СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ЭРХЭМ ЗОРИЛГО

  • Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх, төрийн албан хаагчийн ёс зүйг чандлан сахиж ажиллах.
  • Ахмадаа хүндэтгэсэн, залуучуудаа дэмжсэн, хүүхдүүдээ тэтгэсэн, айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх


ЗОРИЛТ

2016–2020 онд хэрэгжүүлэх нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хорооны Засаг даргын сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг ханган биелүүлж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай болон бусад хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг ханган, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэж, Засгийн газраас дэвшүүлэн зорилтыг хэрэгжүүлэх талаар үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тодорхой бодит ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэхэд оршино.

 

ТАНИЛЦУУЛГА

Тус хороо нь 1975 онд Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төв буюу нийгмийн үйлчилгээ үзүүлэх төрийн болон эрүүл мэнд, боловсрол, хууль хяналт, худалдаа үйлчилгээ үзүүлэх гол цогц төвийг бүрдүүлэх хэлбэрээр төлөвлөн Нийслэлийн Октябрийн районы Орон сууц гудамжны 29 дүгээр хороо нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1992 оны Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн зарчмын дагуу Нутгийн өөрөө удирдах байгууллагын шинэ бүтэц зохион байгуулалтанд орж Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо болж өөрчлөгдсөн. 

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо нь Баянхошуу Зүүн салааны 158.3га талбай нутаг дэвсгэрт байрладаг. Хорооны нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөөлж Иргэдийн Нийтийн Хурлын даргаар Жуваа, Цэцэгмаа, П.Эрдэнэцэцэг, П.Амаржаргал, Д.Баярбат, төрийн удирдлагыг төлөөлж Засаг даргаар Ш.Доржсүрэн, Д,Довчинсүрэн, Б.Баттулга, Б.Батмөнх, Ц.Цэнд-Аюуш, С.Өлзийсайхан, О.Оюунцэцэг нар сонгогдож томилогдон ажилласан байна.

Тус хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргаар Д.Энэбиш нь 2012 оноос, Засаг даргаар Л.Бямбадорж 2008 оноос хойш тус тус сонгогдон ажиллаж байна.

9 дүгээр хороо нь 2213 өрхийн 8772 иргэнтэйгээс 0-18 насны иргэн 2937, 19-54 насны хөдөлмөрийн насны иргэн 5835, тэтгэврын насны 750 ахмад сууршин амьдардаг. Хүнсний ногоо, мод, жимс тариалдаг 50 гаруй өрх байдаг. Хорооны нийт өрхийн 930 нь монгол гэрт, 1280 гаруй нь байшин сууцтай, оюутан сурагч 650 гаруй, 120 гаруй иргэн гадаад оронд ажиллаж амьдарч байна.

Тус хорооны нутаг дэвсгэрт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, эрүүл мэндийн 3 дугаар амбултори, Ерөнхий боловсролын 76 дугаар сургууль, 78, 163 дугаар цэцэрлэг зэрэг төрийн байгууллага болон худалдаа үйлчилгээ эрхэлдэг 70 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.

 

Л.Бямбадорж

 

Засаг дарга

 

Утас : 93130099
306074

 

ХОРООНЫ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД, ХОЛБОО БАРИХ

С.Болдоо

Зохион байгуулагч

Утас: 88098827

 

А.Бямба

Нийгмийн ажилтан

Утас: 93130085

Г.Буянхишиг

Иргэний бүртгэлийн мэргэжилтэн

Утас: 96035556

 

Хэсгийн ахлагч нар


¹

Хэсгийн дугаар

Гудамжны дугаар

Хэсгийн ахлагч нарын нэр

Холбоо барих утас

1

1 дүгээр хэсэг

ББУ 1-р хэсгийн ахлагч

Н.Долзодмаа

89982678

2

2 дугаар хэсэг

ББУ 2-р хэсгийн ахлагч

Д.Дэлгэрмаа

98191564

3

3 дугаар хэсэг

ББУ 3-р хэсгийн ахлагч

З.Амаржаргал

89250727

4

4 дүгээр хэсэг

Уул 4-р хэсгийн ахлагч

Х.Бадамгарав

91182824

5

5 дугаар хэсэг

З/С 5-р хэсгийн ахлагч

Л.Сайнбилэг

88723044

6

6 дугаар хэсэг

Малчин 6-р хэсгийн ахлагч

Н.Навганрэнцэн

88247375

7

7 дугаар хэсэг

Малчин 7-р хэсгийн ахлагч

Г.Нямдаа

91186820

8

8 дугаар хэсэг

Олон нийтийн байцаагч

Д.Юра

94947263

9

9 дүгээр хэсэг

Дэслэгч Хэв журмын ажилтан

Б.Өнө-мөнх

99672536

10

10 дугаар хэсэг

Дэслэгч Хэв журмын ажилтан

О.Мөнх-эрдэнэ

96072232

11

11 дүгээр хэсэг

Ахмадын зөвлөлийн дарга

Б.Батмөнх

99847279

 

ГАЗАРЗҮЙН БАЙРШИЛ, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР

Зүүн талаараа Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, 28-р хороо, баруун талаараа 24-р хороо, урд талаараа 8-р хороо, баруун урд талаараа 7-р хороо, хойд талаараа 25-р хороотой хил залган байршдаг. Төрийн болон бусад томоохон үйлчилгээний газрууд төвлөрсөн, газар доогуур цэвэр ус,бохир, дулааны шугам сүлжээ дэд бүтэцтэй, орон сууцны хороолол болгох мөн айл өрхүүдийг дэд бүтцэнд холбох боломжтой. Худалдаа үйлчилгээний бөөний төвүүд үйл ажиллагаа явуулдаг Баянхошуу орон нутгийн иргэдийн төвлөрөл хөл хөдөлгөөн ихтэй дэд төв юм.  

Дэд бүлгүүд

Нэвтрэх - Хорооны Админ