Газар зүйн байршил, дэд бүтцийн талаар

Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо нь зүүн талаараа тус дүүргийн 3, 26 дугаар хороо, урд талаараа 20 дугаар хороо, баруун талаараа 1 дүгээр хороо, хойд талаараа Нарангийн уулаар тус тус хиллэн байршина. Нутаг дэвсгэрийн хувьд гуу жалга ихтэй. Нийт газар нутгийн хэмжээ нь 164,14 га талбайтай.

 

Хорооны ажиллах цагийн хуваарь

ЭРХЭМ ЗОРИЛГО

Засаг захиргааны анхан шатны нэгжид төрийн захиргааны ажлыг хөнгөн шуурхай мэргэжлийн түвшинд явуулж, дүүрэг, хорооны засаг даргыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлж, төр засгийн хууль, тогтоомж, шийдвэрийг, иргэд байгууллагад сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад оршино.

 

ТАНИЛЦУУЛГА

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо нь анх 1957 онд “Хорин дөрөвдүгээр хорин” нэртэйгээр байгуулагдаж, улмаар 1964 онд Октъябрийн ройаны 11-р хороо болж, Монгол Улсын “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн дагуу 1992 оны 10-р сарын 01-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо болон зохион байгуулагдсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 01-р сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор 6, 23-р хороо болон хуваагдаж шинээр зохион байгуулагдсан. 

 

Тус хороо нь 2012 оны хүн амын тооллогоор 1760 өрхийн 7362 хүн ам тоологдсон бөгөөд Засаг дарга, зохион байгуулагч, хөгжлийн нийгмийн ажилтан, халамжийн нийгмийн ажилтан, улсын бүртгэгч, үйлчлэгч нарын 6 үндсэн орон тоо, 7 хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч, ахмадын зөвлөл, цагдаагийн хэсэг зэрэг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

 

Хорооны 1760 өрхийн 7362 иргэнтэйгээс 602 өрхийн 2012 иргэн орон сууцанд, 1158 өрхийн 5350 иргэн гэр хороололд амьдардаг ба хорооны нутаг дэвсгэрт 9 дүгээр сургууль, 84, 91 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Мөн “Гурван цүүр” өрхийн эрүүл мэндийн төв нь 4 эмч, 4 сувилагчтайгаар тус хорооны иргэдэд эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг.

 

Тус хороонд гадаадын хөрөнгө оруулалттай “Ай эйс ти” констракшн, эмзэг бүлгийн сайн дурын “Эрдэм” төв, худалдаа үйлчилгээний “Мөстийн гол”, “Дүүхээ 2” төв тус тус үйл ажиллагаа явуулж байна.
 

 

 
 
Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.
 

Л.Өлзийцэцэг

ИНХ-ын дарга

Утас: 91656534

С.Очир

Засаг дарга

Утас: 96074114

 

Ц. Цагаан-Өвгөн

Ахмадын зөвлөлийн дарга

Утас:

 

ХОРООНЫ БУСАД АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД

Нэр Албан тушаал Утасны дугаар
1 Зохион байгуулагч Б.Хүрэлбаатар 99509301
2 Нийгмийн ажилтан А.Ариунжаргал 94063535
3 Үйлчлэгч Ө.Эрдэнэтуяа 96252328
4 Улсын бүртгэгч Д.Гэрэлт-Од 99196877
5 1-р хэсгийн ахлагч Г.Мөнхмандах 90050112
6 2-р хэсгийн ахлагч Л.Буянхүү 88075137
7 3-р хэсгийн ахлагч Б.Болормаа  
8 4-р хэсгийн ахлагч А.Ариунжаргал 95141269
9 5-р хэсгийн ахлагч Б.Баярцэцэг 80077462
10 6-р хэсгийн ахлагч И.Нандин-Эрдэнэ 80051660
11 7-р хэсгийн ахлагч Г.Баярмаа 88291515
12 8-р хэсгийн ахлагч А.Роза 96682173
13 9-р хэсгийн ахлагч А.Түвшинбаяр 99716114
14 10-р хэсгийн ахлагч С.Лхамдарь 99790831
15 11-р хэсгийн ахлагч Г.Оюунзул 99178306
16 12-р хэсгийн ахлагч Ж.Баярцэцэг 99557054

Дэд бүлгүүд