Сонгинохайрхан дүүргийн засаг даргын
2013 оны ......-р сарын...... өдрийн ......-р
захирамжийн   хоёрдугаар     хавсралт

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ТАМГЫН

ГАЗРЫН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 

НИЙТЛЭГ ЗҮЙЛ

Нэг. Ерөнхий зүйл

            1.1. Энэхүү хөдөлмөрийн дотоод журам /цаашид “дотоод журам” гэх/-ын зорилго нь Сонгинохайрхан дүүргийн Тамгын газар, хороод /цаашид “Тамгын газар” гэх/-ын хөдөлмөрийн зохион байгуулалт, Тамгын газар болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

            1.2. Энэхүү дотоод журмаар эрх олгосны дагуу баталсан бусад журам нь энэ журмын салшгүй хэсэг байх бөгөөд түүний бүрдэл хэсэгт тооцогдоно.

 

Хоёр. Нийтлэг үндэслэл

           2.1 Дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байна.

           2.2 Тамгын газрын болон хороодын ажилтнуудын /цаашид Тамгын газар гэх/ албан хаагчид төрийн албаны үйл ажиллагааг зохицуулсан Монгол Улсын хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн баримт бичгүүд, энэхүү журмыг удирдлага болгон ажиллана.

           2.3 Тамгын газрын хэлтэс /алба, тасаг/-ууд өөрсдийн үйл ажиллагааны онцлогийг тусгасан дүрэм, төрийн албан хаагч бүр ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, үйлчилгээний ажилтан хөдөлмөрийн гэрээтэй ажиллана.

           2.4 Ажилтан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээг Тамгын газрын дарга бөгөөд төсвийн шууд захирагч батлан ажиллана.

        2.5 Тамгын газрын бүтэц, албан тушаал, ажил үүрэг өөрчлөгдөх, шинэ үүрэг нэмэгдсэн үед ажлын байрны тодорхойлолтонд тухай бүр өөрчлөлт оруулж мөрдөнө.

 

Гурав. Тамгын газрын эрх, үүрэг

                  3.1. Тамгын газар нь төрийн албан хаагчдыг ажлын байр, хөдөлмөрлөх нөхцлөөр хангаж, Монгол Улсын Засгийн газраас баталсан цалингийн сүлжээний дагуу цалинжуулж, хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр урамшуулал олгох, ээлжийн амралтыг тогтоосон журмын дагуу олгож, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд  анхаарч  ажиллана.

                  3.2. Төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээг Монгол Улсын Төсвийн тухай хууль, Төрийн албаны зөвлөлөөс баталсан журам, заавар, загварын дагуу боловсруулж, мэргэжил боловсрол, соёл, техникийн болон эрх зүйн мэдлэг, дадлагыг дээшлүүлэх сургалт, мэргэжил /мэргэшил/, ур чадвар, ажлын дадлагыг харгалзан тэнцэх ажилд нь томилох, дэвшүүлэн ажиллуулана.

                  3.3. Ажлын өдрийн тогтоосон журам, хөдөлмөрийн сахилгыг нарийн баримтлан ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж, ажилтнуудын идэвхийг өрнүүлж үр дүнг тооцож ажиллана.

                  3.4. Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах, гал, усны зэрэг гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж, хамт олныг дадлагажуулах, санал хүсэлтийг авч цаашид зохиох ажилдаа тусгаж хэрэгжүүлнэ.

                  3.5. Төрийн         албан хаагчдын ажлын шинэ санаачлага, оновчтой шинэлэг арга барилыг сурталчлан хамт олны дунд шуурхай нэвтрүүлж, техникийн болон оюуны сэтгэлгээг бүтээлчээр хөгжүүлж, мэдээллийн технологийн мэдлэгийн хүрээг өргөжүүлнэ.

                  3.6.Төрийн          албанд шинээр томилогдсон ажилтныг дадлага туршлагатай ажилтанд дагалдуулан сургах ажлыг зохион байгуулж, төрийн ажлын залгамж чанарыг хадгалж, тасралтгүй бэхжүүлэхэд байнга анхаарч ажиллана.

                  3.7. Түүхт ой, тэмдэглэлт үйл явдлуудыг тохиолдуулан хамт олон, төрийн албан хаагчдад баяр хүргэх, талархал илэрхийлэх, чөлөөт цагаар хамт олноороо үзвэр үзэх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, эх орны түүх соёлын дурсгалт газруудаар аялал зохиох, амралт сувилалд амруулах, шууд харилцаатай улс, хотуудад айлчлал хийж, туршлага судлуулах, ажил мэргэжлийн чиглэлээр сургалт семинар, курст хамруулна.

                 3.8. Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн, ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшин, үр дүнгийн гэрээг 90 - 100 хувь буюу маш сайн /А/ үнэлгээ авсан төрийн албан хаагч дүүргийн удирдлагатай зөвшилцөж ажлын бус цагаар эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, эрдмийн зэрэг цол хамгаалахад хууль эрх зүйн хүрээнд тусламж дэмжлэг үзүүлнэ.

 

Дөрөв. Дотоод журмын хамрах хүрээ, хүчин  төгөлдөр байдал

            4.1. Дотоод журам нь Тамгын газрын хэмжээнд бүх алба, албан тушаалтныг хамарч  үйлчилнэ.

            4.2. Хэлтэс, алба, тасгийн дарга нар Хөдөлмөрийн дотоод журмыг хэрэгжүүлэх ажлыг тухайн нэгждээ хариуцан зохион байгуулах бөгөөд Тамгын газрын хэмжээнд Хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтэд Захиргаа, хуулийн хэлтэс хяналт тавьж, шаардагдах арга хэмжээг Тамгын газрын дарга шийдвэрлэнэ.

            4.3. Энэхүү дотоод журмын холбогдох зүйл, заалт Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Тамгын газрын дүрэмтэй зөрчилдсөн бол түүнийг хэрэглэхгүй холбогдох хуулийн зүйл, заалтыг баримтална.

 

ХӨДӨЛМӨРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Тав. Ажилтныг албан тушаалд томилох

            5.1. Засаг захиргаа нутаг дэвгэр түүний нэгжийн тухай хуулийн 33.4, 33.5 зүйл, Төрийн албаны тухай хуулийн 17 зүйл, хөдөлмөрийн тухай хуулийн 24.1 заасний дагуу Тамгын газрын даргын тушаалаар албан хаагчдыг ажилд авна.

            5.2. Тамгын газар нь албан тушаалын сул орон тоог нөхөхдөө  Төрийн албаны тухай хуульд заасныг баримтлана.

            5.3. Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож үр дүнгийн гэрээ байгуулан ажиллана. Үр дүнгийн гэрээний үнэлгээ, туршилтын хугацаа хэрэглэх болзол журмыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагч болгох  эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

            5.4. Тамгын газрын ажилтнуудаас төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолыг  “Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу гүйцэтгэнэ.

            5.5. Тамгын газарт албан тушаалд ажиллахыг хүссэн
иргэн дараахь баримт бичиг бүрдүүлнэ:

а)Төрийн албан хаагчийн анкет /маягт 1/;

б)  Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар /нотариатаар батлуулсан/;

в)   Намтар /гурван үеийн/

г)  Бүтээлийн жагсаалт /загварын дагуу/

д) Урьд нь ажиллаж байсан байгууллагаас авсан ажил байдлын тодорхойлолт

е) Нийгмийн даатгалын дэвтэр;

ж) Эрүүл мэндийн даатгалын дэвтэр;

з)  Монгол Улсын иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар;

и) Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, удирдах албан тушаалд томилогдох ажилтны нөөцийн жагсаалтанд бүртгэгдсэн тухай баримт бичиг  /тодорхойлолт/;

й) Төрийн албан хаагчийн тангаргийн хуудас;
к) 2 хувь цээж зураг /3x4/;

л) Албан үүргийнхээ дагуу олж авсан мэдээллийг ажиллаж байхдаа болон ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа задруулахгүй байх баталгаа 

м) өмнө нь ажиллаж байсан байгууллагаас ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

н) улсын бүртгэлийн хуулийн этгээдийн лавлагаа

            5.6. Улс төрийн болон  төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллахыг хүссэн иргэн энэ журмын 5.5-ын “и, й”-д зааснаас бусад бичиг баримтыг бүрдүүлнэ.

            5.7. Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд албан
хаагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

            5.8 Төрийн албанд шинээр орж байгаа ажилтанд энэхүү журам, тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, холбогдох хууль тогтоомжийг танилцуулан, энэ талаар тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулж, хувийн хэрэгт нь хадгална. /Төрийн албанд ажилд авч байгаа иргэний хувийн хэргийн материал төрийн албаны стандарт зааврын дагуу бүрдсэн тохиолдолд хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажилд томилсон шийдвэрийг эрх бүхий албан тушаалтнаар гаргуулна./

            5.9. Тамгын газрын дарга ажилтнуудад Тамгын газрын даргын гарын үсэгтэй Тамгын газрын ажилтан мөн болох тухай үнэмлэх олгоно.

 

Зургаа. Ажилтантай үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх

  1. . Төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдсон ажилтан албан хаагчидтай   /Хуулийн зөвлөх / “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан хяналт тавин ажиллана.
  2. Төрийн албан хаагчидтай үр дүнгийн гэрээг хэлтсийн дарга байгуулж, дүгнэж ажиллана.

 

Долоо. Төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх

            7.1.Төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, түр
чөлөөлөх, халахдаа Төрийн албаны тухай хуулийн 23.2, 23.3, 23.4, 24, 25, 26.1.3
дугаар, улс төрийн болон төрийн үйлчилгээний албан хаагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 39, 40 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлийг тус тус баримтлан Ёс зүйн хорооны шийдвэр, Тамгын газрын даргын тушаалаар чөлөөлнө. Ажлаас чөлөөлсөн болон халсан шалтгаан, үндэслэл, тусламж, тэтгэмж олгох эсэх тухай асуудлыг тушаалд тодорхой тусгана.

            7.2. Төрийн албанаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа ажилтан заасан
хугацаанд ажлаа хүлээлгэн өгч, тойрох хуудсаар тооцоо хийж дууссан тухай
холбогдох хүмүүсийн гарын үсгийг авч бүрдүүлсний дараа түүнд нийгмийн
даатгалын дэвтрийг нь хүлээлгэн өгч, хувийн хэргийг нь шилжин очиж ажиллах газарт нь, эсхүл архивт шилжүүлнэ.

            7.3. Тамгын газрын дүрэм, журмыг зөрчсөн, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, мэргэжлийн түвшин тухайн албан тушаалыг эрхлэх шаардлага хангахгүй болсон тохиолдолд тухайн ажилтныг  томилсон эрх бүхий албан тушаалтан дүүргийн тамгын газрын орон тооны бус “Ёс зүйн  хороо”-ны дүгнэлтийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах буюу албан тушаал бууруулах эсвэл ажлаас чөлөөлөх, ажлаас нь халах арга хэмжээ авна.

 

Найм. Ажлын цагийн ашиглалт, цаг бүртгэлийн систем

            8.1. Долоо хоногийн ажлын нийт цагийн хэмжээ 40, ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байх ба ажил өглөө 8.00 цагт эхэлж, орой 17.00 цагт дуусна.

8.2. Ажилтан ажилд ирэх, ажил тарах тус бүрт /өдөрт 2 удаа/ аппаратанд хурууны хээгээ таниулж бүртгүүлнэ. Энэхүү цагийн бүртгэлд Тамгын газрын удирдлага, зөвлөхүүдээс бусад бүх ажилтан хамрагдана.

            8.3. Ажилтнууд ажил эхлэхээс 10-15 минутын өмнө ажлын байрандаа ирж, ажлын бэлтгэлээ хангасан байна. Өдрийн завсарлага 12.00-13.00 цагийн хооронд байна.

            8.4. Ажилтан ажилдаа ирэх буюу тарахдаа цаг бүртгэх төхөөрөмжид цагаа бүртгүүлэх бөгөөд ажилтнуудын ажлын цагийг Тамгын газрын Хүний
нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн бүртгэж, сар бүрийн 25-ны дотор цагийн бүртгэл гарган Захиргаа, хуулийн хэлтсийн даргаар хянуулан Тамгын газрын даргын зөвшөөрлөөр санхүүд өгнө. Ажлын цагийн бүртгэл нь тухайн ажилтанд цалин хөлс, хоол, унааны зардал олгох, ажил тасалсан болон хоцорсон цагийн мөнгийг суутган тооцох  баримт болно.

            8.5. Ажлын цагийн дундуур гадагш явахдаа харьяалагдах хэлтэс, алба, тасгийн даргад мэдэгдэж, ямар ажлаар хаашаа, хэдий хугацаагаар явахаа “Гадуур ажилласан тухай бүртгэлийн дэвтэрт”-т бичиж үлдээнэ. Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд гадуур ажилласан тухай бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн ажилтны цагийн тооцоог нийлж бүртгүүлнэ.

            8.6. Ажилтан нь ажлаас хоцрох, ажил таслах зэргээр хөдөлмөрийн сахилгыг зөрчихгүй ба Хүндэтгэх шалтгаангүйгээр бүртгүүлээгүй бол машин ирцийг байгаагүйгээр гаргаж ажил тасалсанд тооцно.

            8.7. Ажлын цагаар, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуу байсан тохиолдолд ажил тасалсанд тооцно.

            8.8. Албан   ажлын   зайлшгүй   шаардлага   гарснаас   бусад   тохиолдолд
ажилтныг нийтээр амрах баяр ёслолын болон долоо хоног бүрийн амралтын өдөр захиргааны санаачилгаар ажиллуулахыг хориглоно.

            8.9 Албан ажлын “зайлшгүй шаардлага” гэдэгт тухайн ажилтны хариуцан гүйцэтгэх ёстой ажил боловч цаг үеийн шаардлагаар баяр ёслолын болон амралтын өдөр тухайн ажилтнаар заавал өөрөөр нь гүйцэтгүүлэхээс өөр аргагүй ажлуудыг хамруулан ойлгоно.

            8.10. Ажилтныг нийтээр амрах өдөр захиргааны санаачилгаар ажиллуулсан тохиолдолд ажилтныг дараа өдөр нь нөхөн  амруулах буюу эсхүл ээлжийн амралттай нь хамтатган олгоно. Ажилтныг нөхөн амруулах боломжгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 52.1-д заасныг үндэслэн Тамгын газрын даргын тушаалаар  дундаж цалин хөлсийг нь 1.5 дахин нэмэгдүүлж олгоно.

8.11. Албан томилолтоор явах, ажлын шаардлагаар өөр газар түр хугацаагаар ажиллах, сургалтад хамрагдах тохиолдолд ажилтан нь хэлтэс, алба, тасгийн даргаар тодорхойлолт гаргуулж сарын эцсийн бүртгэлд тусгуулна.

8.12 Цалингийн суутгалын хэмжээг дараахь томъёогоор тооцоолно.

Тухайн ажилтны сарын үндсэн цалин

            Суутгах хэмжээ =-----------------------------------------------х   ХМ

                                                10560 минут

                                     /нэг сарын ажлын минут/                         /хоцорсон минут/

8.13. Ажлын цагаас хоцорсон болон тасалсан хугацааны нийлбэр  дүнг гаргаж гурван өдөр шалтгаангүйгээр ажил тасалсан бол ажлаас халах үндэслэл болно.

8.14 Ажлаас хоцорсон, тасалсан цагийн нийлбэр нь сарын дүнгээр 960 минутаас хэтэрсэн тохиолдолд цалингийн суутгалаас гадна хөдөлмөрийн гэрээний дагуу Ёс зүйн хорооны шийдвэрээр Тамгын газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл оногдуулна.

 

Ёс. Чөлөө олгох

            9.1 Ажилтны хүсэлтийг магадласны үндсэн дээр хүндэтгэх шалтгаантай бол цалингийн сангийн бололцоогоо харгалзан цалинтай чөлөө олгож болно. Дор дурдсан тохиолдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ:

     а)    ажилтан болон түүний эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг,эх, ах, эгч, дүү, шууд асрамжид байдаг хүн хүндээр өвчлөх, нас барах;

     б)    ажилтан гэрлэх, хүүхэд төрөх, хүүхэд үрчлэх;

     в)    ажилтан болон түүний төрсөн хүүхэд хурим хийх;

     г)     ажилтан төрийн одон, медалиар шагнагдах;

     д) ажилтан төрийн болон өөрийн зардлаар давтан сурах, мэргэжил дээшлүүлэх, магистр, докторантурт суралцах; Энэ тохиолдолд чөлөөний хугацаа сургалтын удирдамжийг харгалзан шийдвэрлэгдэнэ.

            9.2 Тамгын   газрын  ажилтанд  хүндэтгэн үзэх  шалтгааны  улмаас  үзүүлэх үйлчилгээг хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн хариуцна.

            9.3 Ажилтанд 1 өдрийн чөлөөг алба, тасгийн дарга, 3 хүртэлх ажлын өдрийн чөлөөг харьяалагдах хэлтсийн дарга чөлөөний хуудсаар, 3-аас дээш өдрийн цалинтай ба цалингүй чөлөөг Тамгын газрын  дарга тушаалаар олгоно. Цалинтай чөлөөний хугацаа ажлын 5 өдрөөс илүүгүй байх бөгөөд зайлшгүй шаардлагатай тохиолдолд 1 сар хүртэлх хугацаатай цалинтай чөлөө олгож болно.

            9.4 Ажилтан өөрөө болон бага насны хүүхдээ эмнэлэгт үзүүлсэн,
эмчилгээ хийлгэсэн, хүүхдийн эцэг, эхийн хуралд суусан, хуулийн байгууллагад гэрчээр дуудагдсан зэрэг тохиолдлыг захиргааны чөлөөнд тооцож, цалин хасахгүй. Ажилтан энэ тухайгаа алба, тасга, хэлтсийн даргадаа урьдчилан заавал мэдэгдэж чөлөө авна.

            9.5 Гурав хүртэл насны хүүхэдтэй эцэг, эх болон ганц бие эцэг,эх, хүүхэд
үрчлэн авсан ажилтны хүсэлтээр хүүхэд асрах чөлөө олгоход Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу чөлөө олгож болно.

            9.6 Төрийн  албаны тухай хуулийн  23.2, 23.3-т заасан  үндэслэлээр
чөлөөлөгдсөн, түр чөлөөлөгдсөн ажилтны албан тушаалыг хадгалахгүй, харин
төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно.

            9.7 Тамгын газрын гадаад арга хэмжээний болон бусад байгууллагын
шугамаар төрийн албан хаагчийн давтан болон мэргэжил, мэдлэг чадвараа дээшлүүлэх сургалт, семинар, уулзалт бусад арга хэмжээнд ажилтан 3 хүртэл сарын хугацаагаар хамрагдсан тохиолдолд албан хаагчийг ажилласнаар тооцож, үндсэн цалинг олгоно.

Арав. Ээлжийн амралт

  1. Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож, биеэр эдлүүлнэ.
  2. Ээлжийн амралтын хуваарийг оны эхний улиралд багтаан ажилтнуудаас саналыг нь авсны үндсэн дээр гаргаж Тамгын газрын даргын тушаалаар батална. Ээлжийн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79.2, 79.5-д заасныг үндэслэн хүн нэг бүрээр гаргана.
  3. Ажилтан нь ээлжийн амралтаа батлагдсан хуваарийн дагуу эдэлнэ.
    Ажлын шаардлага буюу бусад шалтгаанаар амралтын хуваарь зайлшгүй өөрчлөгдөх тохиолдолд харьяалагдах хэлтэс, алба, тасгийн болон Тамгын газрын даргатай тохиролцож хуваарьт хугацаанаас өмнө, хойно амарч болно. Албан ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй албан хаагчид түүний зөвшөөрснөөр Төрийн албаны тухай хуулийн  31.4-т заасныг үндэслэн  1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил олгож болно.
  4. Ажилтан ээлжийн амралтаа авахдаа хүний нөөцийн
    асуудал  хариуцсан мэргэжилтэнээс   “Амралтын  хуудас”   авч,   санхүүд  өгөн  амрах
    хугацааны мөнгөө бодуулж авна. Амарч дуусаад ажилд орсон өдрөө “Амралтын
    хуудас”-ны үлдсэн хэсэгт амралтын тооцоотой эсэхийг тэмдэглүүлнэ.
  5. Ажилтан удирдлагаас олгосон чөлөө, ээлжийн амралтын хугацааг
    хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр хэтрүүлсэн бол
    ажил тасалсанд тооцож, сахилгын шийтгэл оногдуулж болно.
  6. 3 сар хүртэл хугацааны сургалтад хамрагдах, чөлөө авах болсон тохиолдолд холбогдох хэлтсийн дарга түр орлон гүйцэтгэх ажилтантай тохиролцож, албан үүргээ орлуулах ажилтны саналыг харгалзан албан үүргийг түр орлон гүйцэтгэх тухай төсвийн шууд захирагчийн шийдвэр гаргуулж, албан тушаалын ажлыг түр хүлээлгэн өгөх асуудлыг хэлтсийн дарга зохион байгуулна.
  7. Ажилтан ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд ажлын зайлшгүй шаардлага гарвал хугацаанаас өмнө ажилдаа орно. Үлдсэн хугацааны амралтыг биеэр нөхөж эдэлнэ.

Арван нэг. Албан томилолт

   11.1 Гадаад болон дотоодод томилолтоор ажиллах ажилтны томилолтын удирдамж, хугацааг Тамгын газрын дарга батална. Тамгын газрын даргын томилолтын удирдамж, хугацааг Засаг дарга батална .

  11.2. Удирдамжаа батлуулсан ажилтнуудад томилолтын үнэмлэх олгох асуудлыг Захиргаа, хуулийн хэлтсийн дарга хариуцан гүйцэтгэнэ. 

  11.3. Гадаад улсад томилолтоор ажиллуулах ажилтны талаар холбогдох хэлтсийн дарга Тамгын газрын даргад холбогдох албан хаагчдийг урьдчилан танилцуулж зөвшөөрөл авсны дараа Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Тамгын газрын даргын тушаалын төсөл боловсруулна.

            11.4.  Гадаад томилолтоор ажиллах ажилтан томилолтын /унаа, байр, хоол/  болон бусад зардлын төсвийг Сангийн яамнаас баталсан хэмжээг баримтлан Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн боловсруулж хянуулж, Тамгын газрын даргаар батлуулна.

            11.5. Ажилтан томилолтоор ажиллаж ирснээсээ хойш ажлын долоо өдөрт багтаан гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг илтгэсэн илтгэх хуудсаа Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн өгч томилолтын тооцоог санхүүтэй хийнэ. Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн гадаад томилолтын тайланг нэгтгэж Тамгын газрын даргад танилцуулж, илтгэх хуудас, тайланг  жилийн эцэст архивт шилжүүлнэ.

            11.6. Удирдамжид заасан үүргээ биелүүлээгүй ажилтнаар томилолтын
хугацааны байр, унаа, зам хоногийн зардлыг бүрэн буюу тодорхой хувийг нь
төлүүлэх шийдвэрийг Тамгын газрын дарга гаргана.

            11.7. Томилолтын хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол
хэтрүүлсэн хугацааны  байр, зам хоногийн зардлыг олгохгүй.

Арван хоёр. Гэрээ, төлөвлөгөө, тайлан, түүнд тавих хяналтын тогтолцоо

  1. Тамгын газар хэлтэс, алба, тасгийн ажилтнуудынхаа ажлыг ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүрэг, Засаг даргатай байгуулсан батламж, гэрээ, Тамгын газрын дарга бөгөөд төсвийн шууд захирагч, нэгжийн менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээ, ажлын үр дүнг дээшлүүлэх талаар хийсэн ажлыг нь үндэслэн хагас, бүтэн жилээр дүгнэж, хэлтэс, тасгийн дарга нар хэлтсийн зөвлөлгөөнөөр хэлэлцэж, хүн нэг бүрт үнэлэлт дүгнэлт өгнө.
  2. Тамгын газрын дарга бөгөөд төсвийн шууд захирагч тухайн нэгжээс ирүүлсэн хагас, бүтэн жилийн ажлын үр дүнгийн санал дүгнэлтийг үндэслэн гэрээгээр хүлээсэн үүргээ 90-с дээш хувийн үнэлгээ авсан ажилтнуудад урамшуулал олгоно.
  3. Нийслэлийн засаг даргын А/1146 захирамжын дагуу Ажил дүгнэх журмын дагуу хэлтэс, алба, тасгийн үйл ажиллагааны үр дүнд хагас, бүтэн жилээр хяналт шинжилгээ хийж үнэлгээ өгнө.
  4. Төсвийн шууд захирагч нь бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг хагас, бүтэн жилээр гаргах ажлыг зохион байгуулж, тайланг Төсвийн ерөнхийлөн захирагчид танилцуулан  Нийслэлийн засаг даргын Тамгын газарт  хүргүүлнэ.
  5. Тамгын газар нь хэтийн төлөвлөгөө, түүнд үндэслэсэн тухайн жилийн төлөвлөгөөтэй ажиллана
  6. Хэлтэс, алба, тасгийн ажлын тайланг ахлах мэргэжилтэн гаргах ба улирал, хагас жил, бүтэн жилээр, Тамгын газрын ажлын тайланг Захиргаа, хуулийн Төрийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн хагас, бүтэн жилээр гаргаж байна.
  7. Хэлтэс, алба, тасгийн  мэргэжилтэнүүд төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлт, тайланг заасан хугацаанд өгөөгүй тохиолдолд сануулах арга хэмжээ авна. 2 буюу түүнээс дээш удаа төлөвлөгөө тайлан, мэдээг  хугацаанаас нь хоцруулсан тохиолдолд төрийн албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулна.

Арван гурав. Тамгын газрын албан хэрэг хөтлөх, баримт бичгийг хувилах, олшруулах

13.1. Архивын  мэргэжилтэн, бичиг хэргийн мэргэжилтэн нар нь өөр өөрийн хариуцсан баримт бичиг тус бүрт баримт бичгийг хувилж олшруулсан тухай бүртгэлийг хөтөлнө. 

13.2. Хувилж олшруулах баримт бичгийн шаардлага, олшруулах тоо, хэмжээг Тамгын газрын дарга  зохицуулна.

13.3. Тамгын  газрын бичиг хэргийн мэргэжилтэн нь улирал бүр олшруулсан болон бичээчийн нарын бичсэн баримт бичиг, зарцуулсан материалын тооцоог гаргаж, албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, Тамгын газрын даргад танилцуулж байна.

13.4 Тамгын газрын Архивын мэргэжилтэн, архивч нь улирал бүр олшруулсан зарлиг, захирамж, тушаал, албан баримт бичгийн тооцоог нэгтгэн гаргаж, Тамгын газрын даргад танилцуулна.

