БАТЛАВ                                                                                    БАТЛАВ                                                                                       

СОНГИНОХАЙРХАН      ДҮҮРГИЙН                         СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ  

ХУРЛЫН       АЖЛЫН        АЛБАНЫ                          ДАРГЫН         ТАМГЫН             ГАЗРЫН

ДАРГА                М.ЗУНДУЙДАВАА                           ДАРГА                         С. МӨНХЧУЛУУН    

2013 он ...  сарын ... өдөр                                                  2013 он ... сарын ... өдөр

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ТАНХИМЫН БАЙР АШИГЛАХ ЖУРАМ

Үндсэн зорилго. Иргэдийн дунд нутгийн захиргааны байгууллагуудаас үйл ажиллагааныхаа хүрээнд зохион байгуулах нээлттэй хэлэлцүүлэг, нэгдсэн хурал, семинар, сургалт, уулзалтуудыг дэг журамтай зохион байгуулахад оршино.

 

Нэг. Ерөнхий зүйл

Дүүргийн “Иргэний танхим” Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 09 дүгээр тогтоолоор батлан байгуулагдан ажиллуулж байна.  Дүүргийн Засаг даргын Тамгын газрын /хойшид Тамгын газар гэх/ байранд 75 хүний суудалтай иж бүрэн тоног төхөөрөмж бүхий Танхимын ашиглалт нь дараах байдлаар зохицуулагдана.

 

Хоёр. Танхим ашиглалтын талаар:

2.1 Дүүргийн иргэдийн хурал, Хурлын Ажлын алба, Тамгын газрын хүрээнд зохион байгуулах нэгдсэн хурал, сургалт, семинар, уулзалтыг Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба хариуцна.

2.2 Хурлын танхимд ашиглагдах техник хэрэгсэлийг Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба хариуцна.

2.3 Танхимд зохион байгуулагдах үйл ажиллагааны урьдчилсан захиалгыг Тамгын газрын Аж ахуйн тасаг хүлээн авна.  Захиалгыг ажлын 3-аас дээш өдрийн өмнө өгч, Хурлын ажлын албаны дарга, Тамгын газрын даргад танилцуулж цагийн графикт оруулан, цагийн талаарх мэдээллийг Аж ахуйн тасаг, www.shd.mn сайтаас авна.

2.4 Тухайн үйл ажиллагаанд техник, тоног төхөөрөмж ашиглах бол эх бэлтгэл холбогдох материалаа Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэнд 2-оос доошгүй цагийн өмнө өгч бэлтгэл ажлыг хангуулна.

 

Гурав. Түрээсийн төлбөр тооцооны талаар:

3.1 Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын Ажлын алба, Тамгын газраас зохион байгуулах нэгдсэн хурал, сургалт, семинар, уулзалтууд үнэ төлбөргүй явагдана.

3.2 Иргэний сайн дурын нэгдэл, бүлгэмийн уулзалт, бичиг баримтын төсөлд иргэдийн санал авах зэрэг үйл ажиллагаа үнэ төлбөргүй явагдана.

3.3 Үйл ажиллагаанд оролцогчдын тоо, үргэлжлэх цаг хугацаанаас хамааран цагийн төлбөр нь Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад 40.000-50.000 төгрөг, бусад байгууллагууд 60.000-80.000 төгрөг байна.

3.4 Танхимын захиалгыг хүлээн авах ажлыг Тамгын газрын Аж ахуйн тасгийн дарга бүрэн хариуцах бөгөөд тухайн захиалга өгсөн байгууллага Тамгын газрын Тооцооны нягтлан бодогчоос нэхэмжлэх авч нэхэмжлэлийн дагуу тооцоогоо хийнэ.

 

Дөрөв. Цэвэрлэгээ, үйлчилгээний талаар:

4.1 Иргэний танхимын цэвэрлэгээ, үйлчилгээг Тамгын газрын Аж ахуйн тасаг хариуцна.

4.2 Зохион байгуулагдах арга хэмжээний үед цайны үйлчилгээг Тамгын газрын Аж ахуйн тасгийн менежер хариуцаж, Тамгын газрын Тооцооны нягтлан бодогчтой тооцоог урьдчилан хийсэн байна.

4.3 Иргэний танхимд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага нь тухайн цагтаа хурлын танхимын эд хогшил, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж захиалгат цаг дуусмагч Тамгын газрын Аж ажуйн тасгийн менежерт хүлээлгэн өгнө.

4.4 Иргэний танхимд ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд тухайн цаг үед нь Аж ахуйн тасгийн менежер хохирлыг бодитоор үнэлж үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын удирдлагад танилцуулж төлбөрийг барагдуулна.

 

Тав. Хориглох зүйл:

5.1 Танхимд үйл ажиллагаа зохион байгуулж байгаа байгууллагууд захиалгат цагийг хэтрүүлэн ашиглахыг хориглоно.

5.2 Танхимд урьдчилан захиалга өгөөгүй болон нэхэмжлэлээр төлбөр тооцоо хийхгүйгээр үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

5.3 Техник, тоног төхөөрөмжүүдийг хариуцсан ажилтны зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хориглоно.

5.4 Танхимд хог хаягдал хаях, ажиллаж байгаа тоног төхөөрөмжийн ойролцоо гар утас цэнэглэх, ажиллуулахыг хориглоно.

5.5 Танхимд зөвшөөрөлгүйгээр техник, хэрэгсэл, сандал ширээ, эд хогшил оруулахыг хориглоно.

5.6 Зохион байгуулалттай үйл ажиллагааны үеэр танхимд тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх, хэрэглэсэн хүнийг үйл ажиллагаанд оруулахыг хориглоно.

5.7 Галын болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор тэсэрч дэлбэрэх галын аюултай бодис, аюулгүй байдал хангаагүй гэрэл, техник хэрэгслийг ашиглахыг хориглоно.

5.8 Бүх шатны сонгуулийн сурталчилгаатай холбоотой үйл ажиллагаа, улс төрийн аль нэг намын хурал цуглаан, урлагийн тоглолт, ойн арга хэмжээ явуулахыг хориглоно.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд