Гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 135383 толгой мал, амьтан хамрагдахаас 140588 толгой мал, амьтан хамрагдаж 103%, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 32237 толгой мал, амьтан хамрагдахаас 30979 толгой мал, амьтан хамрагдаж 96%, Угаалга, туулгалт, боловсруулалтад 64100 толгой мал, амьтан хамрагдахаас  64059 толгой мал хамрагдаж 99%-тай гүйцэтгэсэн.

-

-

100%

100%

 

 

2.3.Мал, амьтны халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж мал, амьтны шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах, хориглосон бүсээс мал, амьтныг гаргах, мал аж ахуйн хашаа, хороо, тоног хэрэгсэл болон түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг газруудад мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэх ажлыг зохион байгуулах,

2021 онд дүүргийн нутаг дэвсгэрт гадны аймаг, сумаас дамжин өнгөрөх болон худалдаа, хүнсний зориулалтаар 312283 толгой мал, амьтан орж ирэн,  гадны аймаг, сумруу 4757 толгой мал амьтан гарсан. Дээрх мал, амьтанд гарал үүслийн гэрчилгээг үндэслэн эрүүл мэндийн үзлэг хийн мал эмнэлгийн цахим системд бүртгэж, баталгаажуулан хяналт тавьж ажилласан.

2021 онд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах арга хэмжээг 32,33,34 дүгээр хороодын ажлын албатай хамтран 3 удаа зохион байгуулж, 85 өрхөд, давхардсан тоогоор 304 ш албан мэдэгдлийг өгч, 26 өрхийн 2529 толгой мал гарсан. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар дүүргийн 32, 33, 34 дүгээр хороодын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд 57 өрхийн 3577 толгой мал байна.

Дүүргийн Засаг даргын 2021 оны Мал, амьтны сэг зэм устгах, ариутгал халдваргүйтгэлийн ажил зохион байгуулах тухай А/286 дугаар захирамжаар 9.0 сая төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэн,  Сонгинохайрхан дүүрэг дэх Мал эмнэлгийн тасаг, “Улаанбаатар шинэчлэл” ХХК-тай хамтран зохион байгуулж 458 мал, амьтны сэг зэмийг дарж, булшлан устгалын цэгийн болон үүсмэл болон төвлөрсөн хогийн цэг, худаг, уст цэг, бэлчээрийн нийт 169247 м2 талбай, Түүхий эд, бүтээгдэхүүн хадгалах цэг, зоорь, тэжээлийн агуулахын 319545 м2, малын хашаа хороо, мал, амьтны тоног хэрэгсэлийн 141400м2 талбай, нийт 630192м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн.

-

-

100%

100%

 

51

2021.03.22

№А/182

“Болзолт уралдаан зарлах тухай”

 

1.Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цахим засаглалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг сайжруулах, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор "Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг" шалгаруулах болзолт уралдааны удирдамжийг нэгдүгээр, болзолт уралдааныг батлагдсан удирдамжийн дагуу дүгнэж, шалгаруулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар, шаардагдах төсвийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/525 дугаар захирамжаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж  09 дүгээр сарын 02-14-ний өдрүүдэд  “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааныг дүүргийн 43 хороонд зохион байгуулсан.

Ажлын хэсгийн нэгдсэн дүнгээр дүүрэгт “Шилдэг хороо”-гоор 31, 9, 18 дугаар хороо,  “Хэсгийн ахлагч нарын шилдэг баг”-аар  28, 5, 14 дүгээр хороо, нийслэлд Тэргүүн байранд 9, тусгай байранд 31 дүгээр хороо,  “Хэсгийн ахлагч нарын шилдэг баг”-ын Тусгай байранд 5, 14 дүгээр хороо тус тус шалгарсан.

-

-

100%

100%

 

51

92

НИЙТ

96,3

87,0

                 

 

 

 

 

 

 

ХЯНАСАН:

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                                              Д.ТӨМӨРБААТАР

 

 

БИЕЛЭЛТ ГАРГАСАН:

ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТ, УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ

ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН                                                                  Б.МӨНХТУЯА                         

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд