Та бүхнийхээ энэ өдрийг амар амгаланг айлтган мэндчилж байна

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа нь хүнээ хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогоо бататган бэхжүүлэхэд тууштай чиглэгдсээр ирсэн. 2021 оноо бид “ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ НОГООН ДҮҮРЭГ”  хэмээн тодорхойлж зорилтоо тодорхойлоод байна. Иргэдээ ажлын байраар хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэн нийгмийн хамгааллыг үе шаттайгаар сайжруулна.

 

Эдийн засгийн бодлогын хүрээнд орон нутгийн санхүүгийн хараат байдлыг багасган бие даан хөгжих нөхцлийг дээшлүүлж, татварын орлогыг цахимжуулах замаар дүүргийн төсвийн орлогыг бүрдүүлнэ.

 

Ногоон хөгжлийн бодлогоороо хог хаягдлыг багасгаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэргээр үйл ажиллагааны хөтөлбөртөө хүн рүүгээ чиглэсэн “ЗӨВ СОНГИНОХАЙРХАНЧУУД” байхын төлөөх ажлуудыг тусгасан.

 

Энэ 2020 оны сонгуулиар Сонгинохайрханчууд бид УИХ-ын 5 гишүүн сонгосон. Дүүргийнхээ өмнө тулгамдсан асуудлууд, хүндрэлүүдийг шийдвэрлэхийн төлөө  гишүүд, төлөөлөгчидтэйгээ нягт хамтран ажиллаж  үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

 

 Хөгжлийн төлөө хамтдаа урагшилцгаая.

 

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА  Н.АЛТАНШАГАЙ