Арван дөрөв. Тамгын газар, ажилтны үүрэг

14.1. Тамгын газар дор дурдсан үүрэг хүлээнэ:

            14.1.1. Ажилтныг ажлын байр, ширээ, сандал, техник хэрэгсэл зэрэг
ажиллахад шаардлагатай зүйлээр хангах,

           14.1.2. Цалин, хөдөлмөрийн хөлсийг хугацаанд нь  олгож байх;

            14.1.3. Ажлын цагийн тогтоосон журмыг баримтлах, ажилтны эрүүл мэнд, нийгмийн асуудал, амьжиргааны баталгааг хангахад анхаарал тавьж байх;

            14.1.4. Монгол Улсын “Төрийн албаны тухай” хууль болон ажлын байрны шаардлага хангасан ажилтныг ажилд томилон ажиллуулах бөгөөд ажилтнуудыг ажлын байран дээр нь давтан сургах замаар мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх талаар арга хэмжээ авах;

            14.1.5.  Ажлын сахилга, дэг журам, зохион байгуулалтыг бэхжүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглахад чиглэсэн арга хэмжээ авч байх;

           14.1.6. Ажлын шаардлагаар унаагаар үйлчлэх, албан хаагч бүрт өдрийн хоол, унааны үнийн зохих туслалцаа үзүүлэх;

                           14.2. Ажилтан дор дурдсан үүрэг хүлээнэ:

           14.2.1.Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Тамгын
газрын дүрэм, энэхүү журам, бусад хууль тогтоомжийг чанд сахих, албан тушаалын үүрэг, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлыг бүрэн биелүүлж, идэвх зүтгэл, санаачилгатай ажиллах;

           14.2.2. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь тайлбаргүйгээр чанартай биелүүлж байх,

           14.2.3. Баримт бичгийг боловсруулах чадвараа байнга дээшлүүлж, өөрийгөө чадваржуулах,

           14.2.4. Баримт бичгийг заавар-ын дагуу тогтоосон хугацаанд нь шаардлагын дагуу бэлтгэн архивт өгөх, өөр дээрээ хадгалах талаар тогтоосон журмыг баримтлах,

           14.2.5. Байгууллага, иргэдээс ирсэн хүсэлт, саналыг хуулиар тогтоосон хугацаанд барагдуулж, хариу өгсөн байх,

          14.2.6 Төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг чанд сахих;

           14.2.7. Хариуцсан эд хөрөнгийг ариг гамтай хэрэглэж, ашиглалт хамгаалалтыг шаардлагын хэмжээнд байлгаж, өөрийн буруугаас болж гэмтэл учруулсан тохиолдолд хохирлыг хууль тогтоомжийн дагуу нөхөн төлөх.

           14.2.8. Албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шударга бус явдалтай үл эвлэрч, өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулийн хүрээнд
ажиллах;

          14.2.9 Ажлын  байранд согтууруулах ундаа хэрэглэхгүй  байх.  

          14.2.10. Ажлын шаардлагагүй үед бусдын ажлын байраар сэлгүүцэх, ажил төрлийн бус яриа дэлгэх, ёс зүйн элдэв зөрчил гаргахгүй ажиллах;

          14.2.11. Ажилтан    өөрийн   эрхэлсэн   албан ажлын    зэрэгцээгээр   өөр орон тооны ажил, албан тушаалд давхар ажиллахгүй байх;

         14.2.12 Ажилтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны дотор гарган Тамгын газрын эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгөх. Албан хаагчид  энэ үүргээ биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагыг өөрөө хүлээнэ.

          14.2.13. Өөрийн хариуцсан  ажилтай холбогдсон шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийн мэдээг тухай бүр гаргаж өгч байх.

           14.2.14 Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

          14.2.15 Албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллагад, хуулийн хариуцлага хүлээхээр бол Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

 Арван тав. Цалин хөлс, урамшил

15.1. Ажилтанд олгох цалин, хөлсний хэмжээг тухайн ажилтны албан
тушаалын ангилал, зэрэглэл, төрийн албан хаагчийн цалин хөлстэй холбогдсон хууль тогтоомжийн дагуу Тамгын газрын даргын тушаалаар тогтооно.

15.2 Засаг даргын орлогч болон хэлтэс албад Тамгын газрын хэрэгцээнд нар дуудлагын автомашинаар хангагдана. Дуудлагын автомашин хоногт явах лимитийг 50 хүртэл километр байна.

            15.3. Ажилтнаас албан тушаалын бүрэн эрх, үр дүнгийн гэрээгээ үр дүнтэй
биелүүлсэн, түүний нийлүүлсэн бүтээгдэхүүний хэмжээ, чанар, ажлын үр дүнг
сайжруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Тамгын газрын даргын
тушаалаар шагнаж урамшуулна:

     а)    Тодорхой ажлын үр дүнгээр мөнгөн шагнал олгох;

     б)    Эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах;

     в)    Зэрэг дэв, албан тушаал ахиулах;

     г)     Салбарын болон төрийн дээд байгууллагаас шагнуулахаар тодорхойлох.

Нэг удаагийн мөнгөн шагналын хэмжээ, үнэ бүхий зүйлийн үнийн дүн нь тухайн

ажилтны албан тушаалын сарын цалингийн хэмжээнээс хэтрэхгүй байна.

15.4. Нэгжийн дарга ажилтнуудынхаа үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг жил бүр үнэлж дүгнэн урамшил олгох асуудлыг боловсруулан. Тамгын    газрын    даргад   танилцуулж    шийдвэрлүүлнэ.   

            15.5. 50, 60 насны ойгоор нь ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтанд, өндөр насны тэтгэвэрт гарч ажлаасаа чөлөөлөгдөж байгаа хүнд тус тус хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний үнэ бүхий зүйлийг дурсгаж болно.

            15.6. Зэрэг тогтоох шалгалтад орж мэргэшлийн зэрэг авсан бичээч албан зэрэг дэв, ур чадварын нэмэгдэл олгоно.

            15.7. Эрхэлсэн ажлаа мэргэшлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг, дэвшилттэй арга барилаар үр бүтээлтэй ажиллан амжилт гаргасан төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгоно. Ур чадварын нэмэгдэл олгох тухай хамт олны саналыг авсны үндсэн дээр Хэлтсийн даргадаа танилцуулж хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Тамгын газрын даргад уламжилна. Ур чадварын нэмэгдэл нь тухайн албан хаагчийн албан тушаалын цалингийн 20 хувиас доошгүй байна.

            15.8. Ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажилласан төрийн үйлчилгээний албан хаагчид олгох хөлсийг хууль тогтоомжийн дагуу Тамгын газрын даргын тушаалаар  шийдвэрлэнэ.

Арван зургаа. Төрийн албан хаагчид олгох нөхөх  төлбөр, тусламж, тэтгэмж

            Ажилтан албан хаагчдад эрүүл мэнд болон нийгмийн даатгалын тэтгэмжээс гадна дараах тохиолдолд тусламж олгоно. Үүнд:

          16.1 Эцэг эх /үрчилсэн байж болно/ болон эхнэр буюу нөхөр, хүүхэд нас барсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх  мөнгөн тусламж олгоно.

            16.2 Хадам эцэг, эх ,өвөг, эмэг эх, төрсөн ах, эгч, дүү болон өөрийн нь шууд асрамжинд байдаг хүмүүс нас барсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх  мөнгөн тусламж олгоно.

            16.3 Эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлсэн төрийн албан хаагчид Эрүүл мэндийн даатгалын хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан /хэтэрсэн/ хэсэг болон улсын эмнэлгийн комиссын шийдвэрээр гадаадын улс оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлыг нь буюу зардлын тодорхой хувийг хариуцаж төлөх ба Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн мөнгөн тусламжийг олгож байна.

            16.4 Эцэг эх болон хадам эцэг, эх, эхнэр буюу нөхөр, төрсөн хүүхэд, өөрийн нь шууд асрамжинд байдаг хүмүүсийг 2 сараас дээш хугацаагаар буюу өөрөө 1.5 сараас багагүй хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон, гэр бүлийн гишүүнээ тэтгэхэд зориулан 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй мөнгөн тусламж олгоно.

            16.5 Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 30.3 үндэслэн төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албан хаагч ажил үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд түүний ар гэрт Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

            16.6 Хөдөлмөрийн чадвараа 50-с дээш хувиар алдсан байхдаа нас барсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүсэнтэй  тэнцэх хэмжээний буцалтгүй мөнгөн тусламж олгоно.

            16.7 Албан хаагчийн өрхийн орлого буурч, нэг гишүүнд ноогдох хэмжээ нь амжиргааны баталгаажих доод түвшинд хүрэхгүй болсон тохиолдолд гэр бүлийг нь дэмжихэд зориулан тухайн албан хаагчийн 1 сарын албан тушаалын цалинтай тэнцэх нэг удаагийн тусламж олгоно.

            16.8 Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27.1.5 дугаар заалтыг үндэслэн төрийн  албан хаагчдыг орон байртай болгоход дэмжлэг үзүүлэх ажлыг шат дараалалтай хэрэгжүүлж тусламж олгоно. 

Үүнд:

Тамгын газар, хороодын албан хаагчдад орон байр худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нь зориулж ажилласан жилээс хамаарч 5-10 сая төгрөгөөс доошгүй нэг удаагийн буцалтгүй тусламж олгож болно. /Энэ заалтад Сонгино хайрхан дүүргийн төрийн захиргаанд 5-аас дээш жил ажилласан албан хаагчид хамрагдах нөхцөл бүрдэх ба ажилласан жилээр нь болон ажлын үр дүнг харгалзан Засаг даргын Зөвлөлийн хурлаар оруулж буцалтгүй тусламж олгож болно.

            16.9. Албан хаагч, ажилтнуудаас шинээр гэр бүр болоход доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх  мөнгөн тусламж олгоно.

            16.10. Ажилтнуудаас, докторын зэрэг хамгаалах, цэргийн цол ахих, насны ой тэмдэглэх, албан тушаал дэвших буюу өөр байгууллагад албан тушаал дэвшин ажиллах, гадаадын улс оронд сургуульд сурах буюу сургалтанд хамрагдах, группэд орох буюу хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг онцгой үйл явдал тохиолдох үед 150000-500000 төгрөгийн мөнгөн хэлбэрээс эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний үнэ бүхий зүйлээр урамшуулална.

            16.11 Төрийн захиргааны болон  төрийн үйлчилгээний  ажилтан өндөр насны тэтгэвэрт гарсан тохиолдолд 250,000 төгрөг доошгүй үнэ бүхий зүйлийг дурсгал болгон 12-36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний албан тушаалын цалинг олгоно.

            16.12 Төрийн албан хаагч шинээр хүүхэдтэй болбол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх  мөнгөн тусламж олгож, ажлын 5  хоногийн цалинтай чөлөө олгоно.

Арван долоо. Хэлтэс/алба, тасаг/, ажилтнуудын ажлыг дүгнэх

        17.1 Тамгын газар хэлтэс, алба ,тасаг ажилтнуудынхаа ажлыг ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүрэг, Засаг даргатай байгуулсан батламж, гэрээ, Тамгын газрын дарга бөгөөд төсвийн шууд захирагч, нэгжийн менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээ, арга барилаа дээшлүүлэх талаар хийсэн ажлыг нь үндэслэн хагас, бүтэн жилээр дүгнэж, хэлтэс, алба, тасгийн дарга нар хэлтсийн зөвлөлгөөнөөр хэлэлцэж, хүн нэг бүрт үнэлэлт дүгнэлт өгнө.

              17.2 Тамгын газрын дарга бөгөөд төсвийн шууд захирагч тухайн хэлтэс, албанаас ирүүлсэн хагас, бүтэн жилийн ажлын үр дүнгийн санал дүгнэлтийг үндэслэн гэрээгээр хүлээсэн үүргээ 80-с дээш хувийн үнэлгээ авсан ажилтнуудад төсвийн урамшуулал олгоно.

              17.3 Ажил дүгнэх журмын дагуу хэлтэс, алба, тасгийн үйл ажиллагааны үр дүнд хагас, бүтэн жилээр хяналт шинжилгээ хийж үнэлгээ өгнө.

Арван найм. Шагнал, урамшил

18.1 Эрхэлсэн ажил албандаа үнэнч шударга хөдөлмөрлөж, ажилдаа өндөр амжилт гаргасан ажилтныг дор дурдсан шагналаар шагнаж урамшуулна. 

Үүнд:

а/ Дүүргийн “Хүндэт тэмдэг” 50.000 төгрөг

б/Дүүргийн “Хүндэт дэвтэр”-т алдаршуулж, 75000 төгрөг

в/ Засаг даргын "Өргөмжлөл” 50.000 төгрөг

 Дүүргийн хүндэт самбарт зургийг нь тавьж алдаршуулах

          г/ Засаг даргын Тамгын газрын даргын өргөмжлөл 50000 төгрөг

е/ Дүүргийн оны “Хөдөлмөрийн аварга” -аар өргөмжлөх 50,000 төгрөг

18.2 Хамт олноо манлайлан ажлын амжилт гаргаж байгаа албан хаагчдыг Монгол Улсын төрийн дээд шагнал одон медаль, Яам, агентлаг болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шагналд тодорхойлно.

  1. Монгол Улсын Төрийн дээд шагналаар шагнагдсан албан хаагчдад 150000 төгрөг, Засгийн газрын шагнал, салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан хүмүүст Засгийн газраас тогтоосны дагуу дагалдах мөнгөн шагналыг олгоно.
  2. Болзол журам, зааварт заасан нөхцлийг хангасан ажилтнуудын албан тушаалын зэрэг, дэв олгуулах асуудлыг Нийслэлийн Засаг даргад холбогдох материалыг бүрдүүлж шийдвэрлүүлнэ.
  3. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны санхүүгийн үр дүн болон урсгал зардлын зөвшөөрөгдсөн хэмнэлтийг дараах байдлаар зарцуулна.

Арван ёс: Жижүүр,  хариуцлагатай жижүүрийн үүрэг

  1. Тамгын газрын угтах үйлчилгээний ажилтан, жижүүр болон тамгын газрын хариуцлагатай жижүүр нь ажилтан, албан хаагч нэг бүрийг ажилд ирсэн завсарласан, ажлын цагаа дуусгавар болгосон, ажлын цагаар гадагшаа явж ажил үүрэг гүйцэтгэсэн болон томилолтоор ажилласан, өвчтэй чөлөөтэй байсан цагийг цагийн бүртгэлд үнэн зөв бүртгэж өдөр бүр 8 цаг 30 минутанд Засаг даргын Тамгын газрын даргад танилцуулна.
  2. Тамгын газрын хэлтэс, тасаг, албаны ажилтнуудтай уулзахаар ирсэн иргэдээс хэнтэй ямар хэргээр уулзах гэж байгааг тодруулж, уг ажилтан байгаа эсэх талаар мэдээлэл өгч бичиг баримтыг нь шалгаж, хувцасыг нь өлгүүрт өлгүүлэн орохыг зөвшөөрнө.
  3. Жижүүр үүргээ гүйцэтгэж байхдаа Тамгын газрын байранд орж гарч байгаа хүмүүсийг сайтар ажиглан, өндөр сонор сэрэмжтэй ажиллана.
  4. Ажлын цагаар өрөөнөөсөө орж гарах, завсарлах, тарах үед өрөөгөө цоожилж  байхыг  ажилтнуудаас шаардаж, лац тэмдгийг шалгана.
  5. Жижүүрийн үүргээ гүйцэтгэж байх хугацаанд Тамгын газрын байрнаас алдагдсан албаны болон ажилтнуудын эд хөрөнгийг тухайн жижүүр хариуцаж хохиролгүй болгоно.
  6. Жижүүр нь дараагийн жижүүрт ажлаа хүлээлцэхдээ орчны модыг усалж, машины зогсоолын цас, хогийг бүрэн цэвэрлэж хүлээлцэнэ. /Жижүүрийн рапортыг Аж ахуйн тасгийн дарга уншиж, дараагийн жижүүрт цохолт хийж хүлээлцүүлнэ/
  7. Цайны цаг, амралтын өдөр, ажил тарсны дараа гадны иргэдийг Тамгын газрын өрөөнүүд, коридорт байлгахгүйгээр хяналт тавина.
  8. Тамгын газарт согтууруулах ундаа хэрэглэсэн, үнэртүүлсэн иргэнийг оруулахыг ямар ч тохиолдолд хориглоно.

           Хорь. Хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

           20.1. Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын дараалсан хоёр ба
түүнээс дээш өдөр ажил тасалсан, Төрийн албан хаагчын ёс зүй, Тамгын газрын хөдөлмөрийн дотоод болон бусад журам зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 15, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.1.1 дугаар зүйлд заасныг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн  ажилтанд
сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас халах, чөлөөлөх үндэслэл болно.

            20.2. Ажилтанд Төрийн албаны тухай хуулийн 26, Хөдөлмөрийн тухай
хуулийн 131 дүгээр зүйлийг үндэслэн түүнийг томилсон эрх бүхий албан
тушаалтан Ёс зүйн хорооны шийдвэрээр сахилгын шийтгэл оногдуулна.

            20.3. Сахилгын шийтгэлтэйд тооцогдох хугацаа 6 сар байна. Энэ хугацаанд  ажилтанд хөдөлмөрийн дотоод журамд заасан шагнал урамшил олгохгүй.

            20.4. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй.

20.5. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл хүлээлгэн

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